2019 оны 1 дүгээр сараас ”Номоо солилцъё” бичил номын сангийн үйл ажиллагааг НИТХ, НЗДТГ, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Боловсролын газар, Д.Нацагдоржийн нэрэмжит хотын төв номын сан, JCI Grand зэрэг байгууллагуудтай хамтран НИТХ-ын Нийгмийн хөгжлийн хорооноос санаачилсан “УНШЛАГЫГ ДЭМЖИХ 2021” хөтөлбөр болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Тогтвортой хөгжлийн #4 Чанартай боловсролыг дэмжих зорилгын хүрээнд хэрэгжүүлэн ажиллаж байна.

Төслийн дараагийн номын тавиурыг 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ EРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХОРИХ 407-Р АНГИЙН байранд байрлуулж, хүлээлгэн өглөө. Энэхүү газар нь Монголдоо ганц байдаг эмэгтэйчүүдийн хорих анги бөгөөд Eрөнхий газрын ажилтан албан хаагчид болон хорих ангийн хүмүүжигчид бичил номын сангаар үйлчлүүлэхийн зэрэгцээ өөрсдөө сар бүр аян өрнүүлж номын баяжилтаа хийж ажиллах болсныг дуулгахад таатай байна.

Энэхүү газар байрлуулахад дэмжлэг үзүүлсэн Ж.Отгонбаяр, Г.Ариунбилиг болон ном хандивласан залуучууддаа талархал илэрхийльe.

Бичил номын санг EБС, ИДС, Төрийн байгууллага, хувийн хэвшил, эмнэлэг, цэцэрлэгүүдэд байрлуулах бөгөөд зөвхөн төрийн оролцоотой бус төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд энэхүү төсөл цаашид үргэлжлэх юм.

Өөрөө өөртөө үйлчлэх бичил номын санг тодорхой цэгүүдэд байршуулснаар хувь хүн, гэр бүл, байгууллага, хамт олны ном унших дадал зуршлыг нэмэгдүүлэх, өөрийнхөө уншсан номыг бусдад уншуулах, нийтээрээ номонд хайртай байх, эерэг хандлагыг бий болгох зорилготой юм.

“Номоо солилцъё” төслийн дүрэм энгийн – НЭГ НОМ ӨГӨӨД НЭГ НОМ АВАХ юм. Та бүхэн бичил номын сангаар үйлчлүүлэхийг уриалж байна.

IMG_9541

Recommended Posts