Skip to content

“УЛААНБААТАР ФЕСТИВАЛЬ ОРКЕСТР 2020” СОНГОДОГ УРЛАГИЙН ТОГЛОЛТ БОЛЛОО.

“Festival Orchestra” /баярын найрал хөгжим/ дэлхийн олон улс орнуудад бий болсон байдаг ба олон орноос цугларсан шилдэг хөгжимчдөөс бүрэлдэн, хоорондоо туршлага солилцох сонгодог хөгжмийн хөгжлийг хил хязгааргүй тэлэх, бүх нийтэд сонгодог урлагийн боловсрол олгох зэрэг зорилгын дор жил бүр тогтмол зохион байгуулагддагМонгол Улс дахь анхны баярын найрал хөгжим болох “UB Festival Orchestra”-ын эхний тоглолт 2020 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 17:00 цагт “Хүн” театр-т тоглогдлоо.”Улаанбаатар Фестиваль оркестр” нь НЗДТГ, НСУГ-ын дэмжлэгтэйгээр сонгодог урлагийн мэргэжлийн хөгжимчид сайн дурын үндсэн дээр өөрсдийн хүсэл эрмэлзлээр хамтран нэгдэж буй фестиваль найрал хөгжим юм. Тус найрал хөгжим нь БНХАУ-ын Кумин хотын олон улсын филармоны гоцлол хөгжимчин Т.Хуяг санаачилгаар БНХАУ-ын ӨМӨЗО-ны Урлагийн Их Сургуулийн багш удирдаач Б.Лхагвасүрэн, УДБЭТ-ын гоцлол хөгжимчин, Концертмейстр МУУГЗ Д.Азбилэг нараар ахлуулсан Монгол Улсын Консерватори болон олон улсын симфони оркестрт ажиллаж буй хөгжимчид, гадаадын Их дээд сургуулиудад суралцаж байгаа оюутан залуучуудаас бүрдсэн 60 хүний бүрэлдэхүүнтэй оркестр юм. Энэхүү “Улаанбаатар фестиваль оркестр”-ыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга ноён Ц.Уртнасан нээж үг хэлсэн бөгөөд Соёлын яамны Урлаг уран бүтээлийн газрын дарга хатагтай Б.Сэргэлэн, Соёл урлагийн газрын дарга хатагтай Ц.Нацагдолгор, АНУлсаас Монгол улсад суугаа элчин сайд ноён Майкл С. Клечески болон Сонгодог урлаг судлаачид, сонгодог урлаг сонирхогчид хүрэлцэн ирж сонирхлоо . Тус тоглолтын хамгийн анхны уран бүтээл бол хөгжмийн зохиолчдын холбооны гишүүн, хөгжмийн зохиолч Г.Түвшинтөрийн Энэхүү фестиваль найрал хөгжмөөр дамжуулан Нийслэл хотдоо зориулсан цоо шинэхэн хөгжмийн бүтээл болох “Нийслэл” удиртгал хөгжмөөр нээсэн. Уг хөгжмийн бүтээл нь Нийслэлийн өнгө аясыг харуулсан 4 хэсгээс бүрддэг нэгдүгээр хэсэг нь их хотын өглөөг дүрслэн харуулсан ажилдаа яарсан иргэдийн аж байдлыг хөгжимдөө тусган харуулсан бол хоёр дугаар хэсэг нь хотын залуусын хэмнэл болох хип хоп хэмнэлийг оруулан дүрслэн харуулдаг гурав дугаар хэсэг нь хүрээ дууны элементээс орж ирдэг нь түүх харуулсан хэсэг байдаг дөрөв дүгээр хэсэг нь их бүтээн байгуулалтыг харуулахыг зорьсон симфонид зориулсан удиртгал хөгжим зохиогдсон нь нийслэл болон нийслэлийн ард иргэдэд бариж буй том оюуны бэлэг юм гэж хөгжмийн зохиолч Г.Түвшинтөр ярилцлагынхаа үеэр дурдсан нь маргаангүй үнэн бизээ. Ингээд тоглолтын 2 дугаарт эгшиглэсэн бүтээл бол хөгжмийн зохиолч Цэн Эрдэнэбатын ятга хөгжимд зориулсан хөгжмийн бүтээл болох ятгын II концерт байлаа. Уг хөгжмийн бүтээлийг “Арга билэг” хамтлагийн ятгач МУСТА О.Мөнхтогтох гоцлон тоглосон энэхүү концерт нь хөгжимчдийн ур чадвар ихээхэн шаардсан томоохон хэмжээний концертыг маш чадварлагаар тоглож үзэгч түмнийг бахдам сайхан сэтгэгдэл үлдээж чадсан билээ. Хөгжмийн зохиолчийн дотоод сэтгэлгээг илэрхийлж ямар нэгэн утга санаанд баригдах биш уг хөгжмийг сонсоод сонсогч бүхэн аялгуунаас юуг мэдрэх нь өөрт үлдээж байгаа бүтээл юм. Хөгжмийн үндсэн аялгуунд говийн сайхан сэтгэлт ард түмэнг харуулсан дуу зохиосон байдаг тэр дууны аяны хэлбэр бас явдаг нь уг бүтээлийг говийн иргэдийн аж амьдралыг харуулсан ч байх боломжтой гэж Хөгжмийн зохиолч Цэн Эрдэнэбат дурьдсан. Энэ тоглолтын оргил хэсэг болох хүрэлцэн ирсэн үзэгч бүхнийг гайхшруулсан бүтээл бол Хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын нэг ангит “Морин хуурын III концерт” байлаа. Хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр нь Олон улсын хөгжмийн наадмаас 5 удаагийн шагнал хүртсэн Монгол улсын ирээдүй болсон авьяаслаг хөгжмийн зохиолч юм тухайлбал Чингисийн хүүхдүүд уран Сайханы киноны хөгжмөөр олон улсын кино наадмын шилдэг киноны хөгжим шагнал хүртсэн. Энэхүү бүтээлийг Домог хамтлагийн морин хуурч МУСТА Д.Шинэцог-Гени тоглон үзэгч түмнийг 15 минут ховстсон мэт уярааж чадсан гайхалтай бүтээлийг тоглосон. Морин хуурын III концерт нь 2016 онд зохиогдсон уг бүтээлдээ дархад ардын дууны аянаас шигтгэж өгсөн нь бас нэг онцлогтой санагдаж байлаа. Энэхүү бүтээл эгшиглэснээр тоглолтын нэгдүгээр хэсэг дууссан.Тоглолтын хоёр дугаар хэсэгт УДБЭТ-ын гоцлол хөгжимчин Д.Анхбаяр үзэгчид дунд зогсон Тромбони хөгжмийн бүтээл болох Enrique Crespo Solo Trombone концертыг тоглож сонирхуулсан.Уг хөгжмийн бүтээл нь Solo Trombone хөгжимчний ур чадвар шаардсан том хөгжмийн бүтээл юм. “Улаанбаатар фестиваль оркестр”-ын санаачлагч БНХАУ-ын Кумин хотын олон улсын филармонийн гоцлол хөгжимчин Т.Хуяг В.А.Моцартын Валтрон хөгжимд зориулсан II концертыг тоглон хүрэлцэн ирсэн үзэгчдэд Валтрон хөгжмийн гайхамшгийг мэдрүүлэн авьяаслаг хөгжимчин гэдгээ харуулан мэргэжлийн өндөр түвшинд тоглон үзүүлсэн. Залуу уран бүтээлчид болох УДБЭТ-ын хөгжимчин Б.Шинэхүү, УФ-ны хөгжимчин З.Орчлон нар Монгол улсад урд өмнө тоглогдож байгаагүй Handel-Halvorsen,s Sarabande Хийл хөгжмийн дуэт-ыг уянгалуулан тоглож мэргэжлийн урлагийн авьяаслаг уран бүтээлчид гэдгээ таниулан харуулсан. Энэхүү сонгодог тоглолтын хаалтын ноймор болох Р.Вагнер- Риенци удиртгал хөгжмийг “Улаанбаатар фестиваль оркестр” уран бүтээлчид Удирдаач БНХАУ-ын ӨМӨЗО-ны Урлагийн Их Сургуулийн багш Б.Лхагвасүрэн удирдан хаалт хийсэн ч үзэгчид тасралтгүй алга ташин дахин уригдан гарч ирэн Вильгельм телл /Ж.Россини/ Удиртгал хөгжмийг “Улаанбаатар фестиваль оркестр” дахин тоглосноор хүрэлцэн ирсэн зочид, үзэгчид талархан суудлаасаа босон алга ташин үнэхээр сайхан тоглолт үзэж сэтгэлээ баясгалаа хэмээн ирсэн зочид ярилцан байх нь сонсогдож байлаа. Цаашид жил бүр “Улаанбаатар фестиваль оркестр”-ыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Уртнасан жил бүхэн зохион байгуулаж байхыг илэрхийлэн хаалтын үг хэлэхэд сонгодог урлаг сонирхогчид болон хөгжимчид маань жил бүхэн хүлээж байх сайхан наадамтай боллоо хэмээн сэтгэл өндөр байлаа.

Видео

Санал асуулга

Нийслэлийн Соёл урлагийн газрын үйл ажиллагаа танд нээлттэй байна уу?

View Results

Loading ... Loading ...