Нийслэл Улаанбаатар хотыг Зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлал, соёл, санхүүгийн төв болох зорилтын хүрээнд олон улсын чанартай соёл, урлагийн томоохон наадам, үйл ажиллагаануудыг зохион байгуулж байгаагийн нэг нь “UB DANCE” чөлөөт бүжгийн наадам юм.

“UB DANCE” чөлөөт бүжгийн наадмыг “Нийслэлийн Соёл, урлагийн газар” болон “Extreme Crew Studio” хамтран 2018 оны 06 дугаар сард зохион байгуулсан. Энэхүү наадмыг орчин үеийн чөлөөт бүжгийн бүх төрлүүдээр зохион байгуулдаг бөгөөд хүүхэд залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд чухал ач холбогдолтой наадам болдог билээ.

Энэ жилийн UB DANCE  чөлөөт бүжгийн шилдэг оролцогч Тайвань улсад зохион байгуулагдах Taipei BBoy City буюу UNDISPUTED -д оролцох эрхийг олгосон бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 01-02 ны өдрүүдэд Тайвань улсад Taipei BBoy City тэмцээнд Ub Dance чөлөөт бүжгийн наадмын 1vs1 BBoy төрлийн аварга Ч.Дөлгөөн /bboy duk – HOOLIGANZ CREW/ нь Монгол улсаа төлөөлөн оролцож Дэлхийн аварга боллоо. Мөн тус тэмцээний rocking battle төрлийн хагас шигшээд Э.Баттулга /bboy Crazy Tuk – HOOLIGANZ CREW/ шалгарсан байна.

47431433_205678320356577_976552039850967040_n

47371756_1819937238115261_7717856957314367488_n 47339473_2216614485330606_743590776037965824_n 47354311_524775561332969_4944535431132741632_n 47375697_2989136561306382_7219141559814455296_n

47230080_1875995422438056_6987388513251491840_o

Тус тэмцээн жил болгон дэлхийн өнцөг булан бүрт брейкданс төрлөөр зохиогддог ба орон орны шилдгүүдээс зөвхөн 16 шилдэг залуусыг Тайвань улсад цуглуулж аваргын төлөө өрсөлдүүлдэг юм. Тэндээс аварга болсон нь дэлхийн одуудтай тулаан хийх эрхийг авдгаараа онцлогтой юм.

47458400_371996886684078_5466565118001152000_n

47382903_206843720233792_4925396623070068736_n

Ингээд Дэлхийн Аварга болсон bboy Duk Ч.Дөлгөөн болон эх орноо төлөөлөн олон улсын томоохон  уралдаанд өндөр амжилт гаргасан  залуусдаа халуун баяр хүргэж, цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт хүсье.

 

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

Recommended Posts