ОЮУНЫ ӨМЧИЙГ ДЭЭДЛЭН КИНО УРЛАГАА ХАМГААЛЬЯ АЯН

ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны Өмчийн Газар, Монголын Кино Уран Бүтээлийг Хамгаалах Холбоо хамтран ОЮУНЫ_ӨМЧИЙГ_ДЭЭДЛЭН_КИНО_УРЛАГАА_ХАМГААЛЬЯ_АЯН-ыг зохион байгуулж байна.

Аяны хүрээнд кино уран бүтээлчид болон кино үзэгчдэд кино урлаг нь Оюуны өмчийн хуулиар хэрхэн хамгаалагддаг талаар цэгцтэй мэдлэг мэдээлэл олгох.

Оюуны өмчийн хамгаалалт, Оюуны өмчийн тухай хууль, Эрүүгийн тухай хууль болон бусад хууль эрх зүйн орчны зохицуулалтын талаар олон нийтэд мэдлэг мэдээлэл олгох

Албан ёсны эрхтэй кино уран бүтээлийг хууль бусаар олшруулах, цахим орчинд хууль бусаар түгээхийн хор уршиг, гарах үр дагаварын таниулах

Оюуны өмч, кино уран бүтээлийн хамгаалалт, өнөөгийн нөхцөл байдал, цаашдын зорилго зорилтыг тодорхойлж кино уран бүтээлчид, салбарын мэргэжлийн байгууллагуудтай хамтарсан бодлого хөтөлбөрийг боловсруулахад аяны зорилго оршиж байна.

Кино уран бүтээлчид болон кинонд хайртай хүн бүрийг нэгдэхийг уриалж байна.🙂

Зохион байгуулагч:
Оюуны Өмчийн Газар
@Монгол кино уран бүтээлийг хамгаалах холбоо

Хамтран зохион байгуулагч:
Соёл, Урлагийн Газар / Culture and Arts Authority
Нийслэлийн Соёл Урлагийн Газар
Харилцаа холбооны зохицуулах хороо
Кибер гэмт хэрэгтэй тэмцэх алба – Cyber crime unit of NPA Mongolia
Чингэлтэй Дүүргийн Засаг Даргын Тамгын Газар

Мэдээллийн ивээн тэтгэгч:
Mongolian National Broadcaster
Edutainment TV
25 Channel Television
UBS Television
NTV
Star TV Mongolia
TALK SHOWS VTV
TV9 Mongolia
TV8 Mongolia
ETV HD
SBN tv
Royal HD Tv
Эх Орон Телевиз
TM Television

Аяныг дэмжигч:
Mongol Film Group
Фантастик Продакшн – Fantastic Production
@Шилдэг өнгө продакшн
Шинэ үе продакшн
Mask Production
Хувьсал Продакшн
Orange Entertainment
X-Tuts Production’s
Очир Фильм Студи
TWINS FILM
Cocktail Films
@Монголын шинжлэх ухаан танин мэдэхүй, байгал орчны кино нийгэмлэг
Соёл урлагийн их сургууль
Кино Урлагийн Дээд Сургууль КУДС
Суис-Радио Телевиз Медиа Урлагийн Сургууль
Зохиомж дээд сургууль
Сити их сургууль
Монголын Үндэсний Их Сургууль

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ЖИЛИЙН АЖЛЫН ТАЙЛАНТ ӨДӨРЛӨГ ЭХЭЛЛЭЭ

Нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай хамтран “Нийслэлийн соёл, урлагийн байгууллагуудын жилийн ажлын тайлант өдөрлөг”-ийг дүүрэг тус бүрт зохион байгуулах бөгөөд Нийслэлийн Улаанбаатар чуулга, Нийслэлийн Соёлын төв өргөө, Улаанбаатар хотын музей зэрэг байгууллагууд 2019 оны 11 дүгээр сарын 08-нд Нийслэлийн Улаанбаатар чуулгын байранд, Улаанбаатар хотын нийтийн төв номын сан 2019 оны 11 дүгээр сарын 11-нд төв номын сангийн байранд, Нийслэлийн Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Багануур, Багахангай, Налайх, Чингэлтэй дүүргийн Соёлын орднууд 11 дүгээр сарын 12-21-ны өдрүүдэд соёлын ордондоо тус тус зохион байгуулна.

Өдөрлөгийн талаарх мэдээллийг иргэд, олон нийтэд хүргэх зорилгоор өнөөдөр 11:00 цагаас хэвлэлийн хурлыг зохион байгулсан бөгөөд тус өдөрлөгийн хүрээнд Нийслэлийн Соёл, урлагийн байгууллагууд 2019 оны үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудаа тайлагнасан үзэсгэлэн гаргаж, урлагийн тоглолтоо зохион байгуулахын зэрэгцээ Нийслэлийн Улаанбаатар чуулгын хамт олон Нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ойд зориулан бүтээсэн “Их хотын аялгуу” хүндэтгэлийн тоглолтоо тоглох, Улаанбаатар хотын музейн хамт олон ойд зориулан шинээр бүтээсэн “Эрт-эдүгээ-ирээдүйн Улаанбаатар” үзэсгэлэнгээ гаргах, Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн хамт олон номын үзэсгэлэн, худалдаа, хандив зэргийг зохион байгуулах юм.

Нийслэлийн Соёл, урлагийн байгууллагуудын 9 дүүрэгт зохион байгуулагдах тайлант өдөрлөгийн хуваарийг танилцуулья.

11 дүгээр сарын 08-нд 11:00-18:00 цагт /Улаанбаатар чуулгын байранд/

Нийслэлийн Улаанбаатар чуулга, Нийслэлийн Соёлын төв өргөө, Улаанбаатар хотын музей 

11 дүгээр сарын 11-нд 11:00-18:00 цагт /Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн байранд/

Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, дүүргүүдийн салбар номын сангууд

11 дүгээр сарын 12-нд 11:00-18:00 цагт /Дүүргийн соёлын ордны байранд/

Нийслэлийн Баянзүрх дүүргийн соёлын ордон 

11 дүгээр сарын 13-нд 11:00-18:00 цагт /Улаанбаатар чуулгын байранд/

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн соёлын ордон 

11 дүгээр сарын 14-нд 11:00-18:00 цагт /Дүүргийн соёлын ордны байранд/

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн соёлын ордон 

11 дүгээр сарын 18-нд 11:00-18:00 цагт /Дүүргийн соёлын ордны байранд/

Нийслэлийн Багануур дүүргийн соёлын ордон 

11 дүгээр сарын 19-нд 11:00-18:00 цагт /Дүүргийн соёлын ордны байранд/

Нийслэлийн Налайх дүүргийн соёлын ордон 

11 дүгээр сарын 20-нд 11:00-18:00 цагт /Дүүргийн соёлын ордны байранд/

Нийслэлийн Багахангай дүүргийн соёлын ордон 

11 дүгээр сарын 21-нд 11:00-18:00 цагт /Дүүргийн соёлын ордны байранд/

Нийслэлийн Хан-Уул дүүргийн соёлын ордон

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА

“УЛААНБААТАРЫН МӨНГӨН ШӨНӨ” Нийслэлийн иргэдэд зориулсан Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах шинэ жилийн баярын шоу тоглолтын нйруулагчийн сонгон шалгаруулалтад урьж байна.

МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, ТӨРИЙН ШАГНАЛТ АРДЫН ЖҮЖИГЧИН Д.ЛУВСАНШАРАВЫН НЭРЭМЖИТ ХҮҮХДИЙН НАЙРАЛ ДУУНЫ ШИЛДЭГ ХАМТЛАГ ШАЛГАРУУЛАХ 27 ДАХЬ УДААГИЙН УРАЛДААНТ НААДМЫН АНХАН ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТ БОЛЛОО

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монгол улсын хөдөлмөрийн баатар, төрийн шагналт ардын жүжигчин Д.Лувсаншаравын нэрэмжит хүүхдийн найралд дууны шилдэг хамтлаг шалгаруулах 27 дахь удаагийн уралдаант наадмын анхан шатны шалгаруулалт Нийслэлийн 9 дүүрэгт амжилттай  зохион байгуулагдлаа.

Ерөнхий боловсролын сургуулиудын хөгжмийн хичээлийн сургалтын чанарыг сайжруулж өсвөр үеийнхэнд гоо зүйн хүмүүжлийг төлөвшүүлэх, хүүхэд бүрийг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулдаг тус уралдаанд энэ удаа Нийслэлийн 9 дүүргийн 78   сургуулийн 8000 орчим сурагчид 250 гаруй багш авъяас,чадвараа сорин оролцож нийслэл Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсаны 380 жилийн ойдоо бэлэг барилаа.

Уралдааны 2-р  шатны шалгаруулалтыг  2019 оны 10 дугаар сарын 16-ны 10 цагаас Монголын хүүхдийн ордонд зохион байгуулах бөгөөд тус шалгаруулалтад анхан шатны шалгаруулалтаас шалгарсан  19 сургуулийн 1700 гаруй хүүхэд оролцох юм.

“Улаанбаатар” олон улсын кино наадмын Монгол киноны хөтөлбөрийн эзэд тодорлоo

“Улаанбаатар” олон улсын кино наадмын Монгол киноны хөтөлбөрийн эзэд тодорлоо

2019-10-12 11:39:40

Нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Нийслэлийн Соёл Урлагийн Газар, Монголын Урлагийн Зөвлөл, Швейцарын Хөгжлийн Агентлаг, Бүгд Найрамдах Франц Улсын Элчин Сайдын Яам, Монгол дахь Гёте Институт, Австралийн Элчин Сайдын Яам, (МУЗ) нь Монголын Кино Урлагийн Зөвлөл (МОКУЗ), Номадиа Пикчерс ХХК-тай хамтран кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой “Улаанбаатар” Олон Улсын Кино Наадам (УБОУКН)-ыг арван нэг дэх жилдээ 2019 оны 10-р сарын 14-20-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

Тус наадам нь Монгол киноны уралдаант хэсэг, Олон улсын уралдаант бус хэсэг, Онцлох орны кино хөтөлбөр, Кино форум, Кино салбарын сургалт гэсэн үндсэн таван хэсгээс бүрдэж байгаа ба Монгол киноны уралдаант хэсэгт 2018 оны 10 сараас хойш бүтээгдсэн МУСК-ыг шалгаруулан оролцуулж байгаа билээ.

2019 оны УБОУКН-ын Монгол киноны уралдаант хэсэгт найруулагч Т.Алтантуяагийн “Хөх тавилан”, найруулагч Э.Ган-Очирын “Дурсаж яваарай”, найруулагч Б.Тулгаагийн “Буцаагүй амлалт”, найруулагч Г.Эрдэнэбилэгийн “Хийморь”, найруулагч Д.Ганцэцэгийн “Халуун зүрх”, найруулагч Ц.Хүсэлбаатарын “Нинжин сэтгэл”, найруулагч Ж.Сэнгэдоржийн “Би нар”, найруулагч Т.Мөнх-Оргилын “Тойрон эргэлдэх үхэрнүүд”  бүтээлээрээ оролцон өрсөлдлөө.

Эдгээр найман бүтээлээс “Халуун Зүрх”, “Хийморь”, “Би Нар” УСК нь тус наадмын Монгол кино хөтөлбөрт сонгогдон 2019 оны 10-р сарын 16-ны өдөр Тэнгис кино театрын дэлгэцнээ ганцхан удаа толилуулагдах болно.

Мөн тус хөтөлбөрийн шилдэг уран сайхны кино, шилдэг найруулагч, шилдэг зохиол, шилдэг продюсерийг шагнах “Хангарьд” шагнал гардуулах ёслолын ажиллагаа 2019 оны 10-р сарын 16-ны 19:00 цагт Тэнгис кино театрт болох ба Хангарьдын эздийг тодруулах болно.

Эрхэм кино сонирхогч Та бүхнийг “Улаанбаатар” олон улсын XI кино наадамд урьж байна.

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН БАЙГУУЛЛАГУУД ХАНДИВЫН АЯН ӨРНҮҮЛЛЭЭ

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 204 дүгээр тогтоолын хүрээнд “Соёл, урлагийн ажилтны өдөр”-ийг 09 дүгээр сарын 14,15-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэхээр БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогийн газар, Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Монголын Үндэсний номын сан хамтран зохион байгуулж байгаа билээ.

“Соёл, урлагийн ажилтны өдөр”-т зориулан нийслэлийн соёл, урлагийн байгууллагууд “ХОЁР НОМ-ХОЁР МЯНГАН ТӨГРӨГ” хандивын аяныг өрнүүлж өнөөдөр хандиваа гардуулах үйл ажиллагаагаа зохион байгууллаа.

Энэхүү хандивын аяны хүрээнд Нийслэлийн Соёл, урлагийн газар, харьяа 11 байгууллагын ажилчид, уран бүтээлчдээс 550 гаруй ном болон 450.000 төгрөг цугласан бөгөөд номыг Хан-Уул дүүргийн Соёлын ордны номын уншлагын танхимд хандивласан бол, цугласан мөнгө болон нэмэлт хандиваар Нийслэлийн соёл, урлагийн байгуллагуудад ажилладаг, агаарын бохирдолтой бүсэд буюу гэр хороололд амьдардаг Баянзүрх дүүргийн Соёлын ордны ажилтан Г.Алтанчимэг, Улаанбаатар чуулгын ажилтан П.Урнаа, Чингэлтэй дүүргийн Соёлын ордны ажилтан С.Батгэрэл, Хан-Уул дүүргийн Соёлын ордны ажилтан Х.Хүрэлбаатар нарт сайжруулсан түлшний энэ өвлийн хэрэгцээгээ хангах мөнгө болгож тус бүр 300.000 төгрөгийг олголоо.

Тэртээх 1993 оноос эхлэн жил бүрийн 09 дүгээр сарын хоёр дахь Ням гарагт тэмдэглэж ирсэн баярын үйл ажиллагаа энэ жил 09 дүгээр сарын 14-ний өдрийн 11:00 цагт Чингисийн хүрээ цогцолборт нээлтээ хийнэ.

НИЙСЛЭЛИЙН “СОЁЛЫН ЭЛЧ”-ИЙГ АЖИЛЛУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА

Нийслэлийн нутаг дэвсгэрт хотын соёлыг төлөвшүүлэх, иргэдийн соёлыг дээшлүүлэхээр нутгийн захиргааны байгууллагуудаас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, зохион байгуулж буй үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллах үүрэг бүхий Нийслэлийн 169 хороонд “Соёлын элч”-ийг ажиллуулах журам Нийслэлийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн A/939 дугаар захирамжаар батлагдлаа.

Нийслэлийн “Соёлын элч” нь Боловсрол, соёл, урлаг, спорт, хүмүүнлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан, тухайн хорооны иргэдийн хүндлэлийг хүлээсэн, олонд танигдсан, үлгэр дуурайлал болсон 18-аас дээш насны иргэн байх бөгөөд хорооны нутаг дэвсгэрт ажиллаж, амьдарч буй иргэд, хүүхэд залуучууд олон нийтэд чиглэсэн соён гэгээрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах сайн дурын ажилтан байна.

Батлагдсан журмын дагуу Нийслэлийн 169 хорооны “Соёлын элч”-ээр ажиллах иргэдийн сонгон шалгаруулалтыг 09,10 дугаар сард Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн 9 дүүргийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулна.

Нийслэлийн Засаг даргын захирамжаар батлагдсан 169 хороонд “Соёлын элч”-ийг ажиллуулах журмыг танилцуулъя

ХҮҮХДИЙН НАЙРАЛ ДУУНЫ ШИЛДЭГ ХАМТЛАГ ШАЛГАРУУЛАХ ХХVII ДУГААР НААДМЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ивээл дор жил бүр уламжлал болон зохиогддог Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Дагвын Лувсаншаравын нэрэмжит “Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг” шалгаруулах XXVII дахь удаагийн уралдаант наадам болно.

Нийслэл Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсаны 380 жилийн ойн хүрээнд уламжлал болон зохиогдох тус уралдааны анхан шатны шалгаруулалтад нийслэлийн Ерөнхий боловсролын бүх сургуулиуд хамрагддаг бөгөөд найрал дууны уралдаант наадмын заавал дуулагдах дууны сургалтыг ЕБС-ийн хөгжмийн багш нарыг хамруулан 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Монголын Хүүхдийн Ордонд зохион байгууллаа.