МЭНДЧИЛГЭЭ

Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсаны 381 жилийн түүхт ойн өдрийг тохиолдуулан Нийслэлийн соёл, урлагийн салбарын нийт ажилтан, албан хаагчдадаа, Нийслэл дүүргийн соёлын элч нар, соёлын олон талт хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлдэг төрийн болон төрийн бус байгууллагын хамт олон, эрхэм хүндэт Нийслэлчүүддээ ойн баярын мэнд хүргэе

“ОРОН СУУЦЖУУЛАХ ТӨСӨЛ ХӨТӨЛБӨР”-Т ХАМРАГДЛАА

Монгол Улсын Засгийн газраас Төрийн албан хаагчийн нийгмийн баталгааг дэмжих, орон сууцны нөхцлийг сайжруулах зорилгоор “Орон сууцжуулах төсөл хөтөлбөр”-т тус газрын мэргэжилтэн О.Зууннасан, архив, бичиг хэргийн ажилтан Л.Баяртуяа нарт 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр орон сууцанд орох эрхийг баталгаажуулсан батламжийг гардууллаа.

“УЛААНБААТАР” ОЛОН УЛСЫН XII УДААГИЙН КИНО НААДМЫН ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНУУДЫН МЭДЭЭЛЭЛ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Монголын Урлагийн зөвлөл (МУЗ) нь Швейцарын хөгжлийн агентлаг, Номадиа пикчерс ХХК-тай хамтран Бүгд Найрамдах Франц улсын Элчин сайдын яам, Австралийн Элчин сайдын яам, Итали улсын Элчин сайдын яам, Монгол дахь Гёте институт, Тайпэйн Худалдаа, Эдийн Засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэх, кино уран бүтээлчдийн олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг монголын үзэгчдэд хүргэх зорилготой 12 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадам (УБОУКН)-ыг 2020 оны 10-р сарын 19-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

“Улаанбаатар” олон улсын кино наадмын ерөнхийлөгчөөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, уран сайхны удирдагчаар МУ-ын Ардын жүжигчин, кино найруулагч Г.Жигжидсүрэн ажиллана. Тус наадмын хүрээнд 2020 оны кино наадамд 2019-2020 онд бүтээгдсэн Монгол, Франц, Герман, Иран, Швейцар, Итали, Австрали, Хятад, Тайвань, Япон, Бразил улсын 19 бүрэн хэмжээний уран сайхны киног толилуулахаас гадна кино уран бүтээлчдийн чадавхийг дээшлүүлэх зорилготой “Ирж яваа цаг” кино форум, “Авдраа уудал” найруулагчийн ур чадварын сургалтыг тус тус зохион байгуулна.

Ингээд та бүхэндээ 12 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадмын хүрээнд 10-р сарын 19-25-ны өдрүүдэд зохион байгуулагдах үйл ажиллагаануудын мэдээллийг хүргэе.

2020.10.19 – Даваа гариг, Нээлтийн арга хэмжээ

16:00 – 17:30 Хэвлэлийн бага хурал

18:00 – 21:00 Наадмын нээлтийн үйл ажиллагаа

“Хэвтэрийн Хүн” нээлтийн Монгол уран сайхны кино”

2020.10.20 – Мягмар гариг, Францын кино үзвэр

18:00 – 20:10 Онцлох орон Франц улсын кино үзвэрийн нээлт

“85 оны зун /Франц/ – 1цаг 40 минут

20:40 – 22:25 Танилцуулга

Салхи зогсох аваас /Франц, Армен, Бельги/ – 1 цаг 41 минут

2020.10.21 – Лхагва гариг, “Хангарьд” Монгол кино хөтөлбөр ба шагнал гардуулах ёслолын үйл

17:00 – 19:00 “Гэргий” МУСК

19:00 – 22:00 “Хангарьд” Шилдэг уран бүтээлчдэд шагнал гардуулах ёслол

“Хөхөө” МУСК 2 цаг 4 минут

22:00 – 23:40 Танилцуулга

“Эмэгтэй” МУСК

22:00 Нийслэлийн Засаг Даргын нэрэмжит хүндэтгэлийн үйл ажиллагаа

2020.10.22 – Пүрэв гариг, “Ирж яваа цаг” кино форум ба Олон улсын кино хөтөлбөр

16:00-18:00 Кино Форум -1

18:00-20:20 Танилцуулга

Мартин Иден /Итали/ – 2 цаг 9 минут

20:50-22:30 Танилцуулга

Ундина / Герман / – 1 цаг 30 минут

22:50-00:50 Танилцуулга

Хар санаа үгүй /Иран, Герман/ – 1 цаг 52 минут

2020.10.23 – Баасан гариг, “Ирж яваа цаг” кино форум ба “Үзэхийн Хязгаар” хэсэг

16:00-18:00 Кино Форум -2

18:00 – 20:20 “Үзэхийн Хязгаар” хэсгийн нээлт

Говийн зэрэглээ /Монгол/ – 1 цаг 50 минут

20:30 – 22:50 Танилцуулга

Жинхэнэ эхчүүд /Япон/ – 2 цаг 20 минут

2020.10.24 – Бямба гариг “Үзэхийн Хязгаар” хэсгийн үзвэр

12:00-13:40 Танилцуулга – /хүүхдийн кино үзвэр/

Сицилийг эзэлсэн баавгайнуудын гайхам түүх /Франц/ – 1 цаг 22

14:10-16:10 Танилцуулга – /хүүхдийн кино үзвэр/

Шат богино хэмжээний кино /Монгол/

“А” гэвэл аз жаргал /Австрали/ – 1 цаг 38 минут

16:30-19:00 Танилцуулга

Өдрүүд /Тайвань/ – 2 цаг 7 минут

19:20-23:00 Танилцуулга

Баяртай, хүү минь /БНХАУ/ – 2 цаг 55 минут

2020.10.25 – Ням гариг Олон улсын кино хөтөлбөрийн хаалт

14:00-15:20 Танилцуулга – /хүүхдийн кино үзвэр/

Куржетт хүүгийн амьдрал /Швейцар/ – 1 цаг 10 минут

15:50-18:20 Танилцуулга

Еүридисий Гүзмаогийн үл үзэгдэх амьдрал /Бразил, Герман/ – 2 цаг 19 минут

19:00-21:00 Киноны нээлт

Хар Сүү /Герман, Монгол/ – 1 цаг 30 минут

21:00-21:30 Наадмын хаалтын үйл ажиллагаа

Үзэгчдийн нэрэмжит шагнал гардуулах ёслол

НИЙСЛЭЛИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БУЙ СОЁЛЫН ОРДОН/ТӨВ/, КИНО ҮЗВЭР, ЧУУЛГА, ТЕАТР, МУЗЕЙ, КАРАОКЕ, СОЁЛ, УРЛАГИЙН СУРГАЛТ, НОМЫН САН, ЦЭНГЭЭНТ ТОГЛООМЫН ГАЗАР, ДИСКО КЛУБ, ТАЙЧИХ ҮЗҮҮЛБЭРИЙН ГАЗРУУДАД АНХААРУУЛАХ НЬ

Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 96 дугаар зүйл, Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1184 захирамжийн дагуу 2020 оны 10 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд соёл, урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүгээр анхааруулж байна.

ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ЧИГЛЭЛЭЭР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ

Хүүхдийн эрхийг хамгаалах, аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр  нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан албан даалгавар гаргаж холбогдох албаныханд үүрэг чиглэл  өглөө.

Тэрбээр гэр бүлийн хүчирхийлэл, зам тээврийн ослоос үүдэж хүүхдийн эрх зөрчигдөх явдал ихэссэн учраас, аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авах арга хэмжээг эрчимжүүлж ажиллахыг төрийн болон нутгийн захиргааны байгууллагын бүх албан хаагчдад даалгасан юм. Хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдэд ээлтэй Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд “Би хариуцлагатай аав ээж” аяныг үргэлжлүүлэх, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор хөдөлгөөний ачаалал ихтэй хэсэгт олон нийтийн цагдааг эргүүл хийлгэж ажиллуулах чиглэлийг нийслэлийн Цагдаагийн удирдах газар, дүүргийн Засаг дарга нар, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт өглөө.

Мөн угаарын хийнээс сэргийлэх зорилгоор ажиллаж буй “Тавантолгой түлш” компанийн 1000 гаруй хяналтын ажилтнууд болон орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор  ажиллаж буй 1700 олон нийтийн цагдааг хүүхдийн эрхийг хамгаалах, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хороо, дүүрэг, хэсэгтээ давхар хяналт тавьж ажиллуулах үүргийг өгсөн юм.

Хүүхдүүд тоглоомын талбайд гэмтэж бэртэх тохиолдол багагүй гарч байгаагаас үүдэж хүүхдийн тоглоомын талбайн MNS 6751:2019 стандартын хэрэгжилтийг хангуулах, аюулгүй орчинг бий болгох, өдөр өнжүүлэх, хүүхэд харах үйлчилгээний төв, сургууль цэцэрлэгийн орчинд байнгын хяналт  тавьж ажиллахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт үүрэг болголоо.

Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан хэлэхдээ “Сүүлийн үед хүүхдийн эрх зөрчигдөх, гэр бүлийн хүчирхийлэлд өртөх, аюулгүй амьдрах орчин нөхцлийн улбаатайгаар үр хүүхдүүд хохирох явдал ихэсч дэндлээ. Хүүхдийн эрхийн төлөө дор бүрнээ хариуцлагатай байж, аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлцгээе” хэмээлээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс