“Дэлхий номын өдөр”-ийг тохиолдуулан өнөөдөр УИХ-ын Тамгын газар, Оюуны өмчийн газар хамтран “Дэлхийн ном, Зохиогчийн эрхийг хамгаалах өдөр” өдөрлөгийг Төрийн ордонд зохион байгуулсан бөгөөд энэ үеэр УИХ-ын гишүүн, JCI Гранд салбар байгууллагын үүсгэн байгуулагч Н.Учрал, Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга, JCI Гранд салбар байгууллагын 2019 оны Ерөнхийлөгч Ж.Дамдинцэрэн нар “Номоо солилцъё” төслийн бичил номын санг УИХ-ын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэнд хүлээлгэн өглөө.

Номын тавиур нь Төрийн ордны баруун, зүүн жигүүрт байрлах ба цаашид УИХ-ын зарим гишүүд дэмжиж ажиллахаа илэрхийлснийг дуулгахад таатай байна.

2019 оны 1 дүгээр сараас ”Номоо солилцъё” бичил номын сангийн үйл ажиллагааг НИТХ, НЗДТГ, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Боловсролын газар, Д.Нацагдоржийн нэрэмжит хотын төв номын сан, JCI Grand зэрэг байгууллагуудтай хамтран НИТХ-ын Нийгмийн хөгжлийн хорооноос санаачилсан “УНШЛАГЫГ ДЭМЖИХ 2021” хөтөлбөр болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Тогтвортой хөгжлийн #4 Чанартай боловсролыг дэмжих зорилгын хүрээнд хэрэгжүүлэн ажиллаж байна.

Өөрөө өөртөө үйлчлэх бичил номын санг тодорхой цэгүүдэд байршуулснаар хувь хүн, гэр бүл, байгууллага, хамт олны ном унших дадал зуршлыг нэмэгдүүлэх, өөрийнхөө уншсан номыг бусдад уншуулах, нийтээрээ номонд хайртай байх, эерэг хандлагыг бий болгох зорилготой юм.

“Номоо солилцъё” төслийн дүрэм энгийн – НЭГ НОМ ӨГӨӨД НЭГ НОМ АВАХ юм. Та бүхэн бичил номын сангаар үйлчлүүлэхийг уриалж байна.

Хамтдаа, Хүчтэй!

2 3 5

Recommended Posts