Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан, “Сувд партнерс” ХХНөхөрлөлтэй хамтран зохион байгуулж буй “Зохиогчийн эрх, түүнд хамаарах эрхийн тухай хууль”-ийн талаар зөвлөгөө мэдээлэл өгөх цуврал лекц, сургалтууд СУИС-ийн төгсөх курсийн оюутан залуусын дунд амжилттай үргэлжилж байна.
СУИС-ийн Хөгжимдөх урлагийн тэнхим, Хөгжмийн урлагийн тэнхимүүд хамрагдсан уг сургалтыг удирдан явуулсан Өмгөөлөл, хууль зүйн үйлчилгээний “Сувд партнерс” ХХНөхөрлөлийн захирал, өмгөөлөгч Э.Болорчулуун оюутнуудын асуултад нээлттэй хариулж, тэдэнд тохиолдсон жишээнүүд дээр ажиллан, тайлбар хийж байгаа нь оюутнуудад өөрсдийн бүтээл, оюуны өмчөө хамгаалахад маш сайн туршлага болж байгаа юм.
Дараагийн сургалт 3 сарын 23-нд СУИС-ийн ОХТ-д 16:00 цагт болно.

Recommended Posts