Олон улсын “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” Д.Сүхбаатарын талбайн баруун болон зүүн хэсгийн авто замын хөдөлгөөнийг тухайн өдрийн 09.00-17.00 цагийн хооронд түр хугацаагаар хязгаарлана.

Жолооч та бүхэн бяцхан зорчигчдынхоо төлөө хөдөлгөөнд сахилга, соёлтой оролцоно уу гэж Замын Цагдаагийн Албанаас мэдээлснийг хүргэж байна.

33786543_1112254148915340_7140217167768715264_o

 

Мөн Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Цаг агаарын урьдчилсан мэдээгээр хүүхдийн баяр, амралтын өдрүүдэд хэт халах төлөвтэй байгаа тул иргэд, эцэг эх, асран хамгаалагч Та бүхэнд үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэх тухай дараах сэрэмжлүүлгийг хүргэсэн байна.

Наршилтаас сэргийлэх

  • Бага насны хүүхдийг автомашинд орхихгүй байх
  • Нарны малгай заавал өмсөх, нарны шил, шүхэр хэрэглэх
  • Цэвэр ус, хар цай, хярам ойр ойрхон уух
  • Цайвар өнгөтэй, сул чөлөөтэй хувцас өмсөх
  • Хурц наранд удаан явахаас зайлсхийх
  • Хүүхдийг гадаа удаан тоглуулахгүй байх
  • Хүйтэн ус, шүршүүрт орох

Наршсан үед илрэх анхны шинж тэмдэг

  • Толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжих
  • Бие суларч ядрах
  • Зvрх дэлсэх, судасны цохилтын тоо олшрох,  амьсгал давхцах
  • Царай цонхийж,  арьс хүйтэн, чийглэг болох
  • Их хэмжээгээр хөлс гарах, халууцах, хvvхэд уцаарлаж уурлах,

Наршилтын үед үзүүлэх анхны тусламж

  • Эмнэлэгт яаралтай хандах
  • Сэрүүхэнгазарт шилжүүлэн хэвтүүлэх (сүүдэр, сэрүүн өрөө)
  • Нойтон алчуур толгойд нь тавих
  • Хувцсыг тайлж суга, цавь, шанаа, дагз, тахим зэрэг том судастай газар хvйтэн жин тавьж, ойр ойрхон солих
  • Бүлээн шингэн уулгах

 

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

Recommended Posts