PCR ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДАХ ИРГЭД WWW.ERUUL.GEREGE.MN САЙТААР ЦАГ АВЧ ҮЙЛЧЛҮҮЛНЭ ҮҮ

Нийслэлийн хэмжээнд коронавируст “Ковид-19” халдварыг тандах, илрүүлэх зорилгоор есөн дүүрэгт зохион байгуулж буй байнгын үйл ажиллагаатай 30 шинжилгээний төвийн ачааллыг зохицуулах, хүлээгдэл чирэгдлийг бууруулах зорилгоор 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн иргэдэд шинжилгээний цаг олгох ажлыг зохион байгуулж байна.

Шинжилгээнд хамрагдах хүсэлтэй иргэд www.eruul.gerege.mn цахим хуудсанд нэвтэрч, регистрийн дугаараа бүртгүүлэн шинжилгээ өгөх цаг болон төвийн байршлын талаарх мэдээллийг авах, мөн шинжилгээний хариугаа харах бүрэн боломжтой юм.

Иймд дээрх шинжилгээний төвүүд маргаашнаас эхлэн цахимаар олгосон цагийн дагуу үйлчлэх тул иргэд халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлан товлосон хугацаанд очих, хүний бөөгнөрөл үүсгэхгүй байхыг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

МЭДҮҮЛЭГ ГАРГАГЧ АЛБАН ТУШААЛТНУУДАД ЗОРИУЛСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа байгууллагын мэдүүлэг гаргагч албан тушаалтнуудад  зориулсан сургалтыг өнөөдөр зохион байгууллаа. 

2020 оны шинэчилсэн мэдүүлэг гаргах үйл ажиллагаатай холбогдуулан зохион байгуулсан цахим сургалтаар шинэчилсэн мэдүүлгийн явцын байдал, мэдүүлэг гаргахад анхаарах асуудлын талаар Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд мэдээлэл хийж, үүрэг чиглэл өгсөн юм. Сургалтыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хүний нөөцийн удирдлагын тасгийн мэргэжилтэн Т.Бат-Оргил удирдан явуулж, мэдүүлэг гаргагчдын сонирхсон асуултад хариулт өгөв.

Сургалтад Нийслэлийн нутгийн захиргааны 60 байгууллагын  дарга, орлогч дарга, хэлтсийн дарга, ерөнхий нягтлан бодогч ахлах нягтлан бодогч, мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтнууд хамрагдлаа.  

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй  харилцах хэлтэс 

МЭНДЧИЛГЭЭ

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗРЫН ДАРГА Ж.ДАМДИНЦЭРЭН

ТА БҮХЭНД ШИНЭ ОНЫ МЭНД ХҮРГЭЖ, ЭРҮҮЛ ЭНХИЙГ ХҮСЬЕ!