Соёл урлагийн сургалт, цэнгээнт үйлчилгээний журам татах

СОЁЛ УРЛАГИЙН СУРГАЛТ, ЦЭНГЭЭНТ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ

ЗӨВШӨӨРЛИЙН ГЭРЧИЛГЭЭ АВАХ ТУХАЙ ТОВЧ МЭДЭЭЛЭЛ

 

НИТХ-ИЙН 2016 ОНЫ 35-Р ТОГТООЛ-оор батлагдсан “СОЁЛ УРЛАГИЙН СУРГАЛТ, ЦЭНГЭЭНТ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖУРАМ”-ын шаардлага хангасан аж ахуйн нэгжүүдэд зөвшөөрлийн гэрчилгээг АЖЛЫН 7 ХОНОГТ багтаан 1 ЖИЛИЙН ХУГАЦААТАЙ-гаар ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ олгоно.

Журмыг www.nsug.ub.gov.mn хаягаар орж НЭЭЛТТЭЙ МЭДЭЭЛЭЛ цэсний ҮЙЛЧИЛГЭЭ хэсгээс татан авч танилцаж болно.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

  1. Ажил үйлчилгээ эрхлэхийг хүссэн аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт албан бичгээр.
  2. Үйлчилгээний дотоод журам. /Байгууллагын дотоод журам биш гэдгийг анхаарна уу !/
  3. Аж ахуйн нэгж, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ.
  4. Удирдлагын цахим үнэмлэхийн хуулбар.
  5. Мэргэжлийн хяналтын газрын ажлын байрны тодорхойлолт.
  6. Үйл ажиллагаа явуулж буй харьяа хорооны засаг даргын тодорхойлолт.

ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨРӨЛ:

  1. Соёл урлагийн сургалтын газар

Дуу, хөгжим, бүжиг, кино, драм, загвар, хөтлөгч, жүжигчин, уран зураг, фото зураг, төрөл бүрийн хатгамал, нүүр будаг, хувиргалт

  1. Дэлгэцийн болон дүрс бичлэгийн бүх төрлийн кино үзвэрийн газар
  2. Цэнгээнт үйлчилгээний газар

Видео тоглоом /Кино театрын тоглоомын хэсэг, Play Station, XBOX зэрэг/, мөсөн болон дугуйт тэшүүрийн талбай, дэлгэцийн болон мини гольф, биллъярд, боулинг

  1. Караоке, диско клуб, тайчих клуб, нийтийн бүжиг

 

АНХААРАХ ЗҮЙЛС:

–       ХУВЬ ХҮН, ИРГЭНД ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХГҮЙ.

–       АВТОМАТ ТОГЛООМ БОЛОН РС ТОГЛООМЫН ГАЗРУУДАД ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХГҮЙ.

–       ХОЁР БУЮУ ТҮҮНЭЭС ОЛОН САЛБАРТАЙ БОЛ САЛБАР ТУС БҮРЭЭР МАТЕРИАЛАА БҮРДҮҮЛЭН ӨГӨХИЙГ АНХААРНА УУ !

УТАС: 321529, 88005567

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР