Монголын соёл судлалын холбоо, МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Философи, шашин судлалын тэнхэмээс санаачлан зохион байгуулдаг “Соёл судлаачдын үндэсний Х семинар”-ыг 2017 оны 05 дугаар сарын 19-нд зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн семинарыг НСУГ-ын 80 жилийн ойн хүрээнд хамтран зохион байгуулж байгаа бөгөөд гадаад дотоодын 50 гаруй эрдэмтэн, судлаачдын эрдэм шинжилгээний бүтээл, илтгэл ирээд байна. “Соёл судлаачдын үндэсний семинар” 1998 оноос эхлэн зохион байгуулагдаж байгаа бөгөөд өмнөх семинаруудаар нийт 400 гаруй бүтээлийг олон нийтийн хүртээл болгосон байна.

“Соёл судлаачдын үндэсний Х семинар” дараах салбар чиглэлээр явагдана.
– Соёлын философи, соёлын түүх ба онол;
– Соёлын удирдлага, соёлын үйлдвэрлэл, хотын соёлын судлагдахуун;
– Боловсрол судлал, заах арга;
– Угсаатан судлал, шашин судлал;
– Хэл шинжлэл, урлаг судлал;

“Соёл судлаачдын үндэсний Х семинар”-т ХБНГУ-ын эрдэмтэн Фогт.М.Т оролцох бөгөөд СББӨ-ийн чиглэлээр соёлын салбарын ажилтнуудад шинэ мэдлэг, мэдээлэл өгөх болно.
“Соёл судлаачдын үндэсний семинар” нь мэргэжлийн судлаачид, соёлын салбарын ажилтнууд болон залуу судлаачдын индэр болж ирсний хувьд тэдний хүсэн хүлээж байдаг арга хэмжээ юм. Семинар 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 09 цагт Монгол Улсын Их сургуулийн I байранд эхэлнэ.

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

Recommended Posts