Улсын онцгой комисс өнгөрсөн шөнө яаралтай хуралдаж, нийслэлээс орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлаж, 3 хоногийн хугацаанд бүх төрлийн соёл, урлагийн байгууллагууд, үзвэр, үйлчилгээний газрууд, цэнгээнт үйлчилгээний аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг хаах шийдвэр гаргасан тухай дөнгөж сая буюу өглөөний 06:00 цагт хэвлэлийн хурал зарлан мэдээллээ. Мөн сургууль, цэцэрлэгийг хаахаар болсон байна.

Тодруулбал олон улсын тээврийн жолооч 21 хоног тусгаарлалтад байж байгаад гэртээ гарснаас нь 4 хоногийн дараа өөрөөс нь болон гэр бүлийн хүнээс нь коронавирусийн халдвар илэрсэн нь шинжилгээгээр батлагджээ. Тиймээс хариу арга хэмжээ авах төлөвлөгөөний дагуу нийслэлд хөл хорио тогтоох шийдвэр гаргаж, ойрын хавьтлыг судалж, тандалт судалгаа хийж эхэлжээ. Иймд нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй бүх төрлийн соёл, урлагийн байгууллагууд, үзвэр, үйлчилгээний газрууд, цэнгээнт үйлчилгээний аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг өнөөдрөөс буюу 2020 оны 11 дүгээр сарын 11-ны өдрөөс эхлэн 3 хоног хаах шийдвэр гарсныг үүгээр мэдэгдэж байна.

Recommended Posts