Монголын хошин урлагийн үе үеийн уран бүтээлчид, шог зохиолч, зураачид, элэглэгчид, хошин урлагийн продакшнууд нэгэн тайзнаа чуулж, өөрсдийн сор болсон бүтээлүүдээ толилуулахын зэрэгцээ шилдгүүдээ тодруулдаг уламжлалтай “Азтай бадарчин” Монголын хошин урлагийн их наадам 13 жилийн дараа ард түмэндээ эргэн ирлээ. Тодруулбал хошин урлагийнхан өчигдөр Соёлын төв өргөөний тайзнаа чуулж, шилдгүүдээ шалгарууллаа.

17758523_1233384923446106_9100643088053819047_o

Энэ үдэш “Азтай бадарчин 1991” наадмын алтан цомын эзэн тус наадмыг санаачлагч Б.Батзаяа, “Азтай бадарчин 1992” наадмын алтан цомын эзэн МУГЖ Л.Чаминчулуун, “Азтай бадарчин 1996” наадмын алтан цомын эзэн Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам болон 1991-2002 оны хооронд “Азтай бадарчин” наадмыг 11 жилийн турш зохион байгуулахад хамтран зүтгэсэн МУГЖ Д.Жагдаг, МУГЖ Д.Галсантогтох нарын тэргүүтэй алтан үеийн уран бүтээлчид уригдан оролцсон нь наадмыг улам утга төгөлдөр болголоо.

17807377_1233384420112823_8278949043673947812_o

Арван гурван жилийн дараа дахин зохион байгуулагдаж байгаагаараа онцлог болсон “Азтай бадарчин” наадмын шүүгчдээр Монгол Улсын Төрийн шагналт, нэрт фельетонч, зохиолч, сэтгүүлч Б.Цэнддоо, Монгол Улсын гавьяат жүжигчин, Төрийн соёрхолт, тайз, дэлгэцийн нэрт жүжигчин, Монголын хошин урлагийн үүсгэн байгуулагчдын нэг Догмидын Сосорбарам, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, шог зураач С.Цогтбаяр, “Болор цом”-ын хошой шагналт, яруу найрагч, МУСГЗ Цоодолын Хулан, Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Жанцанноровын Дамдинцэрэн нар ажилласан бол, ард түмний төлөөлөл болж үзэгчдийн дундаас 5 хүнийг сонгон шүүгчдийн бүрэлдэхүүнд оруулсан нь бас онцлог байлааИйнхүү тус наадмыг Төрөөс баримтлах соёлын бодлого, Соёлын тухай хууль тогтоомжийн дагуу соёл, урлагийг хөгжүүлэх иргэдийн соёлын эрэлт хэрэгцээг хангах, театрын урлагийн нэгэн төрөл болох хошин урлагийг хөгжүүлэх, уран бүтээлчдийн идэвхи, зүтгэл, хөдөлмөрийг үнэлэх зорилготойгоор зохион байгуулсан юм.

17807330_1233384426779489_6870760964537212216_o

17807225_1233384723446126_354992532283287024_o

17637017_1233384800112785_5138380443815509024_o

17546775_1233384890112776_1000498978511282303_o

17758282_1233384900112775_3642320014285208145_o

17758431_1233383753446223_7416014197419911492_o

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

Recommended Posts