ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛ БОЛЛОО

✅Төрийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигаар баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ын дагуу Нийслэлийн Соёл, урлагийн газрын Соёлын үйлдвэрлэл, урлагийн хэлтсийн дарга Чойжилдоржийн Батчимэг, Түншлэл, хамтын ажиллагааны асуудал хариуцсан мэргэжилтэн Мягмарчулууны Цолмон, Соёлын биет өвийн асуудал хариуцсан мэргэжилтэн Сосорбарамын Ганбат нар “Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглая. Тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн Төрийн захиргааны албан хаагчийн тангаргаа өргөлөө.

✅Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн албан хаагчдадаа баяр хүргэж, өргөсөн тангарагтаа үнэнч, амжилт бүтээлээр дүүрэн ажиллахыг хүсье.

ДЭЛХИЙН ТЕАТРЫН ӨДӨР

✅03 ДУГААР САРЫН 27-НЫ ЭНЭ ӨДӨР БОЛ ДЭЛХИЙН ӨНЦӨГ БУЛАН БҮРТ БУЙ ТЕАТРЫН УРЛАГИЙН УРАН БҮТЭЭЛЧИД ХИЙГЭЭД ТЕАТРЫН УРЛАГИЙН ҮНЭНЧ ҮЗЭГЧ ХЭН БҮХНИЙ БАЯРЫН ӨДӨР ЮМ.

✅ЭРХЭМ ХҮНДЭТ УРАН БҮТЭЭЛЧИД, ТЕАТРЫН УРЛАГИЙГ ЭРХЭМЛЭН ДЭЭДЛЭГЧ ОЮУНЛАГ ҮЗЭГЧ ТА БҮХЭНД ДЭЛХИЙН “ТЕАТРЫН ӨДӨР”-ИЙН МЭНД ХҮРГЭЕ! 🎭

#WORLDTHEATREDAY

📌“ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНИЙ АЯНД НЭГДЭЖ БАЙНА.
✅Монгол Улсын Засгийн газар Жендэрийн үндэсний хорооноос НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан үндэсний хэмжээний “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” нэг сарын аянд Нийслэлийн Соёл, урлагийн газрын ажилтан, албан хаагчид нэгдэж байна.

#ХАРИЛЦАН_ХҮНДЭТГЭЖ
#ТЭГШ_ОРОЛЦООГ_ХАНГАЯ

📌Нийслэлийн харьяа Соёл, урлагийн байгууллагууд Соёлын яамнаас санаачилсан өвөлжилт хүндэрсэн малчдад туслах “Халуун сэтгэл” хандивын аянд нэгдэж 3,050,000 төгрөгийн мөнгөн болон үнэ бүхий 10 хайрцаг хэрэглээний эд зүйлсийг хандивлалаа.

Хандив өргөсөн байгууллагуудын хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлвье.🙂
Хүнлэг сэтгэлээр малчдадаа тусалж
Хүнд цагийг хамтдаа давъя
САЙН ҮЙЛС ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ

БНСУ-ын “World K-pop Center” болон “Asian Idol Academy Mongolia”-тай хамтран “Click The Star” төслийг хэрэгжүүлнэ.

БНСУ-ын “World K-pop Center”-ээс зохион байгуулж буй “Click The Star” төсөл нь дэлхийн 32 оронд хэрэгжиж буй бөгөөд “Bling One” нэртэй 7 гишүүний бүрэлдэхүүнтэй охидын хамтлагт багтах авьяаслаг нэгнийг олох зорилготой уралдаан юм.

Уралдааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг олон нийтэд хүргэх хэвлэлийн хурал өнөөдөр буюу 2024 оны 3 дугаар 01-ний өдрийн 13:00 цагт “Бишрэлт” зочид буудлын 1-р давхарт байрлах “Diamond Hall” танхимд зохион байгуулагдана.

САР ШИНИЙН МЭНД ДЭВШҮҮЛЬЕ

Улиран одож буй Туулай жил манай байгууллагын хувьд холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангаж байгууллагын бүтэц, орон тоогоо шинэчлэн хүний нөөцийн бүрдүүлэлтээ бүрэн хийсэн, MNS ISO9001:2016 стандартыг нэвтрүүлэх ажлыг эхлүүлсэн, харьяа байгууллагуудын барилга байгууламж, бүтэц, орон тоонд өөрчлөлт шинэчлэл хийж дэмжлэг үзүүлсэн, Улаанбаатар хотын соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэн ЮНЕСКО-ийн “Бүтээлч хотуудын сүлжээ”-нд “Ардын урлаг ба гар урлал”-ын төрлөөр нэгдэн орсон, Соёлын бүтээлч сарын хүрээнд “Соёлын эрхийн бичиг”-ийн тандалт судалгааны ажлыг өрнүүлэн 22,552 сурагчдыг хамруулсан, “Улаанбаатар хаврын баяр-2023” соёл, урлагийн сургуулиуд, байгууллагууд сургалтын төвүүдийн нэгдсэн өдөрлөг, “Asia Folk-2023” Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадам гэх зэрэг 30 гаруй томоохон үйл ажиллагааг зохион байгуулан соёлын үйлчилгээний хүртээмжээ тэлсэн, үйл ажиллагаагаа өргөжүүлсэн, гүйцэтгэлийн үнэлгээгээ сайжруулсан ололт амжилт дүүрэн жил байлаа.

Ирж буй XVII жарны “Хилэнт Эх” хэмээх модон луу жилдээ ажил үйлс нь өөдрөг бүтэмжтэй, өмнөх жилийн ололт амжилтаа бататгаж, Улаанбаатар хотын соёлын бүтээлч үйлдвэрлэл, соёлын аялал жуулчлалын хөгжлийн зураглал, бодлого, төлөвлөлтийг тодорхойлж, “Бүтээлч хот” төслийн хэрэгжүүлж, Соёлын биет болон биет бус өв уламжлалыг дэмжин хөгжүүлж түгээн дэлгэрүүлсэн, оюуны өмчийг дээдэлсэн, түүх соёлын хөдлөх, үл хөдлөх дурсгалуудыг сэргээн засварлаж аялал жуулчлалын бүтээгдхүүн болгож, нийслэлийн иргэд, хүүхэд, залуучуудыг эх орноороо бахархах үзлийг түгээн дэлгэрүүлсэн жил байх болтугай.

Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй.

ХҮНДЭТГЭСЭН:

Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Энхтайваны Цэнд-Аюуш

https://www.facebook.com/ubculture/

“Амар байна уу 2024” үзэсгэлэн худалдааны нээлт боллоо.

🔹 Нийслэлийн Засаг даргын санаачилгаар хоёр дахь жилдээ Сар шинийн баярыг угтан зохион байгуулж байгаа “Амар байна уу 2024” үзэсгэлэн худалдааны нээлт өнөөдөр шинэ зуун айлын худалдааны төвд зохион байгуулагдаж “Улаанбаатар театр”-ын уран бүтээлчид, дуучин МУГЖ С.Ганзориг, МУГЖ Хонгорзул, СТА Т.Баянжаргал, Voice of Mongolia шоуны шилдэг оролцогч СТА дуучин Э.Дашням нар уран бүтээлээ толилууллаа.

🔹 Тус үзэсгэлэн худалдаа нь “Шинэ 100 айл” худалдааны төвд хоёрдугаар сарын 9 хүртэл өдөр бүр 09:00-20:00 цагийн хооронд үргэлжилэх бөгөөд нийслэлийн дүүргүүдийн Соёлын ордны нэрэмжит, шилдэг урлагийн тоглолтуудыг тоглогдох юм.

🔹Та бүхнийг “Амар байна уу 2024” үзэсгэлэн худалдаанд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Та бүхэн доорх QR кодыг уншуулан үйл ажиллагаатай холбоотой сэтгэл ханамжийн судалгааг бөглөнө үү.

📌Нийслэлчүүд та бүхнийг “Амар байна уу 2024” үзэсгэлэн худалдааны нээлтэд урьж байна.

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Амар байна уу 2024” үзэсгэлэн худалдааны нээлт 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 11:00 цагт шинэ зуун айлын худалдааны төвд зохион байгуулагдах гэж байна.

Нээлтийн тоглолтод: “Улаанбаатар театр”-ын дуучин МУГЖ С.Ганзориг, МУСТА Т.Баянжаргал, Voice of Mongolia шоуны шилдэг оролцогч МУСТА дуучин Э. Дашням нар оролцоно.

“Амар байна уу 2024” үзэсгэлэн, худалдаа “Шинэ 100 айл” төвд 2024 оны 01 дүгээр сарын 15 наас 02 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл зохион байгуулагдаж байна.

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор Сар шинийн баярыг угтан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Амар байна уу 2024” өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа “Шинэ 100 айл” төвд 2024 оны 01 дүгээр сарын 15 наас 02 дугаар сарын 9 хүртэл өдөр бүр 09:00-20:00 цагийн хооронд үргэлжлэх юм.

Тус үзэсгэлэн худалдаанд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн 2000 гаруй жижиг, дунд бизнес эрхлэгч түрээсийн ямар нэгэн төлбөргүйгээр оролцож, үндэсний хувцас, гоёл чимэглэл, хүнсний бүтээгдэхүүн, цагаан идээ зэрэг 15-20 мянган нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр борлуулж байна.

МАЗААЛАЙ ОЛОН УЛСЫН ЦАС МӨСНИЙ НААДАМ НЭЭЛТЭЭ ХИЙЖ ГИННЕСИЙН ДЭЭД АМЖИЛТЫГ ТОГТООЛОО.

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, дэлхийд ердөө 50 ширхэг үлдсэн мазаалай баавгайг хамгаалах зорилтын хүрээнд “Мазаалай” олон улсын цас мөсний наадмын нээлтээ хийлээ.

“Мазаалай” цас мөсний олон улсын наадам нь нэг дор 400-500 хүн хүлээн хүчин чадалтай бөгөөд 4000 м.кв талбайг хамарсан өвлийн шинэлэг наадам юм. Энэхүү наадмын гол үзмэр нь эх мазаалай ба бамбаруушуудыг дүрсэлсэн 5 метр өндөр мөсөн баримал, 50 метрийн урттай мөсөн гулгуур болон нэг дор хамгийн олон хүн гулсах мөсөн гулгуур зэргийг бүтээсэн юм.

Түүнчлэн 12 метр өргөнтэй, 18 метр урттай мөсөн гулгуураар 1 цагийн дотор 408 хүн гулгаснаар Гиннесийн дээд амжилтыг тогтоож, Монгол орны өвлийн аялал жуулчлал дэлхийн газрын зурагт тэмдэглэгдлээ.

Уг арга хэмжээг Гиннесийн албан ёсны шүүгч  Айрис Хоу, Соёлын яамны Лондон дахь Гиннес хариуцсан зөвлөх Элизабет Фокс шүүсэн бол, Гиннесийн рекордыг тогтоосон 408 хүнд талархал илэрхийлье.