НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗРЫН СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ШАЛГАЛТЫН ЗАР
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог анх орох иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулж нөхөхөд төрийн албаны мэргэшлийн шалгалтын зорилго оршино.
“Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”, “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ыг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хуудсанд тавьсан бөгөөд бүртгүүлэх иргэд энэхүү журамтай заавал танилцсан байна.
Удирдах албан тушаалын сонгон шалгаруулалтын зар
Сонгон шалгаруулалтын комисс болон ажлын хэсэг тухайн албан тушаалын сонгон
шалгаруулалтад оролцох иргэний хүсэлт, холбогдох баримт бичгийг 2021 оны 2 дугаар
сарын 24-ний өдөр 09:00-17:00 цагийн хооронд niislel1@csc.gov.mn хаягаар цахимаар
хүлээн авна.
Бүртгүүлэхээр ирүүлсэн иргэний хүсэлт, холбогдох баримт бичгийн бүрэн болон хүсэлт
гаргагч иргэн тухайн албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг хангаж байгаа эсэхийг
комисс нягтлан шалгаад бүртгэх эсэх тухай шийдвэрийг комисс хуралдаанаараа хэлэлцэн
гаргах ба бүртгээгүй бол энэ тухай шалтгааныг хүсэлт гаргагчид мэдэгдэнэ.
Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
No comment yet, add your voice below!
Comments are closed for this article!