Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Дагвын Лувсаншарав агсны нэрэмжит “Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг “ шалгаруулах 23 дахь уралдаан зарлагдлаа. Уралдаан 2015 оны 10 дугаар сарын 7-ноос 16 нд хоёр үе шаттайгаар зохион байгуулна. Нийслэлийн шалгаруулалтаас шалгарсан шилдэг хамтлагууд 10 дугаар сарын 29-нд буюу Нийслэлийн баярын өдөр хүндэтгэлийн тоглолтонд оролцох юм.
//