Багахангай дүүргийн Соёлын ордны шинэ барилгын шав тавих ёслолын үйл ажиллагаа 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Багахангай дүүрэгт зохион байгуулагдлаа.

Нийслэлийн хөрөнгө оруулалтаар 3.6 тербум төгрөгийн төсөвт өртгөөр 500 хүний суудал бүхий соёлын ордны 3 давхар барилгыг шинээр барихаар төлөвлөсөн бөгөөд 2019 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар ажиллаж байсан С.Амарсахйханы санаачилга, дэмжлэгээр хэрэгжиж эхэлсэн. Тус шинэ соёлын ордны барилга 2021 онд ашиглалтад орсноор дүүргийн төдийгүй хил залгаа сум, дүүргийн иргэдэд соёл, урлагийн олон төрөлт үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх боломж бүрдэх юм.

Ёслолын үйл ажиллагаанд НИТХ-ын төлөөлөгч, Багахангай дүүргийн Засаг дарга С.Эрдэнэбаяр, дүүргийн ИТХ-ын дарга Ф.Мөнхгэрэл, дүүргийн Засаг даргын орлогч Б.Болормаа, НСУГ-ын Урлагийн хэлтсийн дарга Э.Цэнд-Аюуш, Соёлын хэлтсийн дарга С.Дэлгэрмаа, БХД-ын ЗДТГ-ын НХХ-ийн дарга Б.Цогжавхлан болон бусад албаны хүмүүс, барилгын ажлын гүйцэтгэгч компаны ажилчид, дүүргийн иргэдийн төлөөлөл оролцлоо.

Recommended Posts