Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор Соёл урлагийн сургалт, цэнгээнт үйлчилгээ эрхлэх журмыг хэлэлцэн батлав. Соёл урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс үйл ажиллагаанд нь зохицуулалт хийж өгөх, гэрчилгээг төлбөргүй олгох талаар маш олон санал, гомдол, хүсэлтийг холбогдох газруудад ирүүлдэг бөгөөд журам батлагдсанаар энэ бүх асуудлыг шийдвэрлэх боломжтой болж байгаа юм.
Журам батлагдсанаар үйл ажиллагаа эрхлэж буй аж ахуйн нэгж, байгууллагыг дэмжих, хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд нутгийн захиргааны эрх бүхий холбогдох байгууллагаас хяналт тавих, нийслэлийн иргэд соёлтой, тав тухтай орчинд үйлчлүүлэх боломж бүрдэж байгаа болно. Мөн энэ төрлийн үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах бичиг баримтуудыг тодорхой болгож шат дамжлагыг багасгасан бөгөөд Нийслэлийн Иргэдэд үйлчлэх төвөөр дамжуулан хүсэлтийг хүлээн авч ажлын 2 өдөрт багтаан шийдвэрлэн ажиллаж байна.
//