Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласны дагуу Засгийн газрын үйл ажиллагааг сурталчлан таниулах нээлттэй өдөрлөгийг Д.Сүхбаатарын талбайд 2019 оны 09 дүгээр сарын 17-27-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Дээрх өдөрлөгийн хүрээнд Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яам 2019 оны 09 сарын 27-ны өдөр нээлттэй өдөрлөгөө зохион байгуулах юм. Тус үйл ажиллагааны хүрээнд БСШУСЯ-ны харьяа байгууллагууд, НСУГ-ын харьяа байгууллагууд иргэдэд мэдээ, мэдээлэл өгөх бөгөөд салбарынхаа ажлыг сурталчлан, хариуцсан чиглэлээрээ төрийн зарим үйлчилгээг хүргэх юм.

Иргэд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Recommended Posts