Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачилж, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сантай хамтран зохион байгуулсан “Номоо солилцъё” өдөрлөг Д.Сүхбаатарын талбайд 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 12-оос 13 цагийн хооронд амжилттай болж өндөрлөлөө.

Өдөрлөгийг Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн нээж үг хэлэхдээ: “Иргэд уншсан номоо бусадтай хуваалцах, номоор дамжуулан танилцан нөхөрлөх, номын тухай ярилцах сайхан боломжийг бүрдүүлэхийн тулд энэ өдөрлөгийг санаачиллаа. Цаашид улам өргөжин тэлнэ гэдэгт итгэж байна” гэлээ.

Номоо солилцохоор төв талбайд хүүхэд багачууд, залуучууд, иргэд, зохиолчид, уншигчид ирсэний дотор ахмадууд багагүй байсан юм. Тэд өдөрлөгийн талаар сар бүрийн эхний 7 хоногийн Бямба гарагт ирэх газартай, ярих сонинтой байх нь гэж ам сайтай байлаа. Өөрийн уншсан номоо бусадтайгаа хуваалцаж, бусдын уншсан номоор солилцох нь энэхүү өдөрлөгийн гол онцлог юм. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас цаашид сар бүрийн эхний 7 хоногийн Бямба гарагт ном солилцох өдөрлөгийг жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байх зөвшөөрлийг олгосонд уншигч, эрхэм номын садангуудын өмнөөс талархаж буйгаа илэрхийлье.

Өдөрлөгт 300 орчим хүн ирсэний олонхи нь түүх, уран зохиолын ном сонирхож байсан бол хамгийн залуу 5 настай уншигч үлгэрийн ном хайж ээж, эгчийн хамт ирсэн байлаа. Мөн өдөрлөгийн үеэр номоо солилцсон хүмүүст Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн уншигчийн үнэмлэх нээлгэх эрхийн бичгээр урамшууллаа.

DSC_6805

DSC_6800

DSC_6757

DSC_6752

DSC_6748

DSC_6516

DSC_6548

DSC_6566

DSC_6575

DSC_6708

DSC_6716

Recommended Posts