Засгийн газрын болон Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, тухайн жилийн үндсэн чиглэлд соёл, урлагийн чиглэлээр тусгагдсан үйл ажиллагаа, үндэсний хөтөлбөр, НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол, Нийслэлийн Засаг даргын захирамж шийдвэрийг хэрэгжүүлэх
Нийслэлийн иргэдэд хүргэх соёлын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх
Нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа соёлын биет өвийг эрэн сурвалжлах, бүртгэх ажлыг гүйцэтгэх, мэргэжлийн байгууллагуудтай хамтран хадгалалт, хамгаалалтын байдалд хяналт тавих
Соёлын өвийг хадгалж хамгаалах, өвлүүлэх уламжлуулах
Иргэдийн урлаг, уран сайхны боловсролыг нь дээшлүүлэх
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх
Урлагийн олон талт төрөл зүйлийг хөгжүүлэх замаар, иргэд, олон нийт, болон гадаадын жуулчдад сурталчлан таниулах ажлын эрчимжүүлж, үндэсний агуулга шингэсэн бүтээлийг нэмэгдүүлэх
Харъяа байгууллагуудад газрын бодлого, чиглэлийг хүргэх, тэдгээрийн үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх
Салбарын хяналт шалгалтыг хэрэгжүүлэхтэй холбоотой эрх зүйн баримт бичгийг (Эрсдэлийн удирдлагын стратеги, эрсдэлийн шалгуур, үзүүлэлт, хяналтын хуудас, норматив) санал өгч, шинэчлэн батлуулах
Нийслэл дэх соёл, урлагийн байгууллагуудад эрсдэлийн үнэлгээ хийж, эрсдэлийн ангилалд хамаарах объектын жагсаалтыг батлуулах, эрсдэлийн үнэлгээ, хяналт шалгалтын мэдээллийг цахим системд бүртгэх, дүн шинжилгээ хийх
Нийслэл дэх соёл, урлагийн байгууллагуудад төлөвлөгөөт шалгалт хийж, тандалт судалгаа, салбарын сургалтыг зохион байгуулах