Шинэ оны эхэнд БНФУ-ын Марсси хотод зохиогдсон Олон улсын циркчдийн 25 дах тэмцээнд Монголын Үндэсний циркийн Т.Номуунбаатар ахлагчтай акробатын жүжигчид “Шидэх банзнаас үсрэгчид” үзүүлбэрээрээ амжилттай оролцож, Гран При цомын эзэн болсон сайхан мэдээг дуулгаж байна.

Монгол циркийн хөгжлийн төвийн тэргүүн Н.Эрдэнийн продюсерлэсэн уг үзүүлбэр нь сүүлийн жил хагасын хугацаанд Олон улсын томоохон тэмцээнүүдэд тогтмол оролцож 1 мөнгө, 4 алтан цом хүртэж Монгол циркчид, эх орныхоо нэрийг дуурсгаад байна.

Энэ удаагийн Олон улсын циркчдийн тэмцээн 2017 оны 1-р сарын 12-15-ны хооронд Франц улсын Марсси хотод болж, дэлхийн 14 улсын циркчид өрсөлдсөн юм.

Монголын соёл урлаг, тэр дундаа Монгол циркийн урлагийг дэлхий дахинд сурталчилан таниулж яваа продюсер Н.Эрдэнэ, Монголын Үндэсний Циркийн Т.Номуунбаатар ахлагчтай акробатын жүжигчин, уран бүтээлчиддээ Нийслэлийн Соёл, урлагийн газрын хамт олон нийслэл хотынхоо иргэдийг төлөөлөн уран бүтээлийн өндөр амжилт хүсэн ерөөж байна.

Монгол циркчид

15826407_1055769071196413_7517006870453289772_n

 

Recommended Posts