СОНГУУЛИЙН ӨДРҮҮДЭД СОЁЛ, УРЛАГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАХЫГ ХОРИГЛОНО

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/840 тоот захирамжийн 2.1 дэх заалтад тусгасны дагуу Нийслэлийн нутаг дэвсгэрт соёл, урлагийн бүхий л төрөлд үйл ажиллагаа эрхэлж буй төрийн болон төрийн бус байгууллагууд, хувь хүмүүсийг сонгуулийн өдрүүдэд буюу 2020 оны 06 дугаар сарын 23-25-ны хооронд соёл, урлагийн аливаа үйл ажиллагааг зохион байгуулахгүй байхыг анхааруулж байна.

Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/840 тоот захирамжийг зурган хэлбэрээр хавсаргав.

ТУУЛЬЧ А.БАЛДАНДОРЖИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАН БАЯР ХҮРГЭЛЭЭ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй хотын удирдлагууд өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайдаас “2019 оны шилдэг өвлөн уламжлагч” шагналыг гардан авсан туульч А.Балдандоржийг хүлээн авч уулзлаа.
Хотын Захирагч С.Амарсайхан соёлын биет бус өвийн “2019 оны шилдэг өвлөн уламжлагч”-аар шалгарсанд баяр хүргээд, Монгол хүний үнэлэмж, өвлөн уламжлагчийн үнэ цэнийг нэмэгдүүлж, өнө эртнээс өвлөн уламжилж ирсэн өв соёл, монгол түмний ёс заншил, эрдэм мэдлэгийг хойч үедээ өвлүүлэн үлдээж буй үйлсэд талархал илэрхийлье хэмээсэн юм.

Тууль хайлагч А.Балдандорж хотын Захирагчийг хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, төрт ёсныхоо төрийг түшилцэж түмэн олныхоо хайр хүндэтгэлийг хүртэж Монгол Улсынхаа гал голомтыг дэлхийн мөр дунд бадрааж явах болно гэв. Туульч А.Балдандорж нь Ховд аймгийн Мөнххайрхан суманд төрсөн бөгөөд ааваасаа тууль хайлах арга ухааныг өвлөн авч тасралтгүй 28 жил тууль хайлж байгаа аж. Тэрбээр 2019 онд Бүгд Найрамдах Узбекистан улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “The First International Bakhshi Art (Singing Epic Tales) Festival” буюу “Bakhshi Урлаг-Үлгэр, тууль хайлах Олон улсын анхдугаар наадам”-д туульч А.Балдандорж нь Монгол Улсаа төлөөлөн оролцож, “Өвөг дээдсийн соёл уламжлалыг өвлөн уламжлагч” номинацийн шагналыг хүртсэн юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ

ХҮҮХДИЙН БАЯРЫН Д.СҮХБААТАРЫН ТАЛБАЙН ТОГЛОЛТЫН НАЙРУУЛАГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дугаар зүйлийн 29.2, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн, Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд нийслэлийн иргэд, хүүхэд багачуудад зориулан зохион байгуулах “Монгол хүүхдүүд” сэдэвт тоглолтын хөтөлбөр, найруулгын төслийн нээлттэй сонгон шалгаруулалт зарлагдлаа.

Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд “Монгол хүүхдүүд” баярын тоглолтыг 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 11:00-18:00 цагийн хооронд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах бөгөөд сонгон шалгаруулалтад Монгол Улсын иргэн, аж ахуй нэгж, мэргэжлийн болон чөлөөт уран бүтээлчид, хамтарсан мэргэжлийн баг төсөл боловсруулан оролцох боломжтой.

Сонгон шалгаруулалтад оролцогч нь урьд өмнө нь зохион байгуулж байсан соёл, урлагийн чиглэлийн томоохон үйл ажиллагаануудын товч мэдээлэл болон найруулагчийн ур чадварыг илтгэх танилцуулга, 2020 оны 06 дугаар сарын 01-ны өдрийн 11:00-18:00 цагийн хооронд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах тоглолтын хөтөлбөр, найруулгын саналаа боловсруулан төсөл хэлбэрээр битүүмжлэн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 17:00 цагаас өмнө Нийслэлийн Соёл, урлагийн газрын бичиг хэргийн ажилтанд хүлээлгэн өгсөн байна.

“Монгол Хүүхдүүд” баярын тоглолтын хөтөлбөр, найруулгын төслийн сонгон шалгаруулалтад төсөл ирүүлэгч нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

• Нийтийг хамарсан томоохон шоу тоглолт, эвэнт арга хэмжээний хөтөлбөр найруулгыг хариуцан зохион байгуулж байсан туршлагатай, мэргэжлийн хүн байх;
• Хөтөлбөр найруулгын агуулга нь иргэд, олон нийт, хүүхэд багачуудын сэтгэхүйд нийцсэн, үндэсний өв соёл, түүхэн уламжлалыг орчин цагийн урлагтай хослуулсан агуулгатай байхын зэрэгцээ Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан 2017 онд бүтээсэн “Монгол Хүүхдүүд” сэдэвт үлгэрийн баатруудын дүрүүдийг тусгасан байх;
• Тоглолтын тайзны засал чимэглэл, хөгжмийн дуугаралт, гэрэл болон дүрсний эффект зэргийг хөтөлбөр найруулгатайгаа уялдуулан гаргасан байх;
• Тайзны хөтөлбөр талбайн зохион байгуулалтыг хүүхэд багачууд, иргэд, жуулчид, сэтгүүлчдийн болон хүндэт зочдын аюулгүй байдал, тав тухыг хангасан байхаар төлөвлөх;
• Хөтөлбөрийн үргэлжлэх хугацааг 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 11:00-13:00 цагийн хооронд үндсэн хөтөлбөр, 13:00-18:00 цагийн хооронд чөлөөт хөтөлбөр байхаар төлөвлөсөн байх;
• Хөтөлбөр найруулгад багтсан уран бүтээлчдийн урамшуулал, бусад ажлын төсвийг үнэн зөв бодитоор тооцож гаргасан байх;
• Өмнөх жилүүдийн “Монгол Хүүхдүүд” сэдэвт тоглолтын хөтөлбөр, найруулгын агуулгатай давхцуулаагүй байх;

Сонгон шалгаруулалтыг Нийслэлийн Соёл, урлагийн газрын даргын тушаалаар батлагдсан Ажлын хэсгийн бүрэлдэхүүн ил тод, шударга өрсөлдөөний зарчимд тулгуурлан дээрх үндсэн шалгуур үзүүлэлтүүдийн дагуу ажлын 5 хоногт багтаан шалгаруулах бөгөөд оролцогчдын дүнг 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөрт багтаан зарлан танилцуулж шалгарсан төслийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлэн батлуулж гэрээ байгуулж хамтран ажиллана.

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН Д.СҮХБААТАРЫН ТАЛБАЙН ТОГЛОЛТЫН НАЙРУУЛАГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дугаар зүйлийн 29.2, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн, Үндэсний их баяр наадам, Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ойн хүрээнд нийслэлийн иргэдэд зориулан зохион байгуулах “Улаанбаатарын Үдэш” шоу тоглолтын хөтөлбөр, найруулгын төслийн нээлттэй сонгон шалгаруулалт зарлагдлаа.

Үндэсний их баяр наадам, Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ойн хүрээнд зохион байгуулах “Улаанбаатарын үдэш” шоу тоглолтыг 2020 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 20:00-24:00 цагийн хооронд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах бөгөөд сонгон шалгаруулалтад Монгол Улсын иргэн, аж ахуй нэгж, мэргэжлийн болон чөлөөт уран бүтээлчид, хамтарсан мэргэжлийн баг төсөл боловсруулан оролцох боломжтой.

Сонгон шалгаруулалтад оролцогч нь урьд өмнө нь зохион байгуулж байсан соёл, урлагийн чиглэлийн томоохон үйл ажиллагаануудын товч мэдээлэл болон найруулагчийн ур чадварыг илтгэх танилцуулга, 2020 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 20:00-24:00 цагийн хооронд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах шоу тоглолтын хөтөлбөр, найруулгын саналаа боловсруулан төсөл хэлбэрээр битүүмжлэн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 17:00 цагаас өмнө Нийслэлийн Соёл, урлагийн газрын бичиг хэргийн ажилтанд хүлээлгэн өгсөн байна.

“Улаанбаатарын үдэш” шоу тоглолтын хөтөлбөр, найруулгын төслийн сонгон шалгаруулалтад төсөл ирүүлэгч нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
• Нийтийг хамарсан томоохон шоу тоглолт, эвэнт арга хэмжээний хөтөлбөр найруулгыг хариуцан зохион байгуулж байсан туршлагатай, мэргэжлийн хүн байх;
• Хөтөлбөр найруулгын агуулга нь иргэд, олон нийтийн сэтгэхүйд нийцсэн, үндэсний өв соёл, түүхэн уламжлалыг орчин цагийн урлагтай хослуулсан агуулгатай байх;
• Шоу тоглолтын тайзны засал чимэглэл, хөгжмийн дуугаралт, гэрэл болон дүрсний эффект зэргийг хөтөлбөр найруулгатайгаа уялдуулан гаргасан байх;
• Тайзны хөтөлбөр талбайн зохион байгуулалтыг иргэд, жуулчид, сэтгүүлчдийн болон хүндэт зочдын аюулгүй байдал, тав тухыг хангасан байхаар төлөвлөх;
• Хөтөлбөрийн үргэлжлэх хугацааг 2020 оны 07 дугаар сарын 11-ны өдрийн
20:00-22:00 цагийн хооронд чөлөөт хөтөлбөр, 22:00-24:00 цагийн хооронд үндсэн хөтөлбөр байхаар төлөвлөсөн байх;
• Хөтөлбөр найруулгад багтсан уран бүтээлчдийн урамшуулал, бусад ажлын төсвийг үнэн зөв бодитоор тооцож гаргасан байх;
• Өмнөх жилүүдийн “Улаанбаатарын үдэш” шоу тоглолтын хөтөлбөр, найруулгын агуулгатай давхцуулаагүй байх;

Сонгон шалгаруулалтыг Нийслэлийн Соёл, урлагийн газрын даргын тушаалаар батлагдсан Ажлын хэсгийн бүрэлдэхүүн ил тод, шударга өрсөлдөөний зарчимд тулгуурлан дээрх үндсэн шалгуур үзүүлэлтүүдийн дагуу ажлын 5 хоногт багтаан шалгаруулах бөгөөд шалгарсан төслийг Нийслэлийн Засаг даргын тамгын газар болон үндэсний их баяр наадмын урлаг, соёлын зохион байгуулах салбар хороонд хүргүүлж, баталсны дагуу гэрээг байгуулж хамтран ажиллана.