Skip to content

БСШУСЯ-НААС НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Сэргэлэн, Ахлах мэргэжилтэн Г.Ичинхорлоо нар Нийслэлийн Соёл, урлагийн газарт зочилж, тус газрын удирдлагуудтай уулзалт хийж “Covid 19” цар тахлын үед хэрхэн ажиллаж буй талаарх нөхцөл байдалтай танилцлаа. Уулзалтын үеэр Монгол Улсын хэмжээнд соёл, урлагийн салбарт тулгараад буй өнөөгийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Б.Сэргэлэн дарга мэдээлэл өгсөн бол, нийслэлийн соёл, урлагийн байгууллагууд болон нутаг дэвсгэрийн хэмжээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, зөвлөмж, цаашид төлөвлөж буй ажлуудын талаар Ч.Бат-Эрдэнэ дарга мэдээлэл хийв.

Нийслэлийн Соёл, урлагийн газар нь 2020 онд Нийслэлийн Эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд 8 зорилтын 18 ажлыг салбарын бодлого, үйл ажиллагааг дээшлүүлж, хөгжүүлэх чиглэлээр, Зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлал, соёл, санхүүгийн төв болох зорилтын хүрээнд 25 ажлыг салбарын төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуй нэгжүүдийг дэмжих, хамтран ажиллах, иргэд, жуулчдад соёл, урлагийн олон төрөлт үйлчилгээг хүргэх зорилгоор батлуулан ажиллаж байгаа. Дээрх ажлуудаас “Covid 19” цар тахлын үед хэрэгжүүлэх боломжтой “Соёлын өвд ээлтэй Улаанбаатар” аян, “Хотын соёл” бүх нийтийн аяныг хэрэгжүүлэхийн зэрэгцээ “Соёлын үйлдвэрлэл” дэд хөтөлбөр, “Чулуун соёлын өв үндэсний хөтөлбөр”, “Сонгодог урлаг III үндэсний хөтөлбөр”, “Соёлын биет бус өвийг хамгаалах үндэсний хөтөлбөр”, “Монголын нийслэл Сарьдгийн хийд” төслийн хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа.

Түүнчлэн Улсын Онцгой комисс, Нийслэлийн Онцгой комиссоос нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй соёл, урлаг, цэнгээнт үйлчилгээний байгууллагууд, аж ахуй нэгжүүдтэй холбогдолтой гарч буй тогтоол, захирамж, шийдвэрийн хэрэгжилтийг хангаж, хяналт тавин ажиллаж байна.

Сүүлд нэмэгдсэн

Видео

Санал асуулга

Нийслэлийн Соёл урлагийн газрын үйл ажиллагаа танд нээлттэй байна уу?

View Results

Loading ... Loading ...