НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗРЫН ДЭС ТҮШМЭЛИЙН АНГИЛЛЫН СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ТӨРИЙН АЛБАНЫ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТЫН ЗАР

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ  албан тушаалын сул орон тоог анх орох иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулж нөхөхөд төрийн албаны мэргэшлийн шалгалтын зорилго оршино.

“Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”, “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ыг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хуудсанд тавьсан бөгөөд бүртгүүлэх иргэд энэхүү журамтай заавал танилцсан байна.  

Мэргэшлийн шалгалтын бүртгэл, зардал

1. Зарлагдаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн иргэнийг  бүртгэнэ.

  • Боловсролын шаардлага”: Тухайн ажлын байранд боловсролын ямар зэрэг

тавигдсанаас шалтгаалж бакалавр эсвэл магистрын зэрэгтэй байх.

  • Мэргэжлийн шаардлага”: Их, дээд сургуульд суралцан эзэмшсэн үндсэн мэргэжлийг ойлгоно. Үүнд: Их эмч, нягтлан бодогч гэх мэт. /Их, дээд сургууль төгссөн диплом дээрх эзэмшсэн мэргэжлийн нэр нотолгоо болно/.
  • Мэргэшлийн шаардлага”: Мэргэжил эзэмшсэний дараа үндсэн мэргэжлээрээ болон өөр чиглэлээр мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан, үүний дотор тодорхой хугацаанд курст суралцсанаас эхлээд магистр, докторын зэрэг хамгаалсан гэх мэт сургалт, дадлагажилтад ямар нэг хэлбэрээр хамрагдсан байхыг ойлгоно.
  • Туршлагын шаардлага”: “Мэргэжлээрээ ажилласан байх” гэснийг тухайн мэргэжлээрээ улсын болон хувийн хэвшилд ажилласныг ойлгоно. Ажилласан жилийг Иргэний хуулийн 71 дүгээр зүйлд заасны дагуу тооцдог. /Нийгмийн даатгалын дэвтрийн “Ажилд орсон, шилжсэн, чөлөөлсөн” гэсэн хүснэгтэд бичигдсэн ажилласан хугацааг баримтална/.

2. Сонгон шалгаруулах  мэргэшлийн шалгалтад орохыг хүссэн иргэнийг  Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн ДҮНЖИНГАРАВ дахь салбарт 2018 оны   04 дүгээр сарын 10-ны өдөр “ДЭС ТҮШМЭЛ”-ийн ангиллын ажлын байр; 11-нии өдөр “ТУСЛАХ ТҮШМЭЛ”-ийн ангиллын ажлын байранд 09.00-13.00, 14.00-17.00 цагийн хооронд бүртгэл явагдана.

3. Мэргэшлийн шалгалтад орох иргэн шалгалттай холбогдох зардлыг өөрөө хариуцах бөгөөд мэргэшлийн шалгалт өгөх иргэний шалгалтын үйлчилгээний зардал 10 000 /арван мянга/ төгрөг байна.

4. Бүртгүүлэх иргэн дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ.

  • Төрийн албан хаагчийн анкет  (Төрийн албан хаагчийн анкетыг  маягт N1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх)
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт
  • Иргэний үнэмлэхний эх, хуулбарын хамт
  • Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг  гэрчлэх баримт /Нийгмийн даатгал,  хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар, эх хувийн хамт
  • Шалгалтын үйлчилгээний төлбөр
  • Гадаадад их, дээд сургууль төгссөн  бол баталгаат орчуулгын газраар Монгол хэл дээр  хөрвүүлсэн байх
  • “3 х 4”-гийн  хэмжээний  цээж зураг 2 хувь

Шалгалтын хуваарь

  • Бүртгүүлсэн иргэдийн тооноос хамааруулан, 04 дүгээр  сарын 13-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн www. csc.gov.mn гэсэн цахим хуудсаар шалгалт өгөх иргэдийн нэр, цагийн хуваарийг мэдээлэх болно.
  • Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгөх иргэд иргэний үнэмлэхтэйгээ ирнэ.

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас зарласан төрийн жинхэнэ албан тушаалын ажлын байрны сул орон тоонд мэргэшлийн шалгалт өгөх  хүсэлтэй иргэд дараах утсаар холбогдож  лавлагаа авч  болно. Утас: 321529, 88851115

 

1

2

3

4

5

6

7

8

9

1

Мэргэжилтэн

ТЗ – 5 – 1

Соёлын үйлдвэрлэл, аялал жуулчлал хариуцах Дээд боловсролын  бакалавр зэрэгтэй байх Соёл урлагийн менежер, удирдлага Нийтийн удирдлага, төрийн удирдлага Төрийн байгууллагад  5-аас доошгүй жил ажилласан байх Компьютерийн өргөн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн,
Төрийн албан хэрэг хөтлөлтийн стандартын дагуу баримт бичиг боловсруулах
багаар ажиллах чадвартай байх
Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахих

 

Recommended Posts