Дэлхийн томоохон хотууд шинэ оноо угтан төв талбайдаа сүлд модоо засч, сүлд модныхоо гэрлийг асаан, бие биедээ сайн сайхан, амжилт бүхний дээдийг хүсэн ерөөдөг ёслолыг тэмдэглэдэг билээ.

Улаанбаатар хот маань сүлд модныхоо гэрлийг асаах ёслолыг уламжлал болгон зохион байгуулж ирсэн бөгөөд өнөөдөр Сүлд модныхоо гэрлийг асаах ёслол болон Мөсөн гулгуурын талбайн нээлттэй хамтатган хийлээ.

Ёслолын ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд болон хотын удирдлагууд, зочид төлөөлөгчид, иргэд оролцсон бөгөөд нээлтийн үеэр хотын дарга өвлийн улирлын аялал жуулчлыг нэмэгдүүлэх зорилготой олон ажлуудыг санаачлан хэрэгжүүлж байгаагийн зэрэгцээ Нийслэлийн иргэдтэйгээ хамт шинэ оноо угтах цэнгүүнийг зохион байгуулахаар бэлтгэж буй талаар дуулгасан юм.

Recommended Posts