“ХОТЫН СОЁЛ” БҮХ НИЙТИЙН АЯН

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар “Хотын соёл” бүх нийтийн аяныг нийслэл даяар эхлүүлж байна. Энэ талаар өнөөдөр нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Ч.Бат-Эрдэнэ, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Уртнасан, Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Ч.Бат-Эрдэнэ “Монгол Улсын нийт хүн амын 50-иас илүү хувь нь амьдардаг Улаанбаатар хот маань өдрөөс өдөрт өргөжин хөгжиж байна. Хотын Захирагч С.Амарсайханы санаачилгаар “Хотын соёл” аяныг албан ёсоор эхлүүллээ. Нийгмийн бүхий л салбарт ажиллаж байгаа олон залуучууд “Хотын соёл” аяныг дэмжиж, хамтарч оролцоно гэдгээ илэрхийлсэн. Аяныг өнөөдрөөс эхлээд арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал нэг жилийн хугацаанд зохион байгуулна. Аяны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бид цаг тухай бүрт нь та бүхэнд мэдээлж ажиллах болно. Нийслэл хотод амьдарч байгаа хүн бүхэн аяныг дэмжиж, хамтарч оролцоорой гэж уриалмаар байна” гэлээ.

НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Уртнасан “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жилийн хүрээнд нийслэл хотоос баримталж буй бодлогыг иргэд, олон нийтэд сурталчилж, иргэдийн нийтийн соёлыг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх үйл хэргийг бүх нийтийн хэрэг болгох, хотын соёлтой иргэнийг төлөвшүүлэх зорилгыг дэвшүүлээд ажиллаж байна. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, харьяа агентлаг, дүүргүүдийн бүх албан хаагчид нэг уриан дор нэгдэн аяныг эхлүүлж байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын батлагдсан удирдамжийн дагуу ажлын төлөвлөгөөгөө боловсруулсан” гэсэн мэдээллийг өглөө.

Хэвлэл мэдээллийн байгууллагуудыг хотын соёлыг олон нийтэд хүргэхэд хамтарч ажиллахыг уриаллаа

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар “Хотын даргын тоот захирамжууд гарч гудамж талбайд нус цэрээ хаяхгүй байх, орчны гудамж талбайг цэвэрлэх, ариутгах, халдваргүйжүүлэх ажлууд үе шаттай хэрэгжиж байна. Одоогоос 60 жилийн тэртээ “Соёлын довтолгоо” бүх нийтийн хөдөлгөөнийг улс даяараа өрнүүлсэн байдаг. Энэ хүрээнд нүүдэлчин Монголчуудын тухайн үеийн үзэл суртлын хандлагыг богино хугацаанд өөрчилж, суурин соёл иргэншлийг хэвшүүлж эхэлсэн түүхтэй. Та энэ хотод амьдарч л байгаа бол хотын соёл, хэв маягт дадах зайлшгүй шаардлага байна. Хотын соёлд иргэн бүрийн оролцоо чухал. Өнөөдрөөс эхлээд бүгд хариуцлагатай иргэн байцгаая гэдгийг иргэддээ уриалж байна. “Хотоо соёлтой болгоё. Соёлтой хотод амьдрах гоё” уриан дор хотын соёл аян хэрэгжиж эхэллээ” гэв. Мөн “Бүх хэвлэл мэдээллийн байгууллагууддаа хандан уриалга гаргаж байна. Өөрөөр хэлбэл, хотын соёлтой хамаатай энэ ажлыг олон нийтэд хүргэхэд та бүхнийг дэмжиж, хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэдгийг онцолж хэлсэн юм.

УГААРЫН ХИЙН ХОРДЛОГООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ, ЭРСДЭЛЭЭС ГЭР БҮЛЭЭ ХАМГААЛЪЯ

Хаврын улирал эхэлж гэр байшингийн гадаад, дотоод орчны температурын зөрүү багасаж, яндангийн таталт муудан угаартах эрсдэл ихэсдэг тул иргэд та бүхэн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж:

  • Яндангаа хөөлөх
  • Зөв галлагааг мөрдөх
  • Зуухны бүрэн бүтэн байдлыг хангах
  • Агааржуулалтыг тогтмол хийхийг зөвлөж байна.

ЮНЕСКО-ИЙН “СОЁЛЫН ИЛЭРХИЙЛЛИЙН ОЛОН ТӨРЛИЙГ ХАМГААЛАХ БОЛОН ХӨХИҮЛЭН ДЭМЖИХ ТУХАЙ” 2005 ОНЫ КОНВЕНЦЫН ШИНЖЭЭЧ БЭЛТГЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Соёлын олон янз байдлын олон улсын сангийн дэмжлэгтэй хэрэгжиж буй “СОЁЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН БОДЛОГО БОЛОВСРУУЛАХ ҮНДЭСНИЙ ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” төслийн хүрээнд ЮНЕСКО-ийн “Соёлын илэрхийллийн олон төрлийг хамгаалах болон хөхиүлэн дэмжих тухай2005 оны конвенцын шинжээч бэлтгэх сургалт Улаанбаатар хотноо 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдрөөс 24-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

Сургалтыг нээж ЮНЕСКО-ийн МҮК-ын Ерөнхий нарийн бичгийн дарга C.Уянга, СУГ-ын дарга Г.Эрдэнэбат, БСШУСЯ-ны СУБГ-ын дарга Б.Сэргэлэн, СУИС, СС-ийн СҮТ-ийн эрхлэгч, БҮИТ-ийн захирал Ж.Эрхэмтөгс нар үг хэлэв.

Сургалтын үеэр доктор, дэд профессор Ж.Эрхэмтөгсийн сүүлийн 10 жилийн хугацаанд хийсэн судалгааны үр дүнд тулгуурлан бичсэн хоёр боть номын нээлт боллоо.

  • Боть I. Бүтээлч үйлдвэрлэл хөгжүүлэх онол, практикийн асуудал,
  • Боть II. Бүтээлч үйлдвэрлэлийн хөгжлийн үнэлгээ, төлөвлөлтийн арга зүй,

Уг сургалт нь нийгэм-эдийн засгийн хөгжлийн бүхий л хүрээнд бүтээлч үйлдвэрлэлийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, инновацын түншлэлийг эрчимжүүлэхэд түлхэц болгох зорилгоор дараах үндсэн агуулгаар зохион байгуулагдав. Үүнд:

  • Эхний өдөр: Бүтээлч үйлдвэрлэл ба ЮНЕСКО-ийн 2005 оны конвенц,
  • Хоёрдох өдөр: Бүтээлч үйлдвэрлэл ба Инновацын түншлэл,
  • Гуравдах өдөр: “CREATE 2030” хэлэлцүүлэг.

Сургалтад БСШУСЯ, Соёл, урлагийн газар, ЮНЕСКО-ийн МҮК, Оюуны өмчийн газар, Үндэсний брэндийн зөвлөл, 21 аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар, Соёл, урлагийн их сургууль зэрэг 40 байгууллагын 50 орчим мэргэжилтэн, судлаачид хамрагдаж шинжээчээр бэлтгэгдэв.

БҮТЭЭЛЧ ҮЙЛДВЭРЛЭЛ ИННОВАЦИЙН ТӨВ