МЭДҮҮЛЭГ ГАРГАГЧ АЛБАН ТУШААЛТНУУДАД ЗОРИУЛСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа байгууллагын мэдүүлэг гаргагч албан тушаалтнуудад  зориулсан сургалтыг өнөөдөр зохион байгууллаа. 

2020 оны шинэчилсэн мэдүүлэг гаргах үйл ажиллагаатай холбогдуулан зохион байгуулсан цахим сургалтаар шинэчилсэн мэдүүлгийн явцын байдал, мэдүүлэг гаргахад анхаарах асуудлын талаар Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд мэдээлэл хийж, үүрэг чиглэл өгсөн юм. Сургалтыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хүний нөөцийн удирдлагын тасгийн мэргэжилтэн Т.Бат-Оргил удирдан явуулж, мэдүүлэг гаргагчдын сонирхсон асуултад хариулт өгөв.

Сургалтад Нийслэлийн нутгийн захиргааны 60 байгууллагын  дарга, орлогч дарга, хэлтсийн дарга, ерөнхий нягтлан бодогч ахлах нягтлан бодогч, мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтнууд хамрагдлаа.  

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй  харилцах хэлтэс 

МЭНДЧИЛГЭЭ

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗРЫН ДАРГА Ж.ДАМДИНЦЭРЭН

ТА БҮХЭНД ШИНЭ ОНЫ МЭНД ХҮРГЭЖ, ЭРҮҮЛ ЭНХИЙГ ХҮСЬЕ!

“УЛААНБААТАРЫН МӨНГӨН ШӨНӨ – БАЯРЫН МИШЭЭЛ 2021” БОЛНО

Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз хамтран “Улаанбаатарын мөнгөн шөнө-баярын мишээл 2021” тусгай дугаарын бэлтгэн хүргэхэд бэлэн боллоо. Иргэд та бүхэн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 22:00 цагт Монголын Үндэсний Радио Телевизээр шууд дамжуулан үзнэ үү.

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр хуралдлаа. Өнөөдрөөс эхлэн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн долоо хоног бүрийн  даваа гарагт 08:00 цагаас цаг үеийн асуудлаар хуралдаж байхаар болов. Хуралдаанаар арванхоёрдугаар сарын 10-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар нийслэлийн нутгийн захиргааны удирдлагуудад цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийн талаар хэлэлцэв.

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ өдрүүдэд коронавирусийн тархалт, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэх, нийтийн хэв журам  болон Засгийн газрын шийдвэрээр сайжруулсан шахмал түлшний үнийг бууруулж, ус, цахилгаан, дулааны төлбөрийг чөлөөлсөн нь иргэдийн бодит хэрэгцээнд хэрхэн уялдаж буй талаар Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийслэлийн цагдаагийн газар, Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн нийтийн тээврийн газар болон дулаан хангамж, цахилгааны хэрэглээ хариуцсан удирдах албаныхан мэдээлэл өгөв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар коронавирусийн халдварыг илрүүлэх, тандах зорилгоор байгууллагын нийт ажилтан, албан хаагчдыг ПСР-ийн шинжилгээнд хамруулах, коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн үед ашиглах тусгаарлах өрөөг бэлтгэх,  ажилтан албан хаагчдын  70 хүртэл хувийг гэрээсээ цахимаар ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх, ажилтан албан хаагчийн цахимаар ажиллах түр дүрэм журам, зааврыг боловсруулан мөрдүүлэх,  худалдаа, үйлчилгээний газруудад халдвар хамгаалалтын дэглэм, түр журмыг мөрдүүлэх, иргэдийн зорчих хөдөлгөөнийг хянах QR код ашиглалтыг сайжруулах, Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу дулаан, цахилгаан, хог, усны төлбөрийг тэглэсэнтэй холбогдуулан ард иргэдийг зохистой хэрэглээнд уриалж ажиллахыг хэрэгжүүлэгч агентлагуудад үүрэг болголоо.

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

ХАСХОМ ВИДЕО ХИЧЭЭЛ

ХАСХОМ мэдүүлэх зааврыг доорхи холбоосоор нэвтрэн үзнэ үү.

https://www.iaac.mn/category/221?menu=174

Мэдүүлэг гаргагчдад зориулсан гарын авлагыг татах боломжтой /PDF/-ээр байршуулсаныг хүргэж байна. Доорх холбоос дээр дарж үзнэ үү. http://khamtdaa.mn/media/khamtdaa/content/%D0%90%D0%A2%D0%93/Meduuleg_gargagchdad_zoriulsan_gariin_awlaga.pdfkhamtdaa.mnkhamtdaa.mn

ЯГ ОДОО ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЛИЙГ ЦЭГЛЭЕ!

Жил бүрийн 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд “Жендерт суурилсанхүчирхийлэлтэй тэмцэх 16 хонгийн аян”-ыг дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд энэ жил “Өрх гэр, ажлын байр, олон нийтийн газарт: Яг одоо жендэрт суурилсан хүчирхийллийг цэглэе!” уриан доор нэгдэж байна.

БҮХ ТӨРЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН БАЙГУУЛЛАГУУД, ҮЗВЭР ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРУУД, ЦЭНГЭЭНТ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖ АХУЙ НЭГЖҮҮДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ӨНӨӨДРӨӨС ЭХЛЭН 3 ХОНОГ ХААХ ШИЙДВЭР ГАРЛАА

Улсын онцгой комисс өнгөрсөн шөнө яаралтай хуралдаж, нийслэлээс орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлаж, 3 хоногийн хугацаанд бүх төрлийн соёл, урлагийн байгууллагууд, үзвэр, үйлчилгээний газрууд, цэнгээнт үйлчилгээний аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг хаах шийдвэр гаргасан тухай дөнгөж сая буюу өглөөний 06:00 цагт хэвлэлийн хурал зарлан мэдээллээ. Мөн сургууль, цэцэрлэгийг хаахаар болсон байна.

Тодруулбал олон улсын тээврийн жолооч 21 хоног тусгаарлалтад байж байгаад гэртээ гарснаас нь 4 хоногийн дараа өөрөөс нь болон гэр бүлийн хүнээс нь коронавирусийн халдвар илэрсэн нь шинжилгээгээр батлагджээ. Тиймээс хариу арга хэмжээ авах төлөвлөгөөний дагуу нийслэлд хөл хорио тогтоох шийдвэр гаргаж, ойрын хавьтлыг судалж, тандалт судалгаа хийж эхэлжээ. Иймд нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй бүх төрлийн соёл, урлагийн байгууллагууд, үзвэр, үйлчилгээний газрууд, цэнгээнт үйлчилгээний аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг өнөөдрөөс буюу 2020 оны 11 дүгээр сарын 11-ны өдрөөс эхлэн 3 хоног хаах шийдвэр гарсныг үүгээр мэдэгдэж байна.

БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН СОЁЛЫН ОРДНЫ ШИНЭ БАРИЛГЫН ШАВ ТАВИХ ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

Багахангай дүүргийн Соёлын ордны шинэ барилгын шав тавих ёслолын үйл ажиллагаа 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Багахангай дүүрэгт зохион байгуулагдлаа.

Нийслэлийн хөрөнгө оруулалтаар 3.6 тербум төгрөгийн төсөвт өртгөөр 500 хүний суудал бүхий соёлын ордны 3 давхар барилгыг шинээр барихаар төлөвлөсөн бөгөөд 2019 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар ажиллаж байсан С.Амарсахйханы санаачилга, дэмжлэгээр хэрэгжиж эхэлсэн. Тус шинэ соёлын ордны барилга 2021 онд ашиглалтад орсноор дүүргийн төдийгүй хил залгаа сум, дүүргийн иргэдэд соёл, урлагийн олон төрөлт үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх боломж бүрдэх юм.

Ёслолын үйл ажиллагаанд НИТХ-ын төлөөлөгч, Багахангай дүүргийн Засаг дарга С.Эрдэнэбаяр, дүүргийн ИТХ-ын дарга Ф.Мөнхгэрэл, дүүргийн Засаг даргын орлогч Б.Болормаа, НСУГ-ын Урлагийн хэлтсийн дарга Э.Цэнд-Аюуш, Соёлын хэлтсийн дарга С.Дэлгэрмаа, БХД-ын ЗДТГ-ын НХХ-ийн дарга Б.Цогжавхлан болон бусад албаны хүмүүс, барилгын ажлын гүйцэтгэгч компаны ажилчид, дүүргийн иргэдийн төлөөлөл оролцлоо.