Нийслэлийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжлийн газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Боловсролын газар, Монгол Улсын Хүүхэлдэйн театр хамтран “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар”, “Хүүхдийн насны онцлогт тохирсон хөгжлийг дэмжих дэд хөтөлбөр”-ийн хүрээнд хүүхдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, театрын урлагаар дамжуулан хөгжлийн үйлчилгээг үзүүлэх, соёл, урлагийн боловсрол олгох, хөгжил, оролцоог дэмжин театрын ирээдүйн үзэгчдийг бэлтгэх зорилгоор “Бидний театр” жүжгийн уралдааныг 2 дахь жилдээ Нийслэлийн дүүргүүдийн дунд зохион байгуулж шилдэгүүдээ тодрууллаа.

Хоёрдугаар шат Монгол Улсын Хүүхэлдэйн театрт 2019 оны 04 дүгээр сарын 22,23-ны өдрүүдэд явагдаж театрын урлагийн мэргэжлийн шүүгчид жүжиг тус бүрт үнэлгээ өгч, шилдэг жүжиг 1, 2, 3 дугаар байр, шилдэг эрэгтэй, эмэгтэй гол болон туслах дүрүүд, шилдэг найруулагчийг тус тус тодруулжээ.

Энэхүү уралдааны шагнал гардуулах ёслол 04 дүгээр сарын 26-нд Монгол Улсын Хүүхэлдэйн театрын тайзнаа зохион байгуулагдана.

Нийт оролцогч хүүхдүүдээ амжилт хүсье.

93D0E5FB-0790-412E-82A7-B8206973E448

Recommended Posts