НОМОО СОЛИЛЦЪЁ ӨДӨРЛӨГ 6 ДАХЬ УДААГАА БОЛЛОО

Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан сар бүрийн Бямба гарагт Д.Сүхбаатарын талбайд “Номоо солилцъё” өдөрлөгийг зохион байгуулдаг уламжлалтай. Өнөөдөр буюу 06 дугаар сарын 03-ны өдөр зохион байгуулсан өдөрлөгт 200 орчим иргэд оролцсон бөгөөд үйл ажиллагаанд уламжлал ёсоор Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, Hello UB төрийн бус байгууллага хамтран ажиллалаа. Энэ удаагийн өдөрлөгөөр 100 гаруй хандивын ном цугласан бөгөөд Улаанбаатар хотын төв номын санд хандивлалаа.
18767649_1622905854421251_1141070465773022313_n 18814328_1622905807754589_6264999663825438836_n
Дараагийн номоо солилцъё өдөрлөг 07 дугаар сарын 01-ний Бямба гарагийн 12:00-14:00 цагийн хооронд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах тул эрхэм уншигч та бүхнийг хүрэлцэн ирж, өөрт байгаа уншсан номоо өөр сонирхсон номоороо солилцохыг урьж байна.
НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

“МОНГОЛ ХҮҮХДҮҮД” БАЯРЫН НЭГДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААНД УРЬЖ БАЙНА

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр хүүхэд багачууддаа зориулан “МОНГОЛ ХҮҮХДҮҮД” баярын нэгдсэн арга хэмжээг НИТХ, НЗДТГ,  НСУГ хамтран зохион байгуулах гэж байна.

Уг арга хэмжээ 06 сарын 01-нд Д.Сүхбаатарын талбайд 11:00 цагаас эхлэх тул та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Хүүхэд багачууддаа “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” -ийн баярын мэндийг хүргэе !

18740144_10154450167607665_7702316570366267973_n

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

ХҮҮХДИЙН БАЯРЫГ “МОНГОЛ ХҮҮХДҮҮД” СЭДВИЙН ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛНА

Эх хүүхдийн эрхийг хамгаалах баярын өдрийг “Монгол хүүхдүүд” сэдвийн хүрээнд зохион байгуулахаар болсон талаар өнөөдөр нийслэлийн Засаг даргын Тамгын газар, болон Нийслэлийн Соёл урлагийн газар, Нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газар, Улаанбаатар хотын Замын цагдаагийн алба зэрэг холбогдох байгууллагаас мэдээлэл хийлээ.

Монгол хүүхдүүдийн оюун санаа, бие бялдар, бодох сэтгэх онцлогт нийцсэн уламжлалт 15 нэр төрлийн наадгайгаас хүүхэд багачуудын сайн мэддэг 6 төрлийг онцлон “Уламжлалт наадгайн баатрууд”-ыг хүүхэд багачуудад зориулан шинээр бүтээн гаргаж байгаа юм.

Эрт үеэс уламжлагдан ирсэн Монголын уламжлалт 15 төрлийн 3000 гаруй зүйлийн тоглоом наадгайг энэ цагийн хүүхэд багачууд, эцэг эхчүүдэд сурталчлан таниулах, хамтдаа тоглох, түгээн дэлгэрүүлэх, тухайн төрлийн Монгол контентийг бий болгох зорилготой аж.

Эх хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн арга хэмжээг найруулж буй УДЭТ-ын найруулагч С.Болд-Эрдэнэ “Хүүхдийн баяраар уламжлалт 15 төрлийн наадгайгаас сонгон хүүхэд багачуудын сайн мэдэх баатруудыг шинээр гаргаж “амилуулна”. Энэ нь 2017 оны хүүхдийн баярын хамгийн том онцлог бөгөөд хүүхэд багачуудад таалагдана гэдэгт итгэлтэй байна” гэв.

Хүүхдийн баяраар Д.Сүхбаатарын талбайн баруун, зүүн болон Амарын гудамжны автозамыг хааж, автомашины хөдөлгөөнийг хязгаарлан гэж Улаанбаатар хотын Замын цагдаагийн албанаас мэдээллээ. Тодруулбал, Д.Сүхбаатарын талбайн баруун, зүүн хэсгийн автозамыг тухайн өдрийн 10:00 цагаас хааж эхлэх бѳгѳѳд арга хэмжээ дуусах үeд замыг нээх юм байна. Амарын гудамжны автозамыг хүүхдийн баярын үйл ажиллагааны нэг болох “Явган парад”-ын үеэр түр хаах юм.

Мөн хүүхдийн баярын үеэр төв талбайд мэргэжлийн хяналтын байцаагч нар хяналт, шалгалт хийж, явуулын лаборатори ажиллуулах бөгөөд нийт 80 гаруй аж ахуйн нэгж, иргэд худалдаа үйлчилгээ явуулах зөвшөөрөл авчээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР ИТАЛИЙН ДИЗАЙНЫ ӨДӨРЛӨГИЙГ ДЭМЖИЖ АЖИЛЛАА

Монголын архитекторуудын эвлэл, ISENSO компани зохион байгуулсан Италийн Дизайны Өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа.

Энэхүү өдөрлөгийн гол зорилго нь Итали – Монголын архитекторуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан суралцаж, туршлага солилцох явдал байлаа.

Арга хэмжээг нээж МАЭ-ийн ерөнхийлөгч Э.Хүрэлбаатар, Итали улсаас Монгол улсад суугаа Элчин Сайд Андрэа Дэ Фэлип, НСУГ-ийн Соёлын хэлтсийн дарга М.Мөнхсайхан нар мэндчилгээ дэвшүүлэв.

Italy Design Day (2)

Тус өдөрлөгт Италийн архитектор, дизайны салбарын тэргүүлэгчид болох B&B компанийн төслийн албаны дарга Alberto Beretta, Promemoria компанийн захирал Davide Sozzi болон Азийн салбарын борлуулалт хариуцсан захирал Arianna Borgonovo, Lualdi компанийн захирал Stefano Lualdi, Studio O компанийн үүсгэн байгуулагч, ерөнхий архитектор Effi Meridor нар зочноор оролцон байгууллагынхаа амжилтын талаар болон олон талт үйл ажиллагааны онцлог, түүхэн замнал, арвин туршлагаа хуваалцлаа.

 Italy Design Day (3)

Өдөрлөгт МАЭ-ийн гишүүд, НСУГ, Барилгын салбарын төлөөлөл, Интерьер дизайн, Архитектор мэргэжлээр суралцаж буй оюутнууд, ШУТИС-ийн багш нар оролцлоо.

 НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

“ЗӨВ ЗАН ЧАНАР-ХОТЫН СОЁЛ” ИЛТГЭЛИЙН УРАЛДААН ДҮНГЭЭ ГАРГАЛАА

Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын зааж байгаа хичээлийнхээ хүрээнд сурагчдыг зөв зан чанарт сургах, хотын соёлд суурь өөрчлөлт хийх боломжийг гаргах  зорилгоор “Зөв зан чанар-Хотын соёл” илтгэлийн уралдааныг зарласан.

“Өөрчлөлтийг чиглүүлэгч төв” ТББ-аас санаачлан Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Боловсролын газрын дэмжлэгтэйгээр хамтран Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын дунд “Зөв зан чанар – Хотын соёл” илтгэлийн уралдааныг сургууль, дүүрэг, нийслэл гэсэн 3 үе шаттайгаар зохион байгуулав.

18527977_730306210502499_842436880718949944_n 18519793_730305960502524_5094947265157330246_n

Уг уралдаанд нийт 202 илтгэл ирсэн бөгөөд гурав дахь шатны шалгаруулалт буюу нийслэлийн хэмжээний шалгаруулалтыг 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулж шалгарсан 26 илтгэл хэлэлцэгдсэнээс 76 дугаар сургуулийн физикийн багш Н.Дүүрэнхундага нэгдүгээр байр, Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн химийн багш Б.Мөнхтуяа хоёрдугаар байр, 11 дүгээр сургуулийн монгол хэл уран зохиолын багш Ц.Март гуравдугаар байр эзэлж, өргөмжлөл, мөнгөн шагнал хүртсэн.

18485449_10213575770091596_6144757847608642811_n 18447668_10213575771091621_8345789320284144600_n

Шагналт байр эзэлсэн багш нарын туршлага, хичээлийн агуулгаар ирэх хичээлийн жилээс эхлэн сургалтын хөтөлбөрт оруулах талаар судалж хэрэгжүүлэхээр зохион байгуулагчид тохиролцов. Багш нарын дундахх илтгэлийн уралдааны санхүүгийн асуудлыг шийдвэрлэж, их хотын соёлд хувь нэмрээ оруулсан “Өөрчлөлтийг чиглүүлэгч төв” ТББ-ын хамт олондоо цаашдын нь ажил, хөдөлмөрт өндөр амжилт хүсэн ерөөе.

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

СОЁЛ СУДЛААЧДЫН ҮНДЭСНИЙ X СЕМИНАРЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улсын Их сургуулийн Шинжлэх ухааны сургууль, Монголын Соёл судлалын холбоотой хамтран “Соёл судлаачдын үндэсний X семинар”-ыг өнөөдөр Монгол Улсын Их сургуулийн байранд зохион байгууллаа. Нийслэлийн Соёл, урлагийн газар үүсэн байгуулагдсаны 80 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан энэхүү семинарт Монголын их, дээд сургуулиудын багш, эрдэмтдээс гадна ОХУ, ХБНГУ, Казахстан улсуудаас төлөөлөл оролцож илтгэл хэлэлцүүллээ. “Соёл судлаачдын үндэсний X семинар” I) Соёлын философи, соёлын түүх ба онол, II) Соёлын удирдлага, соёлын үйлдвэрлэл, хотын соёл, III) Боловсрол судлал, заах арга, IV) Угсаатан судлал, шашин судлал, V) Хэл шинжлэл, урлаг судлал гэсэн салбар хуралдаануудын хүрээнд явагдаж, нийт 41 илтгэл хэлэлцүүлж, семинараас зөвлөмж гарган Соёлын үйлдвэрлэл, нийтийн соёлын чиглэлийн судалгааны ажлуудад Нийслэлийн Соёл, урлагийн газар их дээд сургуулиудын судлаачид, багш нартай хамтран ажиллахаар боллоо.

20170519_095814

20170519_113753 20170519_103624

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

“СОЁЛ СУДЛААЧДЫН ҮНДЭСНИЙ Х СЕМИНАР” БОЛНО

Монголын соёл судлалын холбоо, МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Философи, шашин судлалын тэнхэмээс санаачлан зохион байгуулдаг “Соёл судлаачдын үндэсний Х семинар”-ыг 2017 оны 05 дугаар сарын 19-нд зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн семинарыг НСУГ-ын 80 жилийн ойн хүрээнд хамтран зохион байгуулж байгаа бөгөөд гадаад дотоодын 50 гаруй эрдэмтэн, судлаачдын эрдэм шинжилгээний бүтээл, илтгэл ирээд байна. “Соёл судлаачдын үндэсний семинар” 1998 оноос эхлэн зохион байгуулагдаж байгаа бөгөөд өмнөх семинаруудаар нийт 400 гаруй бүтээлийг олон нийтийн хүртээл болгосон байна.

“Соёл судлаачдын үндэсний Х семинар” дараах салбар чиглэлээр явагдана.
– Соёлын философи, соёлын түүх ба онол;
– Соёлын удирдлага, соёлын үйлдвэрлэл, хотын соёлын судлагдахуун;
– Боловсрол судлал, заах арга;
– Угсаатан судлал, шашин судлал;
– Хэл шинжлэл, урлаг судлал;

“Соёл судлаачдын үндэсний Х семинар”-т ХБНГУ-ын эрдэмтэн Фогт.М.Т оролцох бөгөөд СББӨ-ийн чиглэлээр соёлын салбарын ажилтнуудад шинэ мэдлэг, мэдээлэл өгөх болно.
“Соёл судлаачдын үндэсний семинар” нь мэргэжлийн судлаачид, соёлын салбарын ажилтнууд болон залуу судлаачдын индэр болж ирсний хувьд тэдний хүсэн хүлээж байдаг арга хэмжээ юм. Семинар 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 09 цагт Монгол Улсын Их сургуулийн I байранд эхэлнэ.

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

“УЛААНБААТАР БҮҮК ФЭЙР – 2017” ОЛОН УЛСЫН НОМЫН БАЯР ЭХЭЛЛЭЭ

“Номын соёлт ертөнц” ТББ-аас санаачлан жил бүрийн хавар зохион байгуулдаг “Улаанбаатар бүүк фэйр-2017” номын баяр эхэллээ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж буй энэхүү баярт зохиолчид, ном эрхлэн гаргагч, хэвлэлийн компани, хуучин номын худалдаа эрхлэгчдээс гадна “Эмпати” байгууллага, “Улаанбаатар элит” олон улсын сургууль хамтран ажиллаж байна.

Номын баярын үеэр 5-40 хүртэл хувийн хямдралтай номын худалдаа, үйлчилгээ гарч байгаа бөгөөд “Хорвоогийн өнгө” олон улсын соёлын наадамтай хамтатган зохион байгуулж байгаагаараа онцлог юм. Номын баяр 2017 оны 05 дугаар сарын 12, 13-ны өдрүүдэд Д.Сүхбатаарын талбайд болно.

 18403899_10210516488923470_866569438343972182_o 18422149_10210516487163426_4608522178137566708_o 18447695_1487436267990468_1940871638_n 18472253_1487436344657127_304533161_o 18448191_1487436281323800_1484822615_n 18451867_1487436247990470_707872127_o 18447907_1487436237990471_1836804071_n

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

“ULAANBAATAR BOOK FAIR” НОМЫН БАЯР 12, 13-НЫ ӨДРҮҮДЭД Д.СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

“Ulaanbaatar book fair”-аар Монголын ном бүтээгчид, гадны соёлын байгууллага, хэвлэн нийтлэгчид мэдээллээ түгээх, харилцан соёлын солилцоо өрнүүлэхэд чиглэгдэж 2017 оны 05 дугаар сарын 12, 13-ны өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана.

Ном бүтээгч, уншигчдын нэрлэж заншсанаар хаврын номын баяр маань өнгөрсөн жилээс олон улсын номын баяр хэмээн нэрлэгдэх болсон юм. 21 дэх “Ulaanbaatar book fair”  олон улсын номын баярын арга хэмжээний онцлох сонирхолтой үзүүлбэр бол “Хорвоогийн олон өнгө” олон улсын хэл соёлын их наадам, их зохиолч Ч.Лодойдамбын  100 жилийн ойд зориулсан арга хэмжээнүүд юм.

“Номын соёлт ертөнц” ТББ-аас номын баярын арга хэмжээг 21 дэх удаа,  “Эмпати ертөнц ХХК”-аас олон улсын хэл соёлын их наадмыг Монгол улсад гурав дахь жилдээ зохион байгуулж байна.  Өнөөдрийн энэхүү арга хэмжээ нь нийслэл хотод болдог сонирхолтой арга хэмжээнүүдийн нэг юм.

Энэ жилийн номын баярт АНУ, Франц, Солонгос гэх зэрэг орнуудын соёлын байгууллага ном бүтээл, хэл соёлоо сурталчлан оролцож байгаа бол 18 улсын хүүхэд залуус, Улаанбаатар чуулга,  Монгол кино нэгтгэл урлагийн тоглолтоо толилуулна.

Номын баярын өдөр:

  1. International book fair  нэвтрүүлэг бэлтгэх
  2. Баярын тухай фото судалбар бэлтгэх
  3. “Номын ертөнц” сэтгүүлийн тусгай дугаар
  4. Ч.Лодойдамба-100 дүрийн тоглолт
  5. Хорвоогийн олон өнгө урлагийн тоглолт
  6. Улаанбаатар чуулгын тоглолт
  7. Явуулын номын сангийн үйлчилгээ
  8. Хотын нийтийн номын сангуудын өдөрлөг
  9. Олон улсын номын сангийн чиг хандлага, үйлчилгээ уулзалт
  10. Цахим номын сангийн өнөөгийн чиг хандлага танилцуулга
  11. Монгол дахь гадаадын соёлын төвүүдийн үзэсгэлэн
  12. Book art үзэсгэлэн
  13. Уран бичлэгийн үзэсгэлэн
  14. Номын тэмдэглэлийн үзэсгэлэн
  15. Шинэ номын нээлт, танилцуулга
  16. Зохиолчдын гарын үсэгтэй, хямдралтай худалдаа
  17. Орон орны хэлээр яруу найргийн уншлага
  18. Номын клубын өдөрлөг
  19. Циркийн үзүүлбэр
  20. Номын хандив цуглуулах
  21. “80 номын уналт” хөгжөөнт тоглоом болох юм.

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

“УЛААНБААТАРЫН ХАВАР 2017″ ОЛОН УЛСЫН НАЙРАЛ ДУУНЫ АНХДУГААР ИХ НААДМЫН НЭЭЛТ Д.СҮХБААТАРЫН ТАЛБАЙД БОЛЛОО

Монгол Улсад найрал дуу үүсч хөгжсөний 70 жилийн ойн хүрээнд “Монголын найрал дууны уран бүтээлчдийн холбоо”, нийслэлийн Соёл урлагийн газартай хамтран нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр “УЛААНБААТАРЫН ХАВАР 2017” олон улсын анхдугаар их наадмыг энэ сарын 10-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. “Улаанбаатарын хавар 2017” олон улсын найрал дууны анхдугаар их наадмыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор зохион байгуулж байгаа юм. Наадмын нээлт өнөөдөр их жанжин Д.Сүхбаатарын талбайд боллоо. Нээлтэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Монголын найрал дууны уран бүтээлчдийн холбооны тэргүүн, хормейстер Ц.Эрдэнэтуяа болон холбогдох албаны хүмүүс оролцов.

3_1000 5_1000

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд наадмыг нээж хэлсэн үгэндээ “Найрал дууны урлаг нь хүүхэд залуусын хүмүүжил, гоо зүйн мэдрэмж, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэхээс гадна хүнлэг, энэрэнгүй, зөв иргэн болон төлөвшихөд онцгой ач холбогдол өгдөг тул нийслэлийн удирдлагын зүгээс цаашид дэмжин ажиллах болно. Нүүдэлчдийн их соёлын өлгий Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоо нийслэлчүүд бид зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлал, соёл урлагийн төв болгох зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Энэхүү зорилтын хүрээнд цаашид жил бүр олон улсын томоохон наадмуудыг зохион байгуулахаар төлөвлөж байгааг энэ дашрамд дурдахад таатай байна” хэмээн онцолсон юм.

“Монголын найрал дууны уран бүтээлчдийн холбоо” нь 2005 оноос Найрал дууны их наадмыг “Хаврын баяр” нэртэйгээр есөн удаа амжилттай зохион байгуулсаар ирсэн юм. Энэ жил наадмынхаа цар хүрээг тэлж олон улсын хэмжээнд зохион байгуулж байгаагаараа онцлогтой юм. Анхдугаар их наадамд УДБЭТ, ЦДБЭЧ, ХЦДБЧ, СУИС, МУБИС, СИТИ дээд сургууль, Хөгжим, бүжгийн коллеж зэрэг мэргэжлийн урлагийн байгууллага, сургуулиудын хамтлаг дуучид, ОХУ-ын Буриад Улсын П.И.Чайковскийн нэрэмжит урлагийн коллежийн оюутны найрал дуу, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Алша аймгийн Зүүн хошууны Улаан мөчрийн цөөхүүл дуучид, Хөлөнбуйр аймгийн Шинэ Барга зүүн хошууны Барга хүүхдийн найрал дууны бүлгэм, БНСУ-ын “Тэнгэрийн дуу” найрал дууны хамтлаг зэрэг гадаад дотоодын нийт 24 хамтлагийн 1000 гаруй уран бүтээлч оролцож байна.

Хүүхдийн найрал дууны тоглолт өнөөдөр буюу тавдугаар сарын 10-нд Улаанбаатар чуулгын байранд, Гадаад хамтлагуудын нэгдсэн тоглолт тавдугаар сарын 11-нд Улсын Филармонийн концертын танхимд болно. Олон улсын наадмын Гала тоглолт УДБЭТ-ын тайзнаа тавдугаар сарын 12-нд тус тус болох юм.

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

7_1000  2_1000

6_1000