Нийслэлийн Соёл, урлагийн салбарт 2020 онд хэрэгжүүлсэн хөрөнгө оруулалтын ажил

Ажлын нэр Гүйцэтгэл
1 Нийслэлийн Соёл, урлагийн газарт тавилга тоног төхөөрөмж худалдаж авах Нийслэлийн Соёл, урлагийн газар, гүйцэтгэгч сонгон шалгаруулах ажил Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт үүрэг олгогдож худалдан авах ажиллагааны тухай хууль, холбогдох дүрэм журмын дагуу “Зүүн-Алдар ХХК” шалгарч тавилга, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн.
2 Налайх дүүргийн Соёлын ордны барилгын ажил Ажлын гүйцэтгэгчээр “ГОЛДЕН ЛАЙТ ГРУПП” ХХК шалгарж зураг төсөв батлуулах, барилгын талбайг бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
3 Дүүргийн соёлын ордны барилга /Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг, 5 дугаар хороо/ Сонгинохайрхан дүүргийн 850 хүний суудал бүхий Соёлын ордны барилгын ажил 2019 онд эхэлж ажлын хуваарийн дагуу тус оны хэрэгжилт 100 хувь хэрэгжсэн
4 Багахангай дүүргийн Соёлын ордон Ажлын гүйцэтгэгчээр АДМАНТ ХХК шалгарч зураг төсөв барилгын ерөнхий төлөвлөгөөний газарт батлагдаж барилгын талбайг тойрсон хашаа барьж бэлтгэл ажил хангагдсан.
5 Соёлын ордны барилга /850 хүний суудал БНД, 1 дүгээр хороо/ Багануур дүүргийн 850 хүний суудал бүхий Соёлын ордны барилгын ажил 2019 онд эхэлж 2020 онд барилгын газар шорооны ажил дуусах шатанд хэрэжиж байна.
6 Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, салбар номын сангуудын номын сангуудад номын фондын баяжилт хийх тоног төхөөрөмж худалдан авах Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт эрх шилжиж тус номын санд номын фондын баяжилт хийх ажилд “Монсудар паблишн” компани шалгарч гүйцэтгэл хийгдсэн, тоног төхөөрөмж худалдан авах ажилд “ООЛЛИНК” ХХК гүйцэтгэгчээр шалгарч шаардлагатай тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн.

Журам батлах тухай – Тендер шалгаруулалтын материалыг тухайн тендерт оролцогчдод ил болгох