Нийслэлийн Соёл, урлагийн газрын даргын “Түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлсийн хадгалалт, хамгаалалтын байдалд хяналт, дүгнэлт хийх тухай” 2020 оны А/03 дугаар тушаалаар батлагдсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн 2020 оны 02 дугаар сарын 05-14-ний өдрүүдэд нийслэлийн нутаг дэвсгэр дэх түүхэн дурсгалт барилга, байгууламж, сүм хийдийн байдалтай газар дээр нь очиж танилцлаа.

Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Ниийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газар, Соёлын өвийн үндэсний төв, Улаанбаатар хотын музей, Нийслэлийн Аялал жуулчлалын газрын холбогдох мэргэжилтэн, удирдах албан тушаалтнууд, дүүргүүдийн соёлын асуудал хариуцсан мэргэжилтнүүд орж ажиллалаа.

Улс, нийслэл, дүүргийн хамгаалалтад байдаг 19, шинээр хамгаалалтад авах саналтай 22, нийт 41 дурсгалт барилга хамрагдсан бөгөөд  удирдамжийн дагуу дараах зүйлсийг өмчлөгч болон  эзэмшигч байгууллага, аж ахуйн нэгж, иргэдтэй уулзан тодруулж,  цаашид тулгамдаж буй асуудлын талаар ярилцлаа.

 Үүнд:

  • Барилга байгууламжийн ашиглалт Соёлын өвийг хамгаалах тухай хуульд нийцэж байгаа эсэх;
  • Барилгын хадгалалт, хамгаалалтын өнөөгийн байдал;
  • Цаашид сэргээн засварлах шаардлагатай эсэх;
  • Орчны нөлөөлөл;
  • Өмчлөл, эзэмшлийн маргаантай асуудал байгаа эсэх;
  • Тулгамдаж буй бусад асуудлуудтай танилцлаа.

Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүн дурсгал тус бүрт дүгнэлт гарган цаашид авах арга хэмжээний  талаар санал боловсруулж, холбогдох байгууллагуудад хүргүүлэхийн дээр  аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгож эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эхлүүлэх юм.  

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗРЫН СОЁЛЫН ХЭЛТЭС

Recommended Posts