Нийслэлийн Засаг даргын 2018 оны захирамжийн дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газрын дэмжлэгтэй “Гэгээн Муза 14” олон улсын театрын их наадмыг “Гэгээн муза академи” зохион байгуулж байна.

Наадамд Монгол, ОХУ, Коссова, Хонконг, БНХАУ-ын ӨМӨЗО, АНУ, Аргентин, Украин улсын 300 орчим уран бүтээлчид “Хүүхэд оролцооны бүтээл” болон “Драмын жүжгийн төрөл”, “Хөгжимт жүжгийн төрөл”, “Хүүхдийн жүжгийн төрөл”, “Нэг хүний жүжгийн төрөл”-үүдэд өрсөлдөн уран бүтээлчдийн ур чадварын түвшинг өсгөж, шилдгүүдээ тодруулдаг наадам юм.

Наадмын нэгдүгээр шатны үзлэгт гадаад, дотоодын нийт 50 гаруй уран бүтээл бүртгүүлснээс 26 бүтээл шалгаран хоёрдугаар шатанд цомын төлөө өрсөлдөх ба нийт 90 гаруй уран бүтээлчид хамрагдаж байна. Энэ жилийн шалгаруулалтын тоглолт 05 дугаар сарын 7-12-нд, улаан хивсний ёслол, шагнал гардуулах ёслолын ажиллагаа 13-ны өдөр УДЭТ-т болно.

 

Recommended Posts