НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗРЫН ДЭС ТҮШМЭЛИЙН АНГИЛЛЫН СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ТӨРИЙН АЛБАНЫ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТЫН ЗАР

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ  албан тушаалын сул орон тоог анх орох иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулж нөхөхөд төрийн албаны мэргэшлийн шалгалтын зорилго оршино.

“Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”, “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ыг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хуудсанд тавьсан бөгөөд бүртгүүлэх иргэд энэхүү журамтай заавал танилцсан байна.  

Ерөнхий шалгалтын бүртгэл, зардал

Бүрдүүлсэн баримт бичгийг 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн 09.00 цагаас 2020 оны 1 дүгээр сарын 30-ний 24.00 цаг хүртэл Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсаар дамжуулан хүлээн авна.

Шалгалтад бүртгүүлэх болзлыг хангаж, холбогдох баримт бичгийг бүрэн бүрдүүлж, цахим бүртгэлд бүртгэгдсэн тухай баталгаажилтын хуудас /2020.02.05-ны өдөр шалгалт өгөх хуваарь гарахад өөрийн эрхээр нэвтэрч авна./ хэвлэн авсан иргэнийг албан ёсоор бүртгэгдсэнд тооцно.

Ерөнхий шалгалтад www.exam.csc.gov.mn хаягаар нэвтэрж бүртгүүлнэ.