2019 оны 1 дүгээр сараас ”Номоо солилцъё” бичил номын сангийн үйл ажиллагааг НИТХ, НЗДТГ, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Боловсролын газар, Д.Нацагдоржийн нэрэмжит хотын төв номын сан, JCI Grand зэрэг байгууллагуудтай хамтран НИТХ-ын Нийгмийн хөгжлийн хорооноос санаачилсан “УНШЛАГЫГ ДЭМЖИХ 2021” хөтөлбөр болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Тогтвортой хөгжлийн #4 Чанартай боловсролыг дэмжих зорилгын хүрээнд хэрэгжүүлэн ажиллаж байна.

Төслийн дараагийн номын тавиурыг 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 93 дугаар сургуулийн бага ангийн сурагчдийн байранд байрлуулж, хүлээлгэн өглөө.

52384551_360994271152769_6942565963967496192_n

Энэхүү сургууль дээр байрлуулах санаачлагыг тухайн сургуулийн багш Л.Жаргалмаа гаргасан ба хүү Д.Чойжамц нь тус сургуулийн бага ангийг төгсөж байгаа бөгөөд хүүдээ зориулан, сургуульдаа хэрэгтэй, бусад багш, эцэг эхчүүдэд үлгэр дууриалал үзүүлэх зорилгоор гэр бүлээсээ номын тавиурын төлбөрийг гаргаж байршуулж байгаа юм.

Тус арга хэмжээнд 93-р сургуулийн захирал П.Хувьзаяа, Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга, JCI Grand салбар байгууллагын 2019 оны Eрөнхийлөгч Ж.Дамдинцэрэн болон 93 дугаар сургуулийн багш, сурагчид оролцлоо. Mөн “Язгуур” төслийн санаачлагч Г.Ганчулуун оролцож “Явуубаатар” номноосоо хандивлалаа.

Бичил номын санг EБС, ИДС, Төрийн байгууллага, хувийн хэвшил, эмнэлэг, цэцэрлэгүүдэд байрлуулах бөгөөд зөвхөн төрийн оролцоотой бус төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд энэхүү төсөл цаашид үргэлжлэх юм.

Өөрөө өөртөө үйлчлэх бичил номын санг тодорхой цэгүүдэд байршуулснаар хувь хүн, гэр бүл, байгууллага, хамт олны ном унших дадал зуршлыг нэмэгдүүлэх, өөрийнхөө уншсан номыг бусдад уншуулах, нийтээрээ номонд хайртай байх, эерэг хандлагыг бий болгох зорилготой юм.

“Номоо солилцъё” төслийн дүрэм энгийн – НЭГ НОМ ӨГӨӨД НЭГ НОМ АВАХ юм. Та бүхэн бичил номын сангаар үйлчлүүлэхийг уриалж байна.

52372910_1249655348523478_7251866586384957440_n

Recommended Posts