ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
2025-08-29
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ
Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор баталсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг дараах албан тушаалд холбогдох материалаа цахим шуудангаар ирүүлэхийг урьж байна.
Тавигдах болзол, шаардлага:
- Төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;
- Зарлагдсан албан тушаалтай адил төрөл болон адил ангилалд ажилладаг байх;
- Зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх.
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет;
- Иргэний үнэмлэхийн хуулбар;
- Боловсролын түвшнийг тодорхойлсон баримт бичиг /диплом/, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;
- Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг;
- Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар, цахим лавлагаа;
- Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар;
- Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангаргийн хуудас” хуулбар;
- Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшнийг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ;
- Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia–с татан авах/.
Материал хүлээн авах:
- Хугацаа: 2025 оны 09 дүгээр сарын 01-ны өдрийн 07:00 цагаас 09 дүгээр сарын 15-ны өдрийн 17:00 цаг хүртэл
- Хүлээн авах хаяг: munkhdavaa744@gmail.com цахим шуудангаар
- Холбоо барих утас: 99128544
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ТУШААЛЫН СУЛ ОРОН ТООНЫ МЭДЭЭЛЭЛ, СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ
/Шилжин ажиллах/
БАЙГУУЛЛАГА: НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР
| № |
Дотоод нэгж |
Албан тушаал |
Орон тоо |
Албан тушаалын |
Албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлага |
| Төрөл |
Ангилал, зэрэглэл |
Боловсрол |
Мэргэжлийн индекс |
Мэргэшил |
| 1 |
Захиргаа удирдлагын хэлтэс |
Төлөвлөлт, тайлагналт, мэдээлэл, технологи цахимжилтын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн |
1 |
Гүйцэтгэх |
ТЗ-7 |
Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй. |
Эрх зүй (0421)
Урлаг (021)
Мэдээлэл, харилцаа, холбооны технологиуд (061)
Менежмент ба удирдахуй (041303-041307) |
Төрийн албаны богино болон урт хугацааны сургалтад хамрагдсан байх |