Нийслэлийн Соёл, урлагийн газар, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сантай хамтран “Номоо солилцъё” өдөрлөгийг өнгөрсөн 1 дүгээр сараас эхлэн сар бүрийн эхний 7 хоногийн Бямба гарагт тогтмол зохион байгуулж байна.

2017 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр 4 дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа Номоо солилцъё өдөрлөгийг үндэсний шилдэг бүтээгдэхүүн “Шар доктор” болон “Интерном” номын дэлгүүр дэмжин ажиллаж буй бөгөөд номоо солилцохоор хүрэлцэн ирсэн эхний 200 хүнд бүтээгдэхүүн, номоор бэлэг барилаа.

20170401_13052220170401_130523

Хамтран зохион байгуулагчаар “Positive mind” ТББ, “Hello UB” ТББ ажиллаж залуучуудын оролцоо манлайллыг бий болгож флаш моб бүжгээр нийгэмд уриалга гарган ажилласан нь энэ удаагийн өдөрлөгийн онцлог байв. Төрийн бус байгууллагын залуучууд номоо солилцох өдөрлөгийн үйл ажиллагааг дэмжиж, номоо солилцохоос гадна флаш моб бүжиглэж, амьдралын баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхийн хүүхдүүдэд зориулсан номын хандивын аян өрнүүлж байгаа юм.

400 гаруй иргэд цуглан номоо солилцсон энэхүү арга хэмжээний үеэр “Номтой өглөө” клуб, Адпро ХХК-ууд дэмжин оролцож үйл ажиллагаагаа танилцууллаа.

Дараагийн номоо солилцъё өдөрлөг 05 дугаар сарын 06-ны Бямба гарагийн 12:00-16:00 цагийн хооронд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах тул эрхэм уншигч та бүхнийг хүрэлцэн ирж, өөрт байгаа уншсан номоо өөр сонирхсон номоороо солилцохыг урьж байна.

 

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

Recommended Posts