Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Улаанбаатар хотын бүжгийн спортын аварга” шалгаруулах тэмцээн 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдөр болно.

Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн нь 2013 оноос эхлэн хосын төрлөөс гадна формейшн буюу хамтлагийн төрөлд зохион байгуулагдаж эхэлснээс тэмцээний нийт оролцогчдын тоо өссөөр ирсэн бөгөөд энэ удаагийн тэмцээнд Нийслэлийн 6 дүүргийн 400 гаран оролцогч бүртгүүлсэн байна. Түүнчлэн ОХУ-ын бүжгийн спортын Дэд аварга “Илья Белобородов”, “Виктория Кочкина” нар урилгаар оролцож өөрсдийн үзүүлбэрээ үзүүлж туршлага солилцох юм. Тэгвэл өнөөдөр хүндэт зочид маань нийслэлийн Соёл, урлагийн газраар зочилсон бөгөөд газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Цэнд-Аюуш тэргүүтэй хамт олон хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Энэ дашрамд дуулгахад маргааш буюу 06 сарын 08-нд 09:00-21:00 цагийн хооронд Алдар спорт хорооны А зааланд “Улаанбаатар хотын бүжгийн спортын аварга” шалгаруулах тэмцээн зохион байгуулагдах тул бүсгийн спортыг сонирхогч та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна

9E645502-E30A-4BA6-86FE-4822DFC2CD3E

3973343C-4B3E-4406-97BB-075D6D811347

Recommended Posts