“UB FOOD FESTIVAL-2014” энэ жил Нийслэлийн 375 жилийн ойд зориулсан “Найрсаг-Улаанбаатар” аянд нэгдэн М-Си-Эс Проперти, Грийн Катеринг компаниуд Нийслэлийн Соёл Урлагийн Газрын дэмжлэгтэйгээр өнгөрсөн амралтын өдрүүд буюу 08 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд Вива Сити хороололд хоёр дахь жилдээ уламжлал болгон амжилттай зохион байгууллаа.
“UB Food Festival-2014” фестивальд Asiana ресторан болон Top kitchen компани ерөнхий ивээн тэтгэгчээр оролцож Monet Fine Dining, Bluefin, Miko Sushi, London pub Buddha, Namaste Indian Restaurant, Sky Lounge, Oriental Treasure, Hazara North Indian Frontier Restaurant, Ceylonta Sri Lankan Restaurant, Cafe Jot Restaurant-Ramada hotel, Ярмарка, Rosewood, Pho House, Их Монгол, Irish castle, I Bistro, L’USINE Франц ресторан, Esencia, Gourmet зэрэг Улаанбаатар хотын 40 гаруй шилдэг ресторанууд нэрийн хоолоо 1000-3000 төгрөгөөр амтлуулж, ахлах тогооч нарын хоол хийх үзүүлбэр, урлагийн тоглолтууд, бартендер шоу, гэр бүлийн хөгжөөнт хоолны тэмцээнүүд, хамгийн том бялуу, шилдэг оролцогч рестораныг тодруулах гээд ирсэн зочдыг уйдаахааргүй олон сонирхолтой үйл ажиллагаа зэрэг өрнөж байсан нь аргагүй л залуусын хороолол Вива Ситигийн өнгө төрхийг илтгэж байлаа.
Фестивалийг зорин ирэх зочдын хөл хөдөлгөөн тасралтгүй үргэлжилж байсан ба ойролцоогоор 30.000 гаруй хүн ирж, 100.000 ширхэг таваг хоол зарагдсан нь их хотын төвлөрлийг амралтын өдрүүдэд Вива Сити хороололд авчирч чадсан наадмын дараах нэгэн том үйл явдал боллоо.
Оролцогч ресторанууд дундаас “Шилдэг оролцогч байгууллага”-ыг 9 үзүүлэлтээр Грийн Катеринг компани болон Монголын тогооч нарын холбоо хамтран шалгаруулсан ба шилдэгийн шилдгээр Bluefin рестораны хамт олон шалгарч 1метр 40 см-ийн өндөртэй, 8 кг жинтэй цомын эзэн болсон байна. Мөн хоолны салбарын шилдэг залуу тогоочын тэмдэгээр Asiana болон Blufin рестораны залуу тогоочид энгэрээ мялаалгасан байна. Уг шилдэг тогооч нар болон бусад үзүүлбэр үзүүлсэн ахлах тогооч нарын уран чадвар, мэдрэмж нь үзэгчдын харааг эрхгүй булааж хоол хийнэ гэдэг бол урлаг мөн гэдгийг дахин дахин нотолж байлаа.
“UB Food Festival”-ийн энэ жилийн онцлог нь зөвхөн ресторанууд гэлтгүй хүнсний үйлдвэрлэгч, нийлүүлэгчид оролцсон явдал байв. Тухайлбал Монголын бартендарын холбоо, Coca Cola, MTS Agro, N&N sweet land, Тэмүүка амтат монгол шоколад, Bid Organic, Амьд ус, Cocktail Catering Service, НВЦ, Pepsi GN Beverages, Cafe Vergnano, Сүү ХК, Витафит, Nestle гээд компаниуд бүтээгдэхүүний дээжээрээ зочдод бэлэг барьж байлаа.

Recommended Posts