НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗРЫН ДАРГЫН 2020 ОНЫ А/03 ДУГААР ТУШААЛААР БАТЛАГДСАН АЖЛЫН ХЭСЭГ ТҮҮХ, СОЁЛЫН ҮЛ ХӨДЛӨХ ДУРСГАЛТ ЗҮЙЛСИЙН ХАДГАЛАЛТ, ХАМГААЛАЛТЫН БАЙДАЛТАЙ ТАНИЛЦЛАА

Нийслэлийн Соёл, урлагийн газрын даргын “Түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлсийн хадгалалт, хамгаалалтын байдалд хяналт, дүгнэлт хийх тухай” 2020 оны А/03 дугаар тушаалаар батлагдсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн 2020 оны 02 дугаар сарын 05-14-ний өдрүүдэд нийслэлийн нутаг дэвсгэр дэх түүхэн дурсгалт барилга, байгууламж, сүм хийдийн байдалтай газар дээр нь очиж танилцлаа.

Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Ниийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газар, Соёлын өвийн үндэсний төв, Улаанбаатар хотын музей, Нийслэлийн Аялал жуулчлалын газрын холбогдох мэргэжилтэн, удирдах албан тушаалтнууд, дүүргүүдийн соёлын асуудал хариуцсан мэргэжилтнүүд орж ажиллалаа.

Улс, нийслэл, дүүргийн хамгаалалтад байдаг 19, шинээр хамгаалалтад авах саналтай 22, нийт 41 дурсгалт барилга хамрагдсан бөгөөд  удирдамжийн дагуу дараах зүйлсийг өмчлөгч болон  эзэмшигч байгууллага, аж ахуйн нэгж, иргэдтэй уулзан тодруулж,  цаашид тулгамдаж буй асуудлын талаар ярилцлаа.

 Үүнд:

  • Барилга байгууламжийн ашиглалт Соёлын өвийг хамгаалах тухай хуульд нийцэж байгаа эсэх;
  • Барилгын хадгалалт, хамгаалалтын өнөөгийн байдал;
  • Цаашид сэргээн засварлах шаардлагатай эсэх;
  • Орчны нөлөөлөл;
  • Өмчлөл, эзэмшлийн маргаантай асуудал байгаа эсэх;
  • Тулгамдаж буй бусад асуудлуудтай танилцлаа.

Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүн дурсгал тус бүрт дүгнэлт гарган цаашид авах арга хэмжээний  талаар санал боловсруулж, холбогдох байгууллагуудад хүргүүлэхийн дээр  аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгож эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эхлүүлэх юм.  

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗРЫН СОЁЛЫН ХЭЛТЭС

ТУУЛЬЧ А.БАЛДАНДОРЖИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАН БАЯР ХҮРГЭЛЭЭ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй хотын удирдлагууд өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайдаас “2019 оны шилдэг өвлөн уламжлагч” шагналыг гардан авсан туульч А.Балдандоржийг хүлээн авч уулзлаа.
Хотын Захирагч С.Амарсайхан соёлын биет бус өвийн “2019 оны шилдэг өвлөн уламжлагч”-аар шалгарсанд баяр хүргээд, Монгол хүний үнэлэмж, өвлөн уламжлагчийн үнэ цэнийг нэмэгдүүлж, өнө эртнээс өвлөн уламжилж ирсэн өв соёл, монгол түмний ёс заншил, эрдэм мэдлэгийг хойч үедээ өвлүүлэн үлдээж буй үйлсэд талархал илэрхийлье хэмээсэн юм.

Тууль хайлагч А.Балдандорж хотын Захирагчийг хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, төрт ёсныхоо төрийг түшилцэж түмэн олныхоо хайр хүндэтгэлийг хүртэж Монгол Улсынхаа гал голомтыг дэлхийн мөр дунд бадрааж явах болно гэв. Туульч А.Балдандорж нь Ховд аймгийн Мөнххайрхан суманд төрсөн бөгөөд ааваасаа тууль хайлах арга ухааныг өвлөн авч тасралтгүй 28 жил тууль хайлж байгаа аж. Тэрбээр 2019 онд Бүгд Найрамдах Узбекистан улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “The First International Bakhshi Art (Singing Epic Tales) Festival” буюу “Bakhshi Урлаг-Үлгэр, тууль хайлах Олон улсын анхдугаар наадам”-д туульч А.Балдандорж нь Монгол Улсаа төлөөлөн оролцож, “Өвөг дээдсийн соёл уламжлалыг өвлөн уламжлагч” номинацийн шагналыг хүртсэн юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ

ХҮҮХДИЙН БАЯРЫН Д.СҮХБААТАРЫН ТАЛБАЙН ТОГЛОЛТЫН НАЙРУУЛАГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дугаар зүйлийн 29.2, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн, Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд нийслэлийн иргэд, хүүхэд багачуудад зориулан зохион байгуулах “Монгол хүүхдүүд” сэдэвт тоглолтын хөтөлбөр, найруулгын төслийн нээлттэй сонгон шалгаруулалт зарлагдлаа.

Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд “Монгол хүүхдүүд” баярын тоглолтыг 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 11:00-18:00 цагийн хооронд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах бөгөөд сонгон шалгаруулалтад Монгол Улсын иргэн, аж ахуй нэгж, мэргэжлийн болон чөлөөт уран бүтээлчид, хамтарсан мэргэжлийн баг төсөл боловсруулан оролцох боломжтой.

Сонгон шалгаруулалтад оролцогч нь урьд өмнө нь зохион байгуулж байсан соёл, урлагийн чиглэлийн томоохон үйл ажиллагаануудын товч мэдээлэл болон найруулагчийн ур чадварыг илтгэх танилцуулга, 2020 оны 06 дугаар сарын 01-ны өдрийн 11:00-18:00 цагийн хооронд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах тоглолтын хөтөлбөр, найруулгын саналаа боловсруулан төсөл хэлбэрээр битүүмжлэн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 17:00 цагаас өмнө Нийслэлийн Соёл, урлагийн газрын бичиг хэргийн ажилтанд хүлээлгэн өгсөн байна.

“Монгол Хүүхдүүд” баярын тоглолтын хөтөлбөр, найруулгын төслийн сонгон шалгаруулалтад төсөл ирүүлэгч нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

• Нийтийг хамарсан томоохон шоу тоглолт, эвэнт арга хэмжээний хөтөлбөр найруулгыг хариуцан зохион байгуулж байсан туршлагатай, мэргэжлийн хүн байх;
• Хөтөлбөр найруулгын агуулга нь иргэд, олон нийт, хүүхэд багачуудын сэтгэхүйд нийцсэн, үндэсний өв соёл, түүхэн уламжлалыг орчин цагийн урлагтай хослуулсан агуулгатай байхын зэрэгцээ Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан 2017 онд бүтээсэн “Монгол Хүүхдүүд” сэдэвт үлгэрийн баатруудын дүрүүдийг тусгасан байх;
• Тоглолтын тайзны засал чимэглэл, хөгжмийн дуугаралт, гэрэл болон дүрсний эффект зэргийг хөтөлбөр найруулгатайгаа уялдуулан гаргасан байх;
• Тайзны хөтөлбөр талбайн зохион байгуулалтыг хүүхэд багачууд, иргэд, жуулчид, сэтгүүлчдийн болон хүндэт зочдын аюулгүй байдал, тав тухыг хангасан байхаар төлөвлөх;
• Хөтөлбөрийн үргэлжлэх хугацааг 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 11:00-13:00 цагийн хооронд үндсэн хөтөлбөр, 13:00-18:00 цагийн хооронд чөлөөт хөтөлбөр байхаар төлөвлөсөн байх;
• Хөтөлбөр найруулгад багтсан уран бүтээлчдийн урамшуулал, бусад ажлын төсвийг үнэн зөв бодитоор тооцож гаргасан байх;
• Өмнөх жилүүдийн “Монгол Хүүхдүүд” сэдэвт тоглолтын хөтөлбөр, найруулгын агуулгатай давхцуулаагүй байх;

Сонгон шалгаруулалтыг Нийслэлийн Соёл, урлагийн газрын даргын тушаалаар батлагдсан Ажлын хэсгийн бүрэлдэхүүн ил тод, шударга өрсөлдөөний зарчимд тулгуурлан дээрх үндсэн шалгуур үзүүлэлтүүдийн дагуу ажлын 5 хоногт багтаан шалгаруулах бөгөөд оролцогчдын дүнг 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөрт багтаан зарлан танилцуулж шалгарсан төслийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлэн батлуулж гэрээ байгуулж хамтран ажиллана.

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН Д.СҮХБААТАРЫН ТАЛБАЙН ТОГЛОЛТЫН НАЙРУУЛАГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дугаар зүйлийн 29.2, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн, Үндэсний их баяр наадам, Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ойн хүрээнд нийслэлийн иргэдэд зориулан зохион байгуулах “Улаанбаатарын Үдэш” шоу тоглолтын хөтөлбөр, найруулгын төслийн нээлттэй сонгон шалгаруулалт зарлагдлаа.

Үндэсний их баяр наадам, Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ойн хүрээнд зохион байгуулах “Улаанбаатарын үдэш” шоу тоглолтыг 2020 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 20:00-24:00 цагийн хооронд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах бөгөөд сонгон шалгаруулалтад Монгол Улсын иргэн, аж ахуй нэгж, мэргэжлийн болон чөлөөт уран бүтээлчид, хамтарсан мэргэжлийн баг төсөл боловсруулан оролцох боломжтой.

Сонгон шалгаруулалтад оролцогч нь урьд өмнө нь зохион байгуулж байсан соёл, урлагийн чиглэлийн томоохон үйл ажиллагаануудын товч мэдээлэл болон найруулагчийн ур чадварыг илтгэх танилцуулга, 2020 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 20:00-24:00 цагийн хооронд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах шоу тоглолтын хөтөлбөр, найруулгын саналаа боловсруулан төсөл хэлбэрээр битүүмжлэн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 17:00 цагаас өмнө Нийслэлийн Соёл, урлагийн газрын бичиг хэргийн ажилтанд хүлээлгэн өгсөн байна.

“Улаанбаатарын үдэш” шоу тоглолтын хөтөлбөр, найруулгын төслийн сонгон шалгаруулалтад төсөл ирүүлэгч нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
• Нийтийг хамарсан томоохон шоу тоглолт, эвэнт арга хэмжээний хөтөлбөр найруулгыг хариуцан зохион байгуулж байсан туршлагатай, мэргэжлийн хүн байх;
• Хөтөлбөр найруулгын агуулга нь иргэд, олон нийтийн сэтгэхүйд нийцсэн, үндэсний өв соёл, түүхэн уламжлалыг орчин цагийн урлагтай хослуулсан агуулгатай байх;
• Шоу тоглолтын тайзны засал чимэглэл, хөгжмийн дуугаралт, гэрэл болон дүрсний эффект зэргийг хөтөлбөр найруулгатайгаа уялдуулан гаргасан байх;
• Тайзны хөтөлбөр талбайн зохион байгуулалтыг иргэд, жуулчид, сэтгүүлчдийн болон хүндэт зочдын аюулгүй байдал, тав тухыг хангасан байхаар төлөвлөх;
• Хөтөлбөрийн үргэлжлэх хугацааг 2020 оны 07 дугаар сарын 11-ны өдрийн
20:00-22:00 цагийн хооронд чөлөөт хөтөлбөр, 22:00-24:00 цагийн хооронд үндсэн хөтөлбөр байхаар төлөвлөсөн байх;
• Хөтөлбөр найруулгад багтсан уран бүтээлчдийн урамшуулал, бусад ажлын төсвийг үнэн зөв бодитоор тооцож гаргасан байх;
• Өмнөх жилүүдийн “Улаанбаатарын үдэш” шоу тоглолтын хөтөлбөр, найруулгын агуулгатай давхцуулаагүй байх;

Сонгон шалгаруулалтыг Нийслэлийн Соёл, урлагийн газрын даргын тушаалаар батлагдсан Ажлын хэсгийн бүрэлдэхүүн ил тод, шударга өрсөлдөөний зарчимд тулгуурлан дээрх үндсэн шалгуур үзүүлэлтүүдийн дагуу ажлын 5 хоногт багтаан шалгаруулах бөгөөд шалгарсан төслийг Нийслэлийн Засаг даргын тамгын газар болон үндэсний их баяр наадмын урлаг, соёлын зохион байгуулах салбар хороонд хүргүүлж, баталсны дагуу гэрээг байгуулж хамтран ажиллана.

НИЙСЛЭЛ, ДҮҮРГҮҮДИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ШУУРХАЙ ШТАБЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД 24 ЦАГААР ХЯНАЛТ ТАВЬЖ УДИРДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, МЭДЭЭЛЛЭЭР ХАНГАЖ АЖИЛАЛАА

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” А/1016 дугаар захирамж, 2019 оны “Түүхий нүүрсний тээвэрлэлт хэрэглээнд хяналт тавих тухай” А/1118 дугаар захирамж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд  Захирагчийн Ажлын албаны даргын 2019 оны “Сайжруулсан шахмал түлш болон түүхий нүүрсний хэрэглээ түүний зохион байгуулалтын үйл ажиллагаанд хяналт тавих албан тушаалтны хуваарь”, “Нийслэл дүүргүүдийн Онцгой комиссын шуурхай штабын үйл ажиллагаанд 24 цагаар хяналт тавьж, удирдлага зохион байгуулалтаар хангах ажлын удирдамж”-ийн дагуу 2020 оны 02 дугаар сарын 10-ны өглөөний 10 цагаас 2020 оны 02 дугаар сарын 11-ний өглөөний 10 цаг хүртэл Нийслэлийн Соёл, урлагийн газрын 13 албан хаагчид Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт 24 цагаар хариуцлагатай зохицуулагчийн үүрэг гүйцэтгэлээ.