“УЛААНБААТАР ЭДИЙН ЗАСАГ ФОРУМ” ИРЭХ БААСАН ГАРИГТ ЭХЭЛНЭ

“Улаанбаатар эдийн засаг форум” нь 2015 оноос хойш жил бүр “Улаанбаатар хөрөнгө оруулалт” нэрийн дор зохион байгуулагдаж ирсэн. Энэ жилийн хувьд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, “Улаанбаатар  хөгжлийн корпораци” ХК, Улаанбаатар хотын Худалдааны танхим, “Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежментийн компани” ХХК хамтран энэ сарын 28-нд буюу ирэх баасан гаригт “Блю Скай” зочид буудалд зохион байгуулна.

Энэ жилийн форумын онцлог нь нийслэлийн харьяа байгууллагуудын хийсэн хотын нийгэм, эдийн засгийн судалгаа, тооцооллын үн дүнг олон нийтэд анх удаагаа нээлттэй танилцуулна. Түүнчлэн эрдэм шинжилгээний байгууллагуудаас хийсэн шинжлэх ухааны үндэслэлтэй тооцоо судалгаанд суурилсан, нийгмийн өндөр үр өгөөж бүхий төслүүдийг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн эдийн засгийн үр өгөөжтэй, бизнесийн харилцан ашигтай хамтын ажиллагааны зарчмаар хэрэгжүүлэх боломжийг танилцуулах зорилгоор илтгэл болон хэлэлцүүлэг гэсэн үндсэн хоёр хэсэгт хуваан “Залуусын хот”, “Хотын хөдөлгөөн, тээврийн шинэчлэл”, “Хотын хэрэглээ”, “Хотын эдийн засаг” гэсэн дөрвөн сэдвийн хүрээнд явагдах юм гэж Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

1

ГАДААД ИРГЭДИЙН ДУНД “БЭСРЭГ НААДАМ” ЗОХИОН БАЙГУУЛНА

Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын Хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг угтан “MNB WORLD” суваг нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран “AIM, WRESTLE, RACE” бэсрэг наадмыг гадаадын иргэдийн дунд анх удаа зохион байгуулах гэж байна.

Тус наадам нь эрийн гурван наадмын үүх түүх, ёс заншил, дэг жаягийг гадаадын иргэд, жуулчдад сурталчлан нүүдэлчин ард түмний соёлтой танилцуулах зорилготой бөгөөд наадмын үеэр гадаад оролцогчид бөх барилдан, морь уралдуулж, нум сум харван наадамлаж хотол олныг баясгана. Мөн “Сондор” хамтлагийн үндэсний урлагийн тоглолт, Монголын кино орлон тоглогчдын “Mongol stunt” нэгдсэн холбооны үзүүлбэр, гадаад эрэгтэй оролцогчдийн дунд сээр цохих тэмцээн, хүүхдүүдийн дунд модон морины уралдаан болно.

Бэсрэг наадам энэ сарын 29-ний бямба гаригийн 13:00 цагт “Монгол Номадик” цогцолборт эхэлнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг 99765362, 88835280 утсаар лавлана уу.

“MNB WORLD” суваг нь Монгол Улсаа дэлхий дахинд сурталчлан таниулах зорилгоор өнгөрсөн оноос эхлэн Монголын түүх соёл, өв уламжлал, эдийн засаг, аялал жуулчлал, боловсрол, урлаг, спорт зэрэг нийгмийн бүхий л салбарыг хамарсан мэдээ, нэвтрүүлгийг англи хэлээр түгээж эхэлсэн бөгөөд та бүхэн кабелийн 68 дугаар сувгаар үзэх боломжтой гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

ДҮҮРГҮҮДИЙН СОЁЛЫН ОРДНЫ ДУГУЙЛАНГИЙН БАГШ НАРЫН СУРГАЛТ ӨНӨӨДРӨӨС ЭХЭЛНЭ

Нийслэлийн Соёл, урлагийн газраас харьяа байгууллагууд тэр дундаа нийслэлийн дүүргүүдийн соёлын ордны дуу, бүжиг, хөгжмийн дугуйлангийн багш нарт зориулсан вакумжуулсан сургалтыг СУИС-тай хамтран тус сургуулийн харьяа “Эгшиглэн” зуны сургалтын төвд 6-р сарын 25-наас 28-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа билээ.

Дүүргүүдийн соёлын ордны багш нарын чадавхийг сайжруулах, туршлага солилцуулах зорилготой тус сургалтад нийслэлийн 7 дүүргийн соёлын орднуудын 25 багшийг хамруулж байгаа бөгөөд сургалт өнөөдрөөс эхэлж байна. Энэ дашрамд дуулгахад нийслэлийн соёл, урлагийн салбарын ажилтан, албан хаагчид, уран бүтээлчдийг чадавхижуулах сургалтуудыг мэргэжлийн төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран тогтмол зохион байгуулахаар төлөвлөж байна.

28684D94-FB6B-46DF-9FA8-080CC295456A

УЛААНБААТАР ХОТЫН МУЗЕЙГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАНА

Нийслэлийн нутаг дэвсгэр дэх 100 ба түүнээс дээш жилийн насжилттай түүх, соёлын дурсгалт барилга, байшинг сэргээн засварлах, хадгалж хамгаалах “Соёлын өвд ээлтэй Улаанбаатар” аяныг хэрэгжүүлж эхлээд байна. Улаанбаатар хотын 380 жилийн ойг тохиолдуулан Энэ аяны хүрээнд 1919 онд баригдсан Улаанбаатар хотын музейн түүхэн дурсгалт барилгыг сэргээн засварлах, музейн барилгын өргөтгөлийн зураг төсөл хийх хөрөнгийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар баталлаа.

Улаанбаатар хотын музейн байшинд 1921 оны 7 дугаар сард МАН-ын Төв хороо, Ардын түр Засгийн газар, Цэргийн төв штаб, 1944-1953 онд Д.Сүхбаатарын музей, 1956 оноос хойш Улаанбаатар хотын музей байрлаж байна. Энэхүү түүхэн дурсгалт байшинд 1961 оноос хойш их засвар хийгдээгүй аж. Улаанбаатар хотын түүхийг харуулсан 3200 гаруй үзмэр уг музейд хадгалагддагаас байрны багтаамжаас шалтгаалж 100 гаруй үзмэрийг л олон нийтэд дэлгэн үзүүлдэг байна.

Улсын хамгаалалтын зэрэглэлд авсан уг байшинг сэргээн засварлаж, музейг өргөтгөснөөр Улаанбаатар хотын хөгжлийн түүхийг орчин үеийн шийдэл, загвартай танхимаар олон нийтэд сурталчлан таниулах, хотын үнэт өв болсон үзмэрүүдийг музейн стандартын дагуу хадгалж хамгаалах орчин бүрдэх ач холбогдолтой юм.

65055445_722020591564863_4603836733765713920_n_20190624090240 65383832_2391676277732714_6219541205034729472_n_20190624090243

ГАЗРЫН ДАРГЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛААР ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ХҮСЭЛТҮҮДИЙГ ХЭЛЭЛЦЭЖ ШИЙДВЭРЛЭЛЭЭ

НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 35 дугаар тогтоолоор батлагдсан “Соёл, урлагийн сургалт цэнгээнт үйлчилгээний журам”-ын хэрэгжилтийг хангаж ажиллах үүднээс 2019 оны 06 дугаар сарын 06 наас 20-ны хооронд хүсэлтээ ирүүлсэн 13 аж, ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, хүсэлтийг судлан үзэж, журмын шаардлага хангасан 10 аж ахуй нэгжид тусгай зөвшөөрлийн гэрчилгээг олгохоор болсон. Түүнчлэн журмын шаардлага хангаагүй 3 аж ахуй нэгжид татгалзсан хариуг хүргүүлсэн.

2019 оны 06 дугаар сарын 06-20-ны хооронд цэнгээнт үйлчилгээний тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгогдсон аж ахуй нэгжүүдийн жагсаалт:

1. “Акаги яма” ХХК

           2. “Эрхэст загал” ХХК

           3.  “Глади” ХХК

           4. “Их Мөнгөн Завъяа” ХХК

           5. “Батсогоот” ХХК

           6. “Молор трейд” ХХК

           7. “Гэрэлт цэцэглэн гоо” ХХК

           8. “Уян хайрхан ” ХХК

           9. “Болор завъяа” ХХК

          10. “Гамба” ХХК

IMG_8256 - Copy

СОЛОНГОС УЛСЫН “КРАҮНЬ-ХЭТЭ” ГРУППЫН УДИРДЛАГУУД НСУГ-ААР ЗОЧИЛЛОО

Солонгосын Элчин сайдын яам, “Краүнь-Хэтэ” групп хамтран Рагым Солонгосын үндэсний хөгжмийн “Янжу пүнрюү” чуулгын тоглолтыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 06 сарын 19-ны өдөр ДБЭТ-ын тайзнаа амжилттай зохион байгуулсан билээ. Тэгвэл өнөөдөр тус тоглолтыг зохион байгуулсан “Краүнь-Хэтэ” групп удирдлагууд НСУГ-аар зочиллоо.

 1

Тус уулзалтын хүрээнд Солонгос Улсад ирэх 10 дугаар сард зохион байгуулагдах “Ариранг” ардын урлагийн наадамд Улаанбаатар хотоос төлөөлөл оруулцах мөн соёл, урлагийн бусад чиглэлээр цаашид хамтран ажиллах талаар санал солилцлоо.

ДҮҮРГҮҮДИЙН СОЁЛЫН ОРДНЫ ДУГУЙЛАНГИЙН БАГШ НАРЫГ СУРГАЛТАД ХАМРУУЛНА

Нийслэлийн Соёл, урлагийн газраас харьяа байгууллагууд тэр дундаа нийслэлийн дүүргүүдийн соёлын ордны дуу, бүжиг, хөгжмийн дугуйлангийн багш нарт зориулсан вакумжуулсан сургалтыг СУИС-тай хамтран тус сургуулийн харьяа “Эгшиглэн” зуны сургалтын төвд 2019 оны 6-р сарын 25-наас 28-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Дүүргүүдийн соёлын ордны багш нарын чадавхийг сайжруулах, туршлага солилцуулах зорилготой тус сургалтад нийслэлийн 7 дүүргийн соёлын орднуудын 25 багшийг хамруулж байна. Энэ дашрамд дуулгахад нийслэлийн соёл, урлагийн салбарын ажилтан, албан хаагчид, уран бүтээлчдийг чадавхижуулах тус сургалтыг мэргэжлийн төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран тогтмол зохион байгуулна.

“УЛААНБААТАР ХОТЫН БҮЖГИЙН СПОРТЫН АВАРГА” ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Нийслэлийн Засаг даргын А/479 дүгээр захирамжийн дагуу “Улаанбаатар хотын спорт бүжгийн аварга шалгаруулах” тэмцээний анхан шатны шалгаруулалтыг 05 дугаар сард дүүргүүдэд зохион байгуулсан. Тус тэмцээний эцсийн шатны шалгаруулалтыг 06 дугаар сарын 08-ны өдөр Алдар спортын хороонд зохион байгууллаа. Нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа оролцож нийт баг тамирчдад баяр хүргэж нээж үг хэлсэн. Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн нь 2013 оноос эхлэн хосын төрлөөс гадна формейшн буюу хамтлагийн төрөлд зохион байгуулагдаж эхэлснээс тэмцээний нийт оролцогчдын тоо өсөж энэ жил тус тэмцээнд Улаанбаатар хотод сургалт явуулж буй бүжгийн спортын клубүүд, ЕБС, СӨББ-ийн нийт 456 бүжгийн спортын тамирчид 8 насны ангиллын 40 тэмцээнд ур чадвараа сорьсон.
Энэ жилийн онцлог нь ОХУ-ын дэд аварга, ОХУ-ын бүжгийн спортын мастер, Иркутск, Сибирийн олон удаагийн аварга Илья Белобородов, Виктория Кочкина нар урилгаар хүрэлцэн ирж бүжгийн спортын шоу бүжгийн “Хүн бүр дурлаж болно”, “Анна Каренина”, “Хувь хүний өөрчлөлт” үзүүлбэрүүдээ толилууллаа.
Тэмцээн ерөнхий 3 хэсэгт хуваагдан зохион байгуулагдсан ба үүнд:
Тамирчин хөгжүүлэх тэмцээн
Зэрэглэлийн тэмцээн
Формейшн тэмцээн
Тэмцээнд:
Мастер данс клуб
Мүүн данс клуб
Мэжик данс Улаанбаатар клуб
Монгол Оросын бүжгийн спортын академи
Юүби данс клуб
Шинэ монгол сургууль
ХААИС-ийн Хатантуул хамтлаг
Рояал данс клуб
Виктория клуб
Феоникс клуб
Ерөнхий боловсролын 2-р сургууль
Буурай ээж цэцэрлэгийн баг тамирчид оролцлоо.
Тэмцээнд Монголын бүжгийн спортын шүүгчдийн нийт бүрэлдэхүүн ажилласан ба урилгаар ОХУ-ын Буриад улсын бүжгийн спортын холбооны дэд ерөнхийлөгч, Олон улсын шүүгчийн болзол хангаад буй Александр Зубенко ажилласан юм.
Улаанбаатар хотын бүжгийн спортын АШТ-ий гуравдугаар хэсэг буюу зэрэглэлийн тэмцээнүүд Хүүхэд-1 насны E 6 бүжиг, Хүүхэд-2 насны D 8 бүжиг, Өсвөр-1 насны нээлттэй стандарт, латин, Өсвөр-2 насны нээлттэй стандарт, латин, Залуучуудын нээлттэй стандарт, латин, Ахмад нас нээлттэй стандарт, Насанд хүрэгчдийн нээлттэй стандарт, латин төрлүүдэд амжилттай зохион байгуулагдаж аваргуудаа тодруулсан.
Улаанбаатар хотын бүжгийн спортын аваргуудыг зэрэглэлийн тэмцээн болон формейшн тэмцээнээр:
1. Хүүхэд нас-1 /Е зэрэглэлийн 6 бүжгийн тэмцээн/
1-р байр: Ариунболд Баясгалан
Батдэлгэр Хосболор / UB dance /
2-р байр: Сувдаа Сайханзаяа
Буяанбаяр Ундаръяа /Moon dance/
3-р байр: Мухит Мустафа
Баярбаатар Бүжмаа /Master dance/
4-р байр: Баяртогтох Хүслэн
Энхбаяр Цэлмүүн / UB dance /
5-р байр: Жамбалсүрэн Есөн-Эрдэнэ
Ариунболд Ану-Үжин /Master dance/
6-р байр: Ли Тэргэл
Жиан Мэй Жиан И Мэн / UB dance /
2. Хүүхэд нас-2 /D зэрэглэлийн 8 бүжгийн тэмцээн/
1-р байр: Тулга Ананд
Цээлэйхүү Эрхсаран /Moon dance/
2-р байр: Гэрэлт-Од Гэрэлт-Ирээдүй
Энхбаатар Энх-Уянга /Moon dance/
3-р байр: Даваадагва Тэмүүжин
Баттөмөр Мишээл /Moon dance/
4-р байр: Ганбаатар Билгүүн
Цацрал Энхжин /MRDS Academy/
5-р байр: Сүхболд Түвшинболд
Чинзориг Сарнай /Master dance/
6-р байр: Бат-Өлзий Мөнхлөн
Баярсайхан Эрхсаран / UB dance /
3. Өсвөр нас-1 /Стандарт/
1-р байр: Ганбаатар Тэмүүлэн
Буяндэлгэр Мичидмаа /MRDS Academy/
2-р байр: Анхбаяр Тулга
Ганзориг Цэлмэг /MRDS Academy/
3-р байр: Зоригтбаатар Гантогтох
Баярдаваа Намуун /MRDS Academy/
4-р байр: Батбаяр Насанбат
Батмагнай Мөнхнаран /Master dance/
5-р байр: Амаржаргал Мөнхбат
Орхон Эгшиглэн /Master dance/
6-р байр: Ганбаатар Тэмүүлэн
Баатарцогт Амин-Эрдэнэ / UB dance /
4. Өсвөр нас-1 /Латин/
1-р байр: Ганбаатар Тэмүүлэн
Буяндэлгэр Мичидмаа /MRDS Academy/
2-р байр: Анхбаяр Тулга
Ганзориг Цэлмэг /MRDS Academy/
3-р байр: Амаржаргал Мөнхбат
Орхон Эгшиглэн /Master dance/
4-р байр: Батбаяр Насанбат
Батмагнай Мөнхнаран /Master dance/
5-р байр: Зоригтбаатар Гантогтох
Баярдаваа Намуун /MRDS Academy/
6-р байр: Ганбаатар Тэмүүлэн
Баатарцогт Амин-Эрдэнэ / UB dance /
5. Өсвөр нас-2 /Стандарт/
1-р байр: Алтансүх Хангэрэл
Пүрэвжав Маралгоо /Master dance/
2-р байр: Энхжаргал Энх-Өлзий
Мөнхбаатар Бямбасүрэн / Magic dance /
3-р байр: Ариунболд Цолмонбаатар
Улам-Орших Наранзул / UB dance /
6. Өсвөр нас-2 /Латин /
1-р байр: Энхжаргал Энх-Өлзий
Мөнхбаатар Бямбасүрэн / Magic dance /
2-р байр: Алтансүх Хангэрэл
Пүрэвжав Маралгоо /Master dance/
3-р байр: Алтанболд Цолмонбаатар
Улам-Орших Наранзул / UB dance /
7. Залуучууд /Стандарт/
1-р байр: Нарантуяа Дөлгөөн
Буянбат Номин-Эрдэнэ / UB dance /
8. Залуучууд /Латин/
1-р байр: Эрдэнэбаяр Тэмүүлэн
Баатар Хулан / UB dance /
2-р байр: Нарантуяа Дөлгөөн
Буянбат Номин-Эрдэнэ / UB dance /
9. Насанд хүрэгчид /Стандарт/
1-р байр: Чулуунбаатар Анхбаяр
Батсайхан Номун /Master dance/
2-р байр: Ариунболд Төрболд
Эрдэнэбат Хонгорзул /Master dance/
3-р байр: Элбэгзаяа Олзвой
Цэдэнбал Эрдэнэсувд /Master dance/
4-р байр: Баярсайхан Амарбаяр
Мөнхсайхан Болорболд /Хатантуул хамтлаг/
5-р байр: Төрмөнх Лхагвасүрэн
Алтаннавч Хонгорзул /Хатантуул хамтлаг/
6-р байр: Чулуун-Эрдэнэ Болд-Эрдэнэзул
Чулуунбат Ижилцэцэг /Хатантуул хамтлаг/
10. Насанд хүрэгчид /Латин/
1-р байр: Адъяажав Баасанжав
Ганболд Шинэзаяа /Стар хамтлаг/
2-р байр: Баяртуяа Жаргалсайхан
Бүжинхүү Ууганцэцэг /Стар хамтлаг/
3-р байр: Эрдэнэбаяр Тэмүүлэн
Баатар Хулан / UB dance /
4-р байр: Одгэрэл Хэрлэн
Энх-Амгалан Хандсүрэн / UB dance /
5-р байр: Лена Амар
Пүрэвдорж Маргад /Стар хамтлаг/
6-р байр: Жамъяндорж Зоригтбаатар
Мөнхбаяр Амина /Стар хамтлаг/
11. Сениор /Стандарт/
1-р байр: Гээдар Буянхишиг
Бямбаа Эрдэнэтамир /Феоникс/
2-р байр: Баасанжав Болдбаатар
Лундаажанцан Ундармаа /Ub dance/
3-р байр: Төмөрбаяр Одбаяр
Дугарсүрэн Ганбүрэн /Виктория/
12. Хүүхэд нас Формейшн Латин
1-р байр: Мүүн данс хамтлаг /Moon dance/
13. Залуучууд Формейшн Стандарт
1-р байр: Талст хамтлаг /Шинэ Монгол сургууль/
14. Залуучууд Формейшн Латин
1-р байр: Royal team /Royal dance/
15. Насанд хүрэгчид Формейшн Стандарт
1-р байр: Мастер данс /Master dance/
2-р байр: Хатантуул /Хатантуул хамтлаг/
16. Насанд хүрэгчид Формейшн Латин
1-р байр: Moon dance /Moon dance/
2-р байр: Star /Стар хамтлаг/
3-р байр: Master dance /Master dance/
17 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа Улаанбаатар хотын бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээнийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Спортын хороо, Монголын бүжгийн спортын холбоо ТББ-тэй хамтран амжилттай зохион байгууллаа.
1

“НИЙСЛЭЛИЙН СОЁЛЫН ЭЛЧ” ажиллуулах журамд санал авч байна

Нийслэлийн 152 хорооны нутаг дэвсгэрт ажиллаж, амьдарч буй иргэд, хүүхэд залуучууд, олон нийтэд чиглэсэн соён гэгээрүүлэх үйл ажиллагааг тогтмол зохион байгуулах “Нийслэлийн соёл элч”-ийг ажиллуулах тухай журмын төслийг Нийслэлийн Соёл, урлагийн газар, Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газар хамтран боловсруулсан.

“Нийслэлийн соёлын элч” нь боловсрол, соёл, урлаг, спорт, хүмүүнлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан, тухайн хорооны иргэдийнхээ хүндлэлийг хүлээсэн, танигдсан, үлгэр дуурайлал болсон 18-аас дээш насны тус хорооны иргэн байх ба тэрээр

– “Хотын соёл”-ыг иргэдэд төлөвшүүлэх,

– Хүүхдийн эрх, хамгаалал, хүүхдийн аюулгүй байдал болзошгүй эрсдэлээс урьдчилан  сэргийлэх,

– Залуучуудын зөв хандлага, хэвшил,

– Эрүүл амьдралын хэв маяг, хэвшил,

– Иргэдийг ажиллаж, амьдарч буй орчиндоо соёлыг түгээхэд нь дэмжлэг үзүүлж ажиллах,

– Иргэдийн хотын хөгжилд хувь нэмэрээ оруулах, хийж бүтээх үйл хэрэг, санал санаачлагыг нь дэлгэрүүлэх, дэмжих,

– Гэр бүлийн эерэг харилцаа, хандлагын талаар иргэдэд соён гэгээрүүлэх үйл ажиллагаа явуулах, үлгэр дуурайлал үзүүлэх чиг үүрэгтэйгээр ажиллах юм.

Хороодод соёлын элч ажиллуулснаар хүүхэд хөгжил, хамгаалал, залуучуудын төлөвшил, иргэдийн нийтийн соёлыг дээшлүүлэхэд нөлөөллийн үйл ажиллагаа явуулах чухал ач холбогдолтой нь дээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөр, Эдийн Засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэхэд чухал үр нөлөө үзүүлнэ гэж үзжээ. Ингээд иргэд та бүхнийг “Нийслэлийн соёл элч”-ийг ажиллуулах журмын төсөлтэй танилцаж санал, хүсэлтээ ирүүлэхийг хүсч байна. Журмын төслийг хавсралт хэсгээс үзнэ үү.

Саналыг 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 14:00 цаг хүртэл Нийслэлийн Соёл, урлагийн газрын info@nsug.ub.gov.mn цахим хаягаар хүлээн авна. Дэлгэрэнгүй мэдээллийг 11-321529 дугаараас лавлах боломжтой.

Хавсралт

“НИЙСЛЭЛИЙН СОЁЛЫН ЭЛЧ” ажиллуулах журмын төсөл

СОЁЛ, УРЛАГИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” ЭХЭЛЛЭЭ

Соёл, урлагийн байгууллагуудын “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ”-ийн нээлтийн үйл ажиллагаа Д.Сүхбаатарын талбайд 11 цагт боллоо. Нээлтийн ажиллагаанд БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг,  Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, БСШУС-ын яамны Соёл, урлагийн бодлогын газрын даргын албан үүргийг орлон гүйцэтгэгч Б.Сэргэлэн, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат, Нийслэлийн Соёл, урлагийн газрын даргын албан үүргийг орлон гүйцэтгэгч Э.Цэнд-Аюуш нар оролцлоо.

Нээлттэй хаалганы өдөрлөгөөр соёл, урлагийн байгууллагуудын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор төр засгаас соёлын талаар авч хэрэгжүүлж буй бодлого, чиглэлийг таниулах мөн олон нийтэд чиглэсэн олон талт арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Уг өдөрлөгт Нийслэлийн соёл, урлагийн газар, Улсын драмын эрдмийн театр, Үндэсний урлагийн их театр, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, Улсын хүүхэлдэйн театр, Улсын филармони, Хүүхдийн төв номын сан, Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, Монголын үндэсний музей, Богд хааны ордон музей, Байгалийн түүхийн музей, Үлэг гүрвэлийн төв музей, Дүрслэх урлагийн музей, Чойжин ламын сүм музей, Театрын музей, Монгол цэргийн музей, Соёл урлагийн их сургууль, Монгол Улсын Консерватори, Уран зургийн галерей, Улаанбаатар чуулга, Түмэн эх чуулга, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга зэрэг 26 байгууллага үйл ажиллагаагаа танилцуулж байна.

Ард иргэд та бүхнийг нээлттэй хаалганы өдөрлөгт хүрэлцэн ирэхийг урьж байна.

5 3 1 2 4