Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/479 дүгээр захирамжийн дагуу “Улаанбаатар хотын бүжгийн спортын аварга” шалгаруулах тэмцээн 06 дугаар сарын 08-ны өдөр “Алдар” спорт хорооны бүжгийн танхимд зохион байгуулагдах гэж байна. Тус тэмцээнийг 2002 оноос эхлэн нээлттэй тэмцээн болгон зохион байгуулж ирсэн бөгөөд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй бүжгийн спортын клубийн тамирчид ур чадвараа сорьсоор ирсэн.

Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн нь 2013 оноос эхлэн хосын төрлөөс гадна формейшн буюу хамтлагийн төрлөөр зохион байгуулагдаж эхэлснээс хойш тэмцээний нийт оролцогчдын тоо өссөөр байгаа бөгөөд энэ жилийн тэмцээнд нийслэлийн 9 дүүргийн шилдэг бүжигчид, нийслэлд үйл ажиллагаа эрхэлдэг мэргэжлийн клубуудын бүжигчид оролцож хотын аваргын төлөө өрсөлдөх юм.
Энэ ташрамд дуулгахад 06 дугаар сарын 08-ны өдөр болох тус тэмцээнд ОХУ-ын спортын бүжгийн Дэд аварга “Илья Белобородов”, “Виктория Кочкина” нар урилгаар оролцож өөрсдийн гайхалтай үзүүлбэрээ толилуулна.

ulaanbaatar hotiin bujgiin sportiin avarga shalgaruulah temtseen - Copy

Recommended Posts