Улаанбаатар хоттой найрамдалт харилцаат БНХАУ-ын Шинжан Уйгарын Карамай хотоос Улс төрийн зөвлөлдөх хорооны дарга Боурхан-Кахар тэргүүтэй албаны болон урлагийн төлөөлөгчид Улаанбаатар хотноо 2017 оны 08 дугаар сарын 1-нээс 3-ны өдрүүдэд албан айлчлалаар хүрэлцэн ирлээ.

karamai-medee 2

Төлөөлөгчдийг Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн болон тус газрын зөвлөх, хэлтсийн дарга нар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтний хамт Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүлээн авч уулзлаа.

Дээрх уузалтаар 2 хотын харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд соёл, урлагийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлж, харилцан туршлага солилцох, 2 хотын соёлын өдрүүдийг харилцан зохион байгуулах талаар ярилцлаа.

Айлчлалын хүрээнд Карамай хот өөрийн хотын ёс заншил, соёл урлагийг Улаанбаатар хотын иргэдэд сурталчлан таниулах зорилгоор 20 гаруй уран бүтээлчдийн бүрэлдэхүүнтэй Нийслэлийн Улаанбаатар чуулгын уран бүтээлчидтэй хамтарсан тоглолтыг 2017 оны 8 дугаар сарын 1-ний 19:00 цагаас Улаанбаатар чуулгын тайзнаа тоглох юм.

karamai-medee 1

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

Recommended Posts