Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 204 дүгээр тогтоолын хүрээнд “Соёл, урлагийн ажилтны өдөр”-ийг 09 дүгээр сарын 14,15-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэхээр БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогийн газар, Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Монголын Үндэсний номын сан хамтран зохион байгуулж байгаа билээ.

“Соёл, урлагийн ажилтны өдөр”-т зориулан нийслэлийн соёл, урлагийн байгууллагууд “ХОЁР НОМ-ХОЁР МЯНГАН ТӨГРӨГ” хандивын аяныг өрнүүлж өнөөдөр хандиваа гардуулах үйл ажиллагаагаа зохион байгууллаа.

Энэхүү хандивын аяны хүрээнд Нийслэлийн Соёл, урлагийн газар, харьяа 11 байгууллагын ажилчид, уран бүтээлчдээс 550 гаруй ном болон 450.000 төгрөг цугласан бөгөөд номыг Хан-Уул дүүргийн Соёлын ордны номын уншлагын танхимд хандивласан бол, цугласан мөнгө болон нэмэлт хандиваар Нийслэлийн соёл, урлагийн байгуллагуудад ажилладаг, агаарын бохирдолтой бүсэд буюу гэр хороололд амьдардаг Баянзүрх дүүргийн Соёлын ордны ажилтан Г.Алтанчимэг, Улаанбаатар чуулгын ажилтан П.Урнаа, Чингэлтэй дүүргийн Соёлын ордны ажилтан С.Батгэрэл, Хан-Уул дүүргийн Соёлын ордны ажилтан Х.Хүрэлбаатар нарт сайжруулсан түлшний энэ өвлийн хэрэгцээгээ хангах мөнгө болгож тус бүр 300.000 төгрөгийг олголоо.

Тэртээх 1993 оноос эхлэн жил бүрийн 09 дүгээр сарын хоёр дахь Ням гарагт тэмдэглэж ирсэн баярын үйл ажиллагаа энэ жил 09 дүгээр сарын 14-ний өдрийн 11:00 цагт Чингисийн хүрээ цогцолборт нээлтээ хийнэ.

Recommended Posts