Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газрын дэмжлэгтэйтэйгээр “Улаанбаатарын Хавар-2018” олон улсын найрал дууны их наадаммын нээлт 2018 оны 5 дугаар сарын 5-ны 12 цагаас Жанжин Д.Сүхбаатарын талбайд амжилттай боллоо.

IMG_7349

Монгол Улсад найрал дуу үүсэж хөгжсөний 70 жилийн ойн хүрээнд Найрал дуу дуулаачдыг дэмжин “Монголын найрал дууны уран бүтээлчдийн Холбоо” ТББ-ын санаачлагаар олон улсын найрал дууны хамтлагуудыг урьж 2017 онд анхдугаар наадмыг зохион байгуулж, гадаад дотоодын нийт 24 хамтлагийн 1000 гаруй уран бүтээлчид оролцож байсан юм.

Энэ жилийн наадмыг “Эх Дэлхийгээ Хайрлая” уриан дор зохион байгуулж байгаа бөгөөд  олон улсын уран бүтээлчид, дотоодын найрал дууны хамтлагууд оролцож байна.

IMG_7267 IMG_7223 IMG_7204

2018.05.05-нд 17:00 – 18:00 цагт Хүннү молл их дэлгүүрт ХҮҮХДИЙН ТОГЛОЛТ,
2018.05.06-нд 10:00 – 12:00 цагт Монгол Улсын Консерваторит МАСТЕР КЛАСС сургалт, 13:00 – 14:00 цагт МОД ТАРИХ Ёслолын арга хэмжээ тус тус зохион байгуулагдах бол НЭГДСЭН ГАЛА ТОГЛОЛТ 2018.05.07-ны 18:00 цагт УДБЭТ-т болно.

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

Recommended Posts