ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН ТЕАТРЫН ӨДӨР

Жил бүрийн 03 дугаар сарын 27-ны өдрийг дэлхийн “Театрын өдөр” хэмээн нэрлэдэг бөгөөд Монгол Улс энэ өдрийг 1961 оноос эхлэн тэмдэглэж ирсэн.
Театрын урлагийнхандаа болон театрын уран бүтээлийг шимтэн үзэгчиддээ дэлхийн театрын өдрийн мэнд дэвшүүлье.

ТОНОГ, ТӨХӨӨРӨМЖИЙН НЭГДСЭН СУДАЛГАА

Нийслэлийн Соёл, урлагийн газрын харьяа байгууллагууд болон нийслэлд үйл ажиллагаа явуулж буй мэргэжлийн урлагийн байгууллага, хувийн хэвшлийн эвeнт заал, танхимуудын тоног төхөөрөмжийн нэгдсэн судалгааг гаргахаар боллоо.

Энэхүү судалгаагаар одоо ашиглагдаж буй тоног төхөөрөмжийн хүчин чадал, цаашид ашиглах боломжтой болон боломжгүй, шинэчлэх шаардлагатай жагсаалтыг гаргаснаар нэгдсэн мэдээллийн сантай болох юм.

Мөн цаашид олон нийтэд чанартай уран бүтээл хүргэх үүднээс шаардлагад нийцсэн тоног төхөөрөмжтэй байх, түүн дээр ажиллах мэргэжлийн инжeнeрүүдийг бэлтгэх, аливаа арга хэмжээний үeэр ам, гар барихгүй байх нөхцөлийг бүрдүүлж өгөх зорилготой.

“БИ ЖЕНДЭРИЙН ХЭВШМЭЛ ОЙЛГОЛТЫН ЭСРЭГ БАЙНА” АЯНД НЭГДЛЭЭ

Монгол цэргийн өдөр 3 сарын 18-ныг тохиолдуулан Жендэрийн үндэсний хороо, Үндэсний статистикийн хорооны хамтарсан “Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүүтэй байдал, түүнд нөлөөлөх хүчин зүйлс” судалгааны үр дүнд суурилан явуулж буй “Жендэрийн хэвшмэл ойлголтын эсрэг – Би байна” уриатай аянд нэгдэж байна.
Жендэрийн тогтсон хэвшмэл буруу ойлголт, тэгш бус байдал, ялгаварлан гадуурхалтын эсрэг, бүгдээрээ адил тэгш эрх, үүрэг оролцоотой нийгмийг бүтээхийн төлөө хамтдаа нэгдье

“ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР”-Т ЗОРИУЛСАН ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН

Улаанбаатар хотын музейн “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-т зориулан гаргаж буй гэрэл зургийн үзэсгэлэнг доорхи холбоосоор үзэж сонирхоно уу.