“КОРОНАВИРУСТ ХАЛДВАР /КОВИД-19/-ААС СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТҮР ЖУРАМ”-ЫН ХҮРЭЭНД БЭЛТГЭЛ АЖИЛ ХАНГУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАЛАА

Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 18 дугаар тушаалаар батлагдсан “Коронавируст халдвар /ковид-19/-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”-ын хүрээнд бэлтгэл ажил хангуулах, зохион байгуулалтын арга хэмжээ авах, тусгай нөхцөл шаардлагыг хангуулах чиглэлээр Нийслэлийн Соёл, урлагийн газар Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Кинотеатр, Музей, Театр, Чуулга, Соёлын ордон, Соёл, урлагийн сургалт явуулдаг ААНБ, Сүм, хийдэд коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх түр журмын дагуу бэлтгэл ажил хангагдсан эсэхэд 2021 оны 02 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд хяналт тавьж, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх заавар зөвлөгөөг өгч ажиллаа.

Д.СУМЪЯАБАЗАР: ГУРАВДУГААР САРЫН 1-НЭЭС ИРГЭД ОРОН НУТАГ РУУ 72 ЦАГИЙН ХҮЧИНТЭЙ ШИНЖИЛГЭЭНИЙ БИЧГЭЭ ҮЗҮҮЛЭЭД ЗОРЧИЖ БОЛНО

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн Онцгой комиссын шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээ өнөөдрөөр дуусгавар болж байгаа юм. Маргаашаас эхлэн хөл хорио цуцлагдаж, аж ахуйн нэгжүүдийн 95 хувь нь үйл ажиллагаагаа явуулж эхэлнэ. Ингэхдээ 13 төрлийн 59 үйл ажиллагааны чиглэлд түр журам гаргасан.  Харин олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн, аялал зугаалга, өргөтгөсөн худалдаа, диско баар, цахим тоглоомын газар, хүүхдийн тоглоомын төвийн үйл ажиллагааг хориглож байгаа юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Иргэд, аж ахуйн нэгжүүд дүрэм, журмаа баримтлаад, халдвар хамгааллын дэглэмийг сайтар  мөрдөж ажиллах ёстой. Нийслэлийн 30 мянган төрийн албан хаагч чиглэл бүртээ арга зүйн зөвлөгөө өгч ажиллана. Төр, иргэн, аж ахуйн нэгжийн гурвалсан холбоо маш чухал байна. Гурвуулаа хариуцлагатай байж, энэ цар тахлын хүнд үеийг давна. Хотын зүгээс иргэд, аж ахуйн нэгжүүдээ дэмжээд явна. Улаанбаатар хотынхоо нийгэм, эдийн засгийг хамтын хүчээр босгож ирье гэдгийг Хотын даргын хувьд иргэддээ уриалж байна” гэлээ.

Мөн Улаанбаатар хотоос гарах иргэд гуравдугаар сарын 1-нээс 72 цагийн хүчинтэй PCR/ПГУ-ын шинжилгээний бичгээ үзүүлээд явж болох юм байна. Харин орон нутгаас ирж байгаа зорчигчид асуумжаа бөглөөд Улаанбаатар хот руу нэвтэрнэ гэдгийг Хотын дарга хэллээ.

“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний хүрээнд зарим дүүрэг, хорооноос халдвар илэрсэн учраас маргааш зарим газарт хэсэгчлэн хөл хорио тогтоохоор болсон байна. Тухайлбал,

ХУД, 4-р хороо, Гарден сити 1301 байр 1-р орц

ХУД, 4-р хороо, Хангарьд сити Б-блок

ХУД, 12-р хороо, Сонгино 25-р гудамж 108-114. 1-3. 230-249

ХУД 12-р хороо, 52-р байр 4-р орц

ХУД, 12-р хороо, 62-р байр

ХУД, 12-р хороо, Сонгино 26-р гудамж 249-256

ХУД, 12-р хороо, Сонгино 29-р гудамж 374. 379. 381-385. 394-401

ЧД, 19-р хороо, Дээд салхит  1-36-р гудамжинд тус тус хөл хорио тогтоохоор болжээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

ДҮҮРЭГ БҮРД 2-3 ШИНЖИЛГЭЭНИЙ ЦЭГ АЖИЛЛАНА

Өнөөдрөөс эхлэн дүүрэг бүрд 2-3 цэг байгуулж,  коронавирусийн шинжилгээ авна. Зайлшгүй шаардлагатай (буяны ажил, эрүүл мэндийн шалтгааны улмаас хөдөө орон нутагт явах, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх гэх мэт) тохиолдолд холбогдох баримт бичиг, зөвшөөрлийг үндэслэн дооррх цэгүүдээр үйлчлүүлэх боломжтой юм. Шинжилгээнд хамрагдах иргэд eruul.gerege.mn сайтаас урьдчилан цаг авч, оршин суугаа дүүргийн нутаг дэвсгэрийн ойролцоо цэгүүдэд үйлчлүүлнэ. Гадаадын иргэн болон нэгдсэн зохион байгуулалттайгаар, захиалгаар шинжилгээнд хамрагдах тохиолдолд дүүргийн эрүүл мэндийн төвтэй холбогдож шийдвэрлүүлнэ.

Шинжилгээний төвүүдийн  байршил:  

Баянгол:

-20-р сургууль

-13-р сургууль

Баянзүрх: 

-69-р сургууль /Шавь цогцолбор/ 

-48-р сургууль 

-84-р сургууль 

Сонгинохайрхан: 

-62-р сургууль

-36-р сургууль

-67-р сургууль

Сүхбаатар:

-3-р сургууль

-58-р сургууль

Хан-Уул: 

-18-р сургууль

-34-р сургууль

Чингэлтэй: 

-39-р сургууль

-50-р сургууль

Багануур:

-Халдвартын тасаг

-Нийгмийн эрүүл мэндийн төв

Налайх:

-Амбулаторийн хуучин байр

Багахангай:

-Эрүүл мэндийн төв

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН НИЙГМИЙН БОДЛОГЫН ХЭЛТСИЙН ДАРГА И.БААТАРХҮҮ НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР ТҮҮНИЙ ХАРЬЯА БАЙГУУЛЛАГУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү Нийслэлийн Соёл, урлагийн газар түүний харьяа зарим байгууллагуудын удирдлагуудтай 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр уулзлаа.

Уулзалтанд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү, Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн Соён гэгээрүүлэх тасгийн мэргэжилтэн Л.Ариунзаяа, Нийслэлийн Улаанбаатар чуулгын дарга Р.Мөнхсайхан, Нийслэлийн Соёлын төв өргөөний захирал Б.Байгалмаа, Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн дарга Д.Индра,  Улаанбаатар хотын музейн менежер Г.Саранболор, эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяр болон бусад холбогдох албан хаагчид оролцов.

Шинэ төрлийн коронавирус /covid19/ цар тахалтай холбоотойгоор соёл, урлагийн байгууллагуудын үйл ажиллагаа тасалдсантай холбоотойгоор өнөөгийн нөхцөлд хэрхэн үйл ажиллагаа явуулж байгаа болон цаашид тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцлоо.

МЭДЭЭЛЭЛ

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 35 дугаар тогтоолын дагуу Соёл, урлагийн цэнгээнт үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн хүсэлтийг 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хүлээн авч эхэллээ.