Нийслэлийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжлийн газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Боловсролын газар, Монгол Улсын Хүүхэлдэйн театр хамтран “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар”, “Хүүхдийн насны онцлогт тохирсон хөгжлийг дэмжих дэд хөтөлбөр”-ийн хүрээнд хүүхдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, театрын урлагаар дамжуулан хөгжлийн үйлчилгээг үзүүлэх, соёл, урлагийн боловсрол олгох, хөгжил, оролцоог дэмжин театрын ирээдүйн үзэгчдийг бэлтгэх зорилгоор “Бидний театр” жүжгийн уралдааныг 2 дахь жилдээ Нийслэлийн дүүргүүдийн дунд зохион байгуулагдаж шилдэгүүдээ тодрууллаа.

Тус уралдаан 2 үе шаттай зохион байгуулсан бөгөөд эхний шатны шалгаруулалтаар нийслэлийн 7 дүүргийн 10 000 гаруй ЕБС-ын сурагчдад үзүүлэн хүүхэд хамгааллын дүрмүүдийг жүжгээр дамжуулан хүргэж оноо цуглуулсан байна.

Хоёрдугаар шат Улсын Хүүхэлдэйн театрт 2019 оны 04 дүгээр сарын 22,23-ны өдрүүдэд явагдаж театрын урлагийн мэргэжлийн шүүгчид жүжиг тус бүрт үнэлгээ өгч, шилдэг жүжиг 1, 2, 3 дугаар байр, шилдэг эрэгтэй, эмэгтэй гол болон туслах дүрүүд, шилдэг найруулагчийг тус тус тодруулжээ.

Энэхүү уралдааны шагнал гардуулах ёслол нь 04 дүгээр сарын 26-нд Монгол Улсын Хүүхэлдэйн театрт зохион байгуулагдаж “Бидний театр 2019” жүжгийн уралдааны шилгүүдээр:

  • Шилдэг найруулагчаар “Хайрлахын учир” жүжгээр МУГЖ Б. Жаргалсайхан,
  • Шилдэг зохион байгуулагч мэргэжилтэн Баянзүрх дүүргийн мэргэжилтэн Д.Цэцэгмаа,
  • Шилдэг эрэгтэй гол дүр Хан-Уул дүүргийн “Мэргэнд буусан чоно” Модун жүжгийн Модуны дүрээр Хан-Уул дүүргийн БУЦС –ын 12а ангийн сурагч М. Хаш-Эрдэнэ,
  • Шилдэг эмэгтэй гол дүр Чингэлтэй дүүргийн “Хайрлахын учир” жүжгийн Аялгуугийн дүрээр Чингэлтэй дүүргийн 23-р сургуулийн 12а ангийн сурагч Ж.Наранжаргал,
  • Шилдэг эрэгтэй Туслах дүр Хан-Уул дүүргийн “Мэргэнд буусан чоно” Модун жүжгийн Түмэн Шаньюгийн дүрээр Хан-Уул дүүргийн 26-р сургуулийн 11а ангийн сурагч Л.Өсөхбаяр,
  • Шилдэг эмэгтэй Туслах дүр Баянгол дүүргийн “Наран ээжийн эрэлд” жүжгийн үнэгний дүрээр Баянгол дүүргийн 77-р сургуулийн 11а ангийн сурагч Т.Хонгорзул
  • Тэргүүн байрны шилдэг жүжгээр Чингэлтэй дүүргийн “Хайрлахын учир” жүжиг,
  • Дэд байрны жүжгээр Хан-Уул дүүргийн “Мэргэнд буусан чоно” Модун жүжиг,
  • Гутгаар байрны жүжгээр Баянгол дүүргийн “Наран ээжийн эрэлд” жүжгүүд шалгарсан юм.

Мөн уралдааны нэрэмжит шагналаар

–       Зохион байгуулагчдын нэрэмжит шагнал Сүхбаатар дүүргийн мэргэжилтэн Б.Алтантүлхүүр

–       Монгол Улсын Хүүхэлдэйн театрын нэрэмжит шагнал Чингэлтэй дүүргийн “Хайрлахын учир” жүжгийн туслах дүрд тоглосон 37-р сургуулийн 11 а ангийн сурагч Т.Эрхэмзөнч/

–       Шүүгчдийн нэрэмжит шагнал Баянгол дүүргийн “Наран ээжийн эрэлд” жүжгийн гол дүрд тоглосон Монгени цогцолбор сургуулийн 11д ангийн сурагч Э.Долгион нар хүртлээ.

IMG_5111

1 2 3 4 5 7 6 8

Recommended Posts