Нийслэлийн 374 жилийн ойн хүрээнд X-Game спортын үйл ажиллагааг тус газраас санаачлан 10 дугаар сарын 13-ны Ням гарагт Чингис хааны нэрэмжит талбайд зохион байгуулахаар бэлтгэж байна.
Дэлхийн томоохон хотын залуучуудын соёлтой, эрүүл амьдралын нэг хэсэг нь авхаалж самбаа сорьсон, хатуужил тэвчээр шаардсан гудамжны спорт байдаг.Манай улсад гудамжны спорт сонирхогч, түүгээр хичээллэдэг залуус жил ирэх бүр өсөн нэмэгдсээр байна.
Иймд тэдний чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, хүүхэд залуучуудын идвэхитэй, соёлтой амьдралын зөв хэв маягийг дэмжих зорилгоор дээрх арга хэмжээг зохион байгуулах юм. Нийслэлийн хэмжээнд уг спортоор хичээллэдэг 300 гаруй залуучууд оролцохоор бүртгүүлээд байна.
Үйл ажиллагааны нээлт 13 цагт болох бөгөөд тусгайлан бэлтгэсэн тайзан дээр гудамжны спортын төрөл зүйлийг сурталчлах, их хотын залуучуудад зориулан эстрад урлагийн төлөөлөгчид хүрэлцэн ирж ая дуугаа өргөх болно.

Recommended Posts