Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиудын хөгжмийн хичээлийн сургалтыг чанаржуулж, өсвөр үеийнхэнд уран сайхны боловсрол олгож гоо зүйн хүмүүжлийг төлөвшүүлэх, хүүхэд бүрийн авьяасыг хөгжүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын ивээл дор уламжлал болон зохион байгуулдаг Монгол улсын Хөдөлмөрийн баатар,Төрийн шагналт, Ардын жүжигчин Дагвын Лувсаншарав агсны нэрэмжит “Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг” шалгаруулах 23 дахь удаагийн уралдаант наадмын анхан шатны шалгаруулалт эхэллээ.
Уралдааныг 2 үе шаттайгаар зохион байгуулдаг бөгөөд анхан шатны шалгаруулалт 10 дугаар сарын 7 – 9 ний өдрүүдэд дүүрэг тус бүр дээр явагдаж байна.
Нийслэлийн Соёл урлагийн газраас томилогдсон мэргэжлийн хормейстрүүдийн бүрэлдэхүүнтэй шүүгчид дүүрэг тус бүр дээр шалагруулалтыг хийж байна. Шалагруулалт 10 дугаар сарын 7 ноос Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдээс эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар дээрх 2 дүүргийн 23 сургуулийн 2700 гаруй сурагчид тус уралдаанд оролцоод байна.
//